"Ард Даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн №01/21 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт нэг тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөр тооцох бөгөөд 2021 оны долдугаар сарын 30-ны дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"Э-Транс Ложистикс” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд таван төгрөг буюу нийт 231 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 85 хувьтай тэнцэж байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны долдугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"Дархан нэхий” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 0.227 төгрөг буюу нийт 250 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
"Адуунчулуун” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №21/01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 126 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
"Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд нэг төгрөг буюу нийт 25.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
"Баянтээг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн №05 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 100 төгрөг буюу нийт 25.2 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр "ҮЦТХТ" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэв.
"Түмэн шувуут” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн №01/2021 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд найман төгрөг буюу нийт 1.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар шийдвэрлэсэн бөгөөд энэ нь нийт цэвэр ашгийн 40 хувьтай тэнцэж байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны тавдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"АПУ" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 21/01 тоот шийдвэрээр компанийн 2020 оны хоёрдугаар хагас жилийн үр дүнд үндэслэн нэгж хувьцаанд 57.5 төгрөг буюу нийт 61.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв дэхь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.
2020 он гарснаас хойш компаниас нэгж хувьцаа тус бүрт нийт 95 төгрөг буюу 101.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа бөгөөд энэ нь тухайн жилийн нэгж хувьцаанд ногдох цэвэр ашгийн 120 орчим хувьтай тэнцэх тул тодорхой хувийг өмнөх жилүүдийн хуримтлагдсан ашгаас тооцож санхүүжүүлэхээр болсон байна.
"Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн №2021/02 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 30 төгрөг буюу нийт 3.946.425.000 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"Ард Кредит ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн №2021/08 тоот тогтоолоор 2020 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгагдсан цэвэр ашгийн дүнгийн 49.79 хувь буюу нэгж хувьцаанд 3.57 төгрөг, нийт нэг тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг болгон тараахаар болжээ.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2021 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөр тооцно. 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"Бодь даатгал” ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн №01 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд таван төгрөг буюу нийт 1.176.598.590 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараахаар боллоо.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор "ҮЦТХТ" ТӨХХК-ийн дансанд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
"Монгол базальт" ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн №03 тоот тогтоолоор 2020 оны цэвэр ашгийг 100 хувь ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдээ тараахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 2.87 төгрөг буюу нийт 160.2 сая төгрөгийг олгохоор болсон байна.
Энэхүү ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр нь 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр байх бөгөөд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр "ҮЦТХТ" ТӨХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж
| 12 хувьцаат компани ногдол ашиг тараахаа мэдэгджээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |