Зэсийн үнэ нэг тонн нь 9000 ам.доллар даваад байгаа. Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 28-нд Лондоны металлын бирж дээр зэс нэг тонн нь 9172 ам.доллароор хаагдсан. Зэсийн үнийн энэ “цойлолт” манай улсын хувьд маш таатай мэдээ. Харин зах зээлийн энэ боломжийг ашиглаж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа билээ. Энэ талаар Эдийн засагч. Н.Энхбаяртай ярилцлаа.
-Зэсийн үнэ саяхан 9000 ам.доллар давсан. Зах зээлийн энэ боломжийг манай улс ашиглаж чадах болов уу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Өнгөрсөн 2020 оны гуравдугаар сарын 17-ноос хойш 11 сарын хугацаанд зэс тасралтгүй өссөн. Үүнээс хойш үндсэндээ хоёр дахин өссөн байгаа юм. Хүмүүс зэсийн үнийг цаашид нэлээд өснө гэж яриад байна. Яах вэ, тийм хандлага байх нь байна. Гэхдээ зарим мэдээллүүдийг харвал хэт хөөсрүүлжээ. Бодит байдал дээр тийм их өсөлт үзэгдэх болоогүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын зэсийн хэрэглээ тийм өндөр түвшинд хүрээгүй. Дээрээс нь вакцинжуулалт дуусаагүй байна. Мөн Америкийн эдийн засаг сул, дэмжлэг хэрэгтэй байгаа талаар мэдээлсэн. Автомашины үйлдвэрүүд зэсийг голчлон хэрэглэдэг. Гэтэл энэ үйлдвэрүүд автомашины ухаалаг түлхүүрийн дутагдлаас болоод 2021 онд 651 тэрбум ам.долларын борлуулалт хийх боломжгүй, буурна гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр зэсийн үнэ тасралтгүй өснө гэж яриад байгаа нь зарим мэдээллээр үгүйсгэгдэж байгаа юм.
-Зэсийн эрэлт цаашид буурна гэсэн үг үү?
-Зэсийн эрэлтэд нэг их өсөлт байхгүй. Зарим нэг улс орон хилээ нээж, зарим нь эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч байна. Энэ мэт нааштай нөлөө бий. Гэхдээ түүнээс дутахгүй сөрөг нөлөөллүүд байгаа. Энэ хэзээ тайлагдах вэ гэхээр миний бодлоор гурван хүчин зүйл байна. Нэгдүгээрт, гуравдугаар сарын 4-5 буюу ирэх бямба, ням гарагт Хятадын хоёрдугаар их хурал болж, 14 дүгээр таван жилийнхээ төлөвлөгөөг батална. Үүнээс гадаад бодлого дээр юу баримтлах тухай болон эдийн засгаа яаж дэмжих талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарна. Хоёрдугаарт, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Конгресд хэлэх илтгэлээс Хятад, Америкийн харилцаа цаашид ямар замаар явах нь тодорхой болно. Гуравдугаарт, Лондонд зургадугаар сард их долоо (G7)-гийн уулзалт болно. Энэ уулзалтад Их Британы талаас Энэтхэг, Австрали болон Япон Улсын Гадаад хэргийн сайд нарыг урьсан. Эдгээр улс Хятад улстай зөрчилдсөн орнууд шүү дээ. Тэгэхээр өрнөдийн орнууд хамтран Хятадын хүний эрх, Хонгконгийн асуудал зэргийг хэлэлцэж, тус улсын талаар хатуу бодлого барихаар болвол зах зээл дэх зэсийн хэрэглээ хязгаарлагдана гэсэн үг. Ийм хүчин зүйлүүдийг ярихгүйгээр эдийн засаг, бизнесийн талын тоон мэдээлэлд тулгуурлахаар хуурмаг төсөөлөл гарч ирээд байгаа юм. Энэ бүх нөхцөл байдал, аль алийг нь бодолцоод үзвэл зэсийн үнэ нэг тонн нь 9500 орчим ам.доллар хүрэх байх. Үүнээс цааш нэг их хурдацтай өсөх нөхцөл байхгүй.
-Зэсийн үнэ одоо байгаа өсөлтөө хэдий хэр хугацаанд хадгалж чадах бол?
-Тэр бол гуравдугаар сард болох хоёр чухал асуудлаас хамаарч шийдэгдэнэ. Гурав юмуу, дөрөвдүгээр сард зэсийн үнэ саармагжиж магадгүй. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ гуравдугаар улирал хүртэл өсөх хандлага байгаа ч тэр хүртэл уналттай замаар явна гэж таамаглаж байна.
Зэсийн үнэ гуравдугаар улирал хүртэл өсөх хандлага байгаа ч тэр хүртэл уналттай замаар явна
-Зэсийн үнэ 9000 ам.доллар давна гэдэг манай улсад таатай мэдээлэл. Харин энэ боломжийг манай улс ашиглаж чадах болов уу?
-Бид түүхий эдийн экспортын биет хэмжээг нэмэгдүүлж чадахгүй. Зэсийн баяжмал олборлож байгаа Эрдэнэт, Оюу-Толгой гэсэн хоёрхон уурхай байна. Эдгээрийн аль аль нь хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж байхгүй. 2020 оны эцсийн экспортын мэдээллийг харвал олборлож чадах хамгийн дээд хэмжээндээ хүрсэн байгаа. Дээрээс нь Оюу-Толгойн зэсийн баяжмал дахь металлын агууламж буурсан. Ингэснээр экспортын биет хэмжээ хэвийн мөртлөө үнийн дүн буурч гарна. Тэгэхээр нэгдүгээрт, биет хэмжээг нэмэгдүүлж чадахгүй. Хоёрдугаарт, үнийн зөрүүгээс ашиг олох уу гэвэл бага зэрэг нэмэгдэнэ. Гэхдээ дахиад нэг хүчин зүйл нь “Эрдэнэт” үйлдвэр зэсийн баяжмалаа өөрөө борлуулдаггүй, зуучлагчаар дамжуулдаг. Зарим шинжээчдийн хэлж байгаагаар “Эрдэнэт” үйлдвэр зэсийн үнэ бага байх үед уналтаас сэргийлж тодорхой хугацаатайгаар үнийн хэлцэл хийсэн байж болзошгүй. Хэрэв тийм гэрээ хийсэн байвал түүнийг өөрчилж чадахгүй. Тэгэхээр манай улсын хувьд зэсийн үнэ өслөө ч гэсэн хоёр хүчин зүйл орлого хязгаарлаж байна. Оюутолгойн далд уурхай ашиглалтад орсон нөхцөлд биет хэмжээ нэмэгдэж, 2023 оны экспорт эрс өснө.
-Тээвэрлэлтийн хувьд хүчин чадлаа нэмэгдүүлэх боломж бий юү?
-Зэсийн баяжмал дээр тээвэрлэлтийн хувьд асуудал байхгүй. Эрдэнэтийнх төмөр замаар, Оюутолгой автомашинаар зөөж байгаа. Хамгийн гол нь саяхан “Эрдэнэт” үйлдвэрийн 2021 онд төлөвлөж байсан хөрөнгө оруулалтынх нь мөнгийг өөр зүйлд зарчихлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Засгийн газрын ээлжит бус хурал дээр “Энэ онд бид хөрөнгө оруулалт хийх боломжгүй боллоо” гэдгээ тодорхой хэлсэн. Үүний аюулыг нь бид ирэх онд мэдэрнэ. Учир нь энэ онд “Эрдэнэт” үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчилж, өргөтгөх ёстой байсан. Гэтэл тэр ажил нь бараг хийгдэхгүй гэсэн үг. Аминд тулсан юмаа л солих нь байна шүү дээ. Тэгэхээр 2022 онд хүчин чадлаа нэмэгдүүлэх байсан нь боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд 2022 онд олборлолтын хэмжээ энэ оны түвшинд байна гэсэн үг.
| Н.ЭНХБАЯР: Зэсийн үнэ нэг тонн нь 9500 орчим ам.доллар хүрэх байх. Үүнээс цааш хурдацтай өсөх нөхцөл байхгүй |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |