...Тэмээ тэмээ цагаан үүлийг
Тэндээ царцтал би харлаа
Тэнгэрийн цагаан хаяанд
Цав суутал хүүгээ ширтлээ
Ижийдээ ирсэнгүй... хэмээн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарчийн “Эхийн сэтгэл” шүлэгт өгүүлдэг. Өнөө цагт бол ажил, амьдралын эрхээр хүний нутгийг зорьсон хүү, охиноо ийн хүлээж суугаа олон ээж бий. Инээд хөөр дүүрэн арван жилийн сурагч байхаасаа эхлэн сургуулиа төгсөөд насанд хүрчих л юм бол, хурдхан шиг гадаад руу явахын хүсэлд автаж байна. Ер амьдралын зорилго, мөрөөдөл нь эх орноосоо явах.
Хүний ертөнцөд онож төрсөн эх орноосоо явахын түүс болно гэдэг хэчнээн харамсалтай билээ.
Даанч тэдний ямар учраас явах гээд байгаа, яагаад харийн орон руу хошуураад байгаа нарийн учрыг сонсоход аргагүй ч гэмээр.
Эдийн засаг элгээрээ хэвтэж, долларын үнэ тэнгэрт хадаж, хүнсний бараа, эд материалын үнэ ханш ч хэрээсээ хэтэрсэн. Тэгээд дөрөв, таван жил дотоодынхоо үнэтэй их, дээд сургуульд үнэ хамаг байдгаа шавхан, малтай нь малаа зарж, малгүй нь цалингийн зээл авч хүүхдээ сургаад, мэргэжилтэй болгоно. Өнөө мэргэжлээрээ аль нэг байгууллагад ажилд орох гэхэд арын хаалга, авлига хээл хахуулгүй нэг ч газар байхгүй. Тэгээд дахиад л хэдэн саяар нь авлига өгч, арай чүү нэг газар орно. Мэргэжлийн дадлага гэж хоёр сар шахам цалингүй явна. Арай гэж жинхлэгдлээ гэхэд авч байгаа цалин нь 600-700 мянга. Энэ цалингаасаа нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалаа төлөөд, гар дээрээ цэвэр 500 мянган төгрөг авна. Энэ нь тэгээд бүтэн сар нойр, хоолоо хугасалж, махран зүтгэж байгаад шүү дээ. Энэ бол манай улсын дөнгөж сургуулиа төгсөөд, ажиллаж байгаа залуусын бодит төрх байдал.
За, тэгээд байрны мөнгө төлдөг залуус бол цалин буугаад л хамаг мөнгөө байрын түрээсэндээ өгч, гар хоосон, дараагийн цалингаа хүлээнэ. Харин байр гэхгүй, гэр хороололд амьдардаг нь унааны мөнгө, ойр зуурын хүнс, хэрэглээнд нь хаана ч хүрэхгүй. Ер ажилтай, карт нь хоосон хүмүүсээр дүүрэн. Нөхцөл байдал, амьдрал үнэндээ ийм болохоор л арав гаруйхан настай залуус гадаад гарахыг мөрөөдөж, хорь хэдийн давсан нь харийн орон руу гарч байна. Нуруугаа бөхийтөл, хөлөө цэврүүттэл ажиллаа гээд авч байгаа цалин, ажлын үзүүлэлт, амьдралын түвшин сөөм ч дээшлэхгүй болохоор нь арга барахдаа хамаг байдгаа шавхан зээл аваад, гадаад руу гарч хараар ажиллаж байна. Энэ байдал аль ч цаг үед байсаар, хэдийн улиг болсон ч бүр гаарч, хотол хошуугаараа гадаад гараад дууслаа.
Үндэсний статистикийн хорооны сүүлийн гаргасан мэдээллээр, манай улсын 23.8 мянга нь буюу 37.6 хувь нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 901 (3.6%)-ээр буурсан байна. Хэдийгээр тоон үзүүлэлтийн хувьд хэдэн хувиарч буурч байгаа ч гадаад руу гарах хүсэл, гадагшаа явах мөрөөдлтэй залуус их байгаа нь хамаг асуудлын суурь юм. Хүсэл байгаа газар биелэлээ олоход амар. Ер бодож, мөрөөдөж, зорьж, сар, жилээр мөнгөө хурааж, "Хил л давчихвал сайн амьдарна" гэсэн итгэл өвөртлөн харийн орныг зорих залуусын цуваа их боллоо. Хэчнээн эх орондоо амьдармаар байвч, өрнөөс өр, цалингаас цалингийн хооронд тойрог үүсгэн амьдарч, амьдрал нь нэг байрандаа байгааг тэвчиж чадахгүй, өөрчлөх зориг гарган харийг зорьж байгаа залуусыг буруутгах аргагүй. Харин залуу үеэ боломж, бололцоо дүүрэн эх орондоо хөдөлмөрлөж амьдрах боломжийг нь олгохгүй байгаа төр, засгийн л буруу. Хаашаа ч гарах нөхцөлгүй болтол нь буланд шахаж, үсрээд буух сонголтод тулгасан болохоор аргаа барахдаа хил давж, ажиллахад тулж байгаа.
Залуус яагаад харийн нутаг руу хошуураад байна гэхээр. Эх орондоо амьдрахаар хамаагүй өндөр цалинтай, дээрээс нь бараа бүтээгдэхүүн, юмны үнэ нь харьцангуй хямд. Хамгийн гол нь хийсэн ажил, хүний хөдөлмөрийг үнэлсэн шиг үнэлдэг болохоор тэр. Хамаг хүч хөдөлмөрөө шавхаж, хичээхэд , хичээснийхээ чинээнд тултал авдаг. Тэгээд ч зогсохгүй өндөр хөгжилтэй газрын бүх зүйл бэлэн, ажиллах орчин нөхцөл, хангамж нь яг таг болохоор эрхгүй тийш явахын хүслэн болдог байх.
Монголд 24 цаг ажиллаад ч олигтой цалин авдаггүй. Харин гадаадад бол хуулинд заасны дагуу ажлын цагаар ажиллаад л бидний сарын цалинг нэг өдөр авдаг.
Ердөө ийм л болохоор хүмүүс хошуурч, тийш зүглэхийн хүслэн болдог юм. Цар тахлын хүнд хоёр жилийг арай чүү давлаа. Одоо харин гадаад руу явсан залуус эргэж эх орондоо ирэхгүй байх даа. Нуруугаа авсан морь шиг зүтгээд, зүтгээд авч байгаа цалин нь амьдралд нь хаана ч хүрэхгүй, аятайхан гэр бүлийнхэнтэйгээ оройн хоол идэхэд ч үнэндээ цалин нь хүрэхгүй нөхцөл байдалд хэн эргэж ирэхийг хүсэх билээ. Өвдлөө гэхэд эмнэлэгт шууд гаргаад өгөх эм, тарианы мөнгөгүй, хүүхдүүд нь гэртээ өвдөөд хэвтэж байдаг. Үнэндээ Монголын өнөөгийн төрх байдал ийм л байгаа. Ийм хүнд нийгэмд хэн инээгээд, эх орондоо амьдарна гээд алхаж явах нь хэд бол. Эцсийн амьдрах арга зам нь гадаад руу л гарах болоод байгаа юм.

Арван жилийн сурагчдын дунд мэргэжил сонголтын судалгаа явуулахад, арван хүүхдийн долоо нь гадаад гарч, гадагшаа явах хариултыг өгсөн байдаг. Амьдралд хөл тавьж үзээгүй, ажлын талбарт гараагүй тэднээс ямар учраас гадагшаа явах гэж байгаа талаар “Монголын нийгэмд амьдрахад хэцүү, юмны үнэ өссөн” гэдэг автоамт хариулагч шиг хариултыг дуу нэгтэйгээ өгч байна. Ер багаас нь эцэг, эхчүүд нь хичээлээ сайн хий, хэлээ сайн сурчих. Тэгээд сургуулиа төгсөөд гадагшаа гарч, ажиллаж амьдрахгүй бол Монголдоо цалингаас цалингийн хооронд амьдарна шүү хэмээн хэлж, ярьж тархи сэтгэхүйд нь суулгаж байна. Угтаа бол Монгол хүүхэд, эх орондоо сурч боловсорч, эх орныхоо боловсон хүчин байж, улс орноо хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулах ёстой байтал эсэргээрээ хурдхан шиг харийн орон руу явахыг мөрөөдөж, өдөр хоногийн өнгөрүүлж байгаа нь даанч харамсалтай. Ингээд харийн орныг залуучууд зорихоор хэн эх орондоо үлдэж, энэ хүнд нөхцлөөс гаргах билээ. Хэн улс орноо хөгжүүлж, хэн улсдаа ажиллаж, амьдрах вэ.
Бидний төрх ийм л байна даа. Арав гаруйхан настай хүүхдүүдийг эх орондоо сураад, амьдраач гэж гуймаар л байдаг. Хорь хэдийн давсан залуусыг эх орондоо үлдээч хэлмээр л байдаг. Гэвч гараад алхахад юмны үнэ тэнгэрт хадаж, эрүүл мэнд, авах цалингийн ямар ч баталгаагүй хөлгүй далай шиг нийгэмд тогтож үлдээч гэж хэлэх зүрх хүрэхгүй юм. Эх орны ирээдүй болсон, эзэн нь болсон залуус эргэж ирэхгүй л байх даа. “Хил л давчихвал” гээд нүд нь гэрэлтэж байгаа залуу хүнд бүрхэг ч гэсэн эх орондоо үлдээч гэж гуймаар байдаг ч гуйх нөхцөлгүй болжээ, манай улс. Хэзээ чухам залуус эх орондоо байж, явах гэхэд нь болиулдаг, хоргодон үлдээдэг улс болох бол. Тэр хүртэл хэчнээн залуус эх орноосоо явах бол. Хэчнээн аав, ээж үр хүүхдээ санаж, заримтай ч уулзаж чадахгүй амьдрах бол доо...
| ЭРГЭЖ ИРЭХГҮЙ БАЙХ АА, ГАДААД ЯВСАН ЗАЛУУС |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |