Монголын уран зохиол хэмээх их айлд Зандраабайдий хэмээх галын уяач шандаст сайн хүлэг шиг зохиол бүтээлүүдээ сойж байсныг уншигч та андахгүй мэднэ байх. Ийн өнгөрсөн цаг дээр өгүүлэхийн учир эрхэм зохиолч өнөө өглөө эртлэн холын аяндаа морджээ. Үргэлж хүн чанар, үнэн шударга бүхний эрэлд “хатаж” явдаг эрхэм зохиолч тэр утга зохиолын ертөнцийн нуруутай, тулхтай, дүүрэн нэгэн билээ. Харин хүн чанар, хүнлэг сэтгэл, хүний мөс чанар нэвт ханхалсан, агуулгын хувьд жин даац том түүний бүтээл туурвилууд яах аргагүй уран зохиолын шандаст сайн хүлгүүд.
Үүний тэргүүнд, “Манай нутгийнхан”, “Хонх”, “Төрийн нууц”, “Сувд эрдэнэ”, “Суман хүрэн”, “Нандин эрдэнэ”, “Заяа дутуу бурхад”, “Хөх чонын удам”, “Паян”, “Гул-Аранжин”, “Зүүдэнд оромгүй явдал”, “Хонины найр” зэрэг бүтээлүүд зүй ёсоор багтана. Тэрбээр Монголын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг, жүжгийн зохиолч, Монголын театрын урлагийн анхдагчдын нэг Д.Намдаг, алдарт “Би Монгол хүн” шүлгийн зохиолч Ч.Чимидийн шавь байж, аатай, аагтай, үлдэц, унац дүүрэн том зохиолчдын гараар хүмүүжсэн нэгэн. Утга зохиолын том цолтой аваргуудын зохиол, бүтээлээ туурвих арга туршлагаас суралцаж, бүтээлээ уншуулж, тэдний үнэт үг сургаалийг сонсож өссөнөөрөө ихэд бахархдаг тухайгаа ч тэр ярьсан байдаг. Бахархахаас ч аргагүй байх. Амьд домог болсон зохиолчдын дэргэд өсөж, торнин зохиол бүтээлээ ч, өөрөө ч “хүн” болгож авах хувь хүн бүрт тохиохгүй. Энэ хувь тавилангаа ч тэр эрхэмлэн багш нарынхаа нэрийг унагамгүй бүтээлүүдийг уран зохиолын ертөнцөд үлдээгээд, багш нарынхаа араас дөрөө жийлээ. Хоёр багш нь өдийд түүнийг магтаж, үг сургаалиа хайрлаж суугаа байх.
Тэрбээр Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Хүүхэд Залуучуудын Эвлэлийн хороонд зааварлагч, “Чойбалсанч”, “Соёл, утга зохиол”, “Утга зохиол” сонины газруудад ажиллаж эхэлжээ.
Дараа нь Соёлын яамны жүжиг, киноны зохиолын хэлтэс, Монголын зохиолчдын эвлэлийн хороонд зохиол, бүтээлээ туурвиж, Монголын тайз, дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд амьдралынхаа он жилүүдийг элээжээ. Ингэхдээ өвгөн хоёр багшаасаа гадна уран зохиолын томчуудтай уулзаж, заримтай нь нөхөрлөж ч явжээ. Энэ тухай тэрбээр өөрийн гаргасан ном зохиолд түлхүү өгүүлсэн байдаг. Тэрбээр “Заяа дутсан бурхад” номондоо Намдаг, Чимэд хоёр багшийнхаа тухай бичсэн. Мөн.С.Дашдооровын тухай бичсэн. Тэгээд л “Бадмаарсан зул”-ыг бичсэн дээ. Энэ дотор уулзаж яваагүй хүн С.Буяннэмэх, Раднаабазар хоёр байгаа. Бусад нь цөм миний танил” гэж ярьсан байдаг. Ингэж л тэр зохиолч, уран бүтээлчдийг таниулсан ном бүтээлээ туурвисан байдаг. Багш нарынхаа тухай бол тус бүр гурав, гурван ном хэвлүүлсэн байдаг.
Түүний бүтээсэн зохиолоос “Хонины найр, “Хөх ногооны униар”, “Гул-Аранжин", “Тал нутгийнхан” нь кино болж, монгол киноны алтан санд мөнхрөн үлдсэн. Эдгээр уран бүтээлээс нь харвал Х.Зандраабайдий гуайн залуу нас болов уу гэмээр дүо бол Гул-Аранжин. Амьдралд хөлөө олох гэж дэнжигнэж яваа залуугийн амьдралыг харуулсан эл зохиолын хэсгийг тэр өөрийнхөө залуу үеийг бодож бичсэн болов уу. Ер түүний бүтээлүүд цаг үеийн нөхцөл байдалд хүн, мал, орчин ахуйн юмс хэрхэн өөрчлөгдөж, ямархан хувиоч байгааг асуудал дэвшүүлэн хөндөж гаргаж ирдгээрээ давуу талтай. Тухай цаг үе, хүмүүсийн амьдралыг ер түүний бүтээлээс л мэдэх боломжтой мэт. Ийм сайхан бүтээл, туурвиалаа үлдээгээд өнөөдөр тэр буцжээ.
Монголын уран зохиолын хөгжлийг түшилцэж, өнөө хойч үедээ сөхөж, унших юмтай үлдээгээд явлаа. Түүний үлдээсэн хүлэг шиг зохиол, бүтээлүүд үүрд утга зохиолын ертөнцөд хурд, хүчээ сорьж, зүс, зүсээрээ Монголын уран зохиолын уяан дээр “дүүхэлзэн” байна.
| "Хонины найр", "Гул-Аранжин" -гаар үүрд дурсана |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |