Монгол Улс Азийн Хөгжлийн Банк (АХБ)-нд гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт ойд зориулан бүтэн жилийн турш зохион байгуулах цуврал арга хэмжээг нээж, АХБ Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран цахим хэлэлцүүлэг хийлээ.
Ойн ажлын хүрээнд АХБ-наас Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, оюутан залуус, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг бүх хамтрагч талуудаа оролцуулан хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагыг тодорхойлох арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм. Үүнд, бүсчилсэн уулзалт-семинар, үндэсний хэмжээний тэмцээн уралдаан, өндөр түвшний хэлэлцүүлэг, хүндэтгэлийн арга хэмжээнүүд зэргийг төлөвлөөд байна. Өнөөдөр зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр “КОВИД-ын дараах шинэ эхлэл” сэдвээр сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарлалаа. Уралдааны талаар мэдээллийг эндээс авна уу.
АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, итгэлтэй түнш нь байж ирсэндээ бид баяртай байна. Энэхүү тэмдэглэлт ой бидэнд 30 жилийн хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход дэмжлэг үзүүлэх эрмэлзэл, хүчин чармайлтаа бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан бататгах болно” гэв.
АХБ нь 1991 оноос хойш өнөөг хүртэл Монгол Улсын хамгийн том олон талт хөгжлийн түнш байж, зах зээлийн эдийн засагт суурилсан дундаж орлоготой улс болон хөгжихөд нь чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Эдийн засгийн бүтцийг шинэчлэн тогтворжуулах, институц, хүний нөөцийг бэхжүүлэх, шилжилтийг амжилттай давахад шаардлагатай дэд бүтцийг бүтээн байгуулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд АХБ дэмжлэг үзүүлсээр ирсэн.
АХБ нь Монгол Улсын хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэн бөгөөд эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, нийгмийн хүртээмжтэй хөгжлийг цогцлоох, бүс нутгийн уялдаа, өрсөлдөх чадвар бүхий өсөлтийг бий болгох зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлэн, шинэчилсээр байна. Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуй, боловсрол, эрчим хүч, санхүү, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, тээвэр, хотын болон хөдөөгийн хөгжил, аж үйлдвэр, худалдаа, харилцаа, холбооны технологи зэрэг салбарын төслүүдэд нийт 3.3 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааг олгоод байгаа юм.
Засгийн газрын санхүүжилтээс гадна АХБ нь Монгол Улсын хувийн хэвшлийн байгууллагуудтай шууд хамтран ажилладаг бөгөөд эрчим хүч, санхүү, аж үйлдвэр, худалдааны салбарт зээл олгох, хувьцааны хөрөнгө оруулалт хийх болон Худалдааны санхүүжилтийн хөтөлбөрөөрөө дамжуулан дотоодын санхүүгийн байгууллагууд болон түншлэгч банкуудад санхүүжилт олгодог. АХБ-наас Монгол Улсын хувийн хэвшилд олгосон хөрөнгө оруулалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 490 сая ам.долларт хүрээд байна.
АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.
.jpeg)
| Азийн хөгжлийн банк 3.3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |