Mөнгөний нийлүүлэлт 2020 оны наймдугаар сарын эцэст 21.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.9 (4.4%)их наяд төгрөгөөр өсөхөд валютын хадгаламж 1.7 (58.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 383.4 (3.5%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны наймдугаар сарын эцэст 17.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 53.2 (0.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 876.9 (4.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.8 (50.7%) их наяд төгрөг нь иргэдийнх байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2020 оны наймдугаарсарын эцэст 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 0.3(0.03%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 153.7 (15.6%) тэрбум төгрөгөөр өссөнбайна. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 1.1 пунктээр өссөн байна.
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2020 оны наймдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 22.9(1.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 53.3 (2.8%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.8 пунктээр өссөн байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 2020 оны наймдугаарсард 2849.11 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар суларсан байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 2020 оны наймдугаар сард 411.18 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар, өмнөх сараас 1.7 хувиар суларсан байна.
Монголбанкнаас зарласан төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 2020 оны 8 дугаар сард 38.60 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар, өмнөх сараас 2.6 хувиар чангарсан байна.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эхний наймансарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 5.7 их наяд төгрөг байна. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.7 хувийг эзэлж байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогын 84.8 хувийг татварын орлого, 8.9 хувийг татварын бус орлого, 6.0 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.3 хувийг тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна.
Татварын нийт орлого 2020 оны эхний 8 сард 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (17.4%) их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татвар 375.5 (22.7%) тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 245.2 (19.5%) тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 173.0 (28.9%) тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 165.8 (10.9%) тэрбум төгрөг, онцгой албан татвар 80.6 (13.8%) тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 38.9 (7.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.4 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа.
Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2020 оны эхний 8 сард 8.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 2.0 (32.1%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Зарлагын өсөлтөд урсгал зардал 1.5 (30.1%) их наяд төгрөг, хөрөнгийн зардал 629.6 (55.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин эргэж төлөгдөхцэвэр зээл 124.8 (92.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Монгол Улс 2020 оны эхний найман сард нийт 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 4.5 тэрбум америк доллар, импорт 3.5 тэрбум америк доллар боллоо. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.5 (16.3%) тэрбум америк доллар, үүнээс экспорт 908.2 (16.9%) сая америк доллароор, импорт 638.0 (15.6%) сая америк доллароор тус тус буурчээ. 2020 оны 8 дугаар сард экспорт 690.2 сая америк доллар, импорт 511.2 сая америк доллар болж, өмнөх сараас экспорт 270.3 (28.1%) сая америк доллараар буурч, импорт 29.3 (6.1%) сая америк доллараар өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 8 сард 1.3 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 8 сард өмнөх оны мөн үеэс 270.2 сая америк доллароор буурч, 1.0 тэрбум америк долларын ашигтай байна.
2020 оны эхний найман сарын байдлаар БНХАУ-тай 4.4 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 55.8 хувийг эзэлж байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 908.2 сая америк доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 317.7 сая америк доллар, нүүрсний экспорт 967.7 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Алтны экспорт өмнөх оны мөн үеэс 802.2 сая америк доллар буюу 3.3 дахин өсжээ.
Импорт өмнөх оны мөн үеэс 638.0 сая америк доллароор буурахад автобензины импорт 60.3 сая америк доллар, дизелийн түлшний импорт 186.3 сая америк доллар, суудлын автомашины импорт 124.9 сая америк доллар, ачааны автомашины импорт 65.2 сая америк доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 8 дугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.0 хувиар буурч, өмнөх оны эцсээс 2.3 хувь, өмнөх оны мөн үеэс 2.1хувиар хувиар өссөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны 8 дугаар сард өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 4.0 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 4.3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.6 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.0 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 1.4 хувь), эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөнхэдий ч тээврийн бүлгийн үнэ 5.9 хувиар буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны наймдугаар сард өмнөх оны эцсээс 2.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 19.1 хувь), хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.6 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн хэдий ч тээврийн бүлгийн үнэ 5.9 хувиар буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2020 оны наймдугаар сард өмнөх сараас 1.0 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 4.4 хувиар ( мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 6.7 хувь), төмс хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 19.0 хувиар буурсан байна. Харин хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 0.3 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.1 хувь, тээврийн бүлгийн үнэ 0.5 хувиар өссөн байна.
Инфляцын түвшин 2017 оны наймдугаар сард 5.0 хувь, 2018 оны наймдугаар сард 6.0 хувь, 2019 оны 8 дугаар сард 8.9 хувь гарч байсан бол 2020 оны 8 дугаар сард 2.1 хувь болж, өмнөх оны мөн үеэс 6.8 пунктээр буурсан байна.
Инфляц 2020 оны наймдугаар сард 2.1 хувь гарсны 23.8 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна. Импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 7.7 пунктээр буурсан байна.
| Чанаргүй зээл өмнөх оныхоос 53.3 тэрбум төгрөгөөр өсжээ |
|
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |