Монголбанкнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Цар тахлын үед Монголбанкнаас гаргаж буй шийдвэрүүд эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үүсч буй сөрөг нөлөөг бууруулах, иргэд, бизнес эрхлэгчид, санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэл дарамтыг зөөлрүүлэхэд чиглэж байгаа.
Зээлийн хүүг бууруулж зургаан хувь болгосноор мөнгөний бодлогоо зөөлрүүлсэн. Өөрөөр хэлбэл зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд буй өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно. Мөн шинээр зээл гаргахдаа үүнийг ашиглаж болох юм. Мөн заавал байлгах нөөцийн хэмжээг 2.6 хуваир бууруулсан. Энэ нь банкны системд 400 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэрийн суллаж өгч байгаа юм. Арилжааны банкууд 8.5 хувийг эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй нөөц болгон хадгалдаг байсан. Үүнээс 400 гаруйг тэрбум төгрөгийг аваад зээлээ дахин санхүүжүүлэх боломжтой болж байгаа юм.
Эргэн төлөлтөд хамаарах хэрэглээний зээлийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах шийдвэр гаргасан. Ингэснээр өрхийн зээлийн дарамт буурна гэж үзсэн. Энэ нь банкны салбарын тогтвортой байдлыг дэмжнэ. Зээл төлөлтд ачаалал үүсэж байгаа бол зээлээ хойшуулж болно. Тэгэхээр зээлийн чанарын ангилал буурахгүй. Мөн ЖДҮ, уул уурхайн бус бүтээгдэхүүнийг дэмжихэд зориулсан дахин санхүүжилтийн хэрэгсэл нэвтрүүлнэ. Бизнесийн болон хэрэглээний зээлийг арилжааны банкууд олгодог. Тиймээс арилжааны банкуудын үйл ажиллагаанд Төв банк оролцох боломжгүй. Харин зохицуулалт хийх боломжтой" гэв.
Төвбанкнаас шийдвэрлэх боломжгүй асуудлыг УИХ-д танилцуулахаар болсон байна. Тодруулбал, зээлийн хүүний дарамт нь эх үүсвэртэй холбоотой гэж үзэж, эх үүсвэрийн хүүг бууруулах талаар арга хэмжээ авах санал гаргажээ. Өнгөрсөн тавдугаар сард баталсан Цар тахлын тухай хуульд харилцах дансанд хүү төлөхийг зогсоосон. Үүн дээр нэмж хугацаангүй дансанд хүү төлөхийг зогсоож өгөх хүсэлт гаргажээ. Түүнчлэн гадаад валютаар гүйлгээ хийх үйл ажиллагааг өмнөх хуульд байгаагаар үргэлжлүүлэх, ипотекийн зээлийн санхүүжүүлэх зорилгоор Төв банк үнэт цаас худалдаж авч болно гэх санал гаргасан байна. НОСК-ийн Түрээсийн орон сууцанд нэмэлт санхүүжилт гаргавал Төв банк үүнийг нь худалдаж авч болно гэж үзжээ. Мөн вирус бэлэн мөнгөөр дамжих эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас цахим банкны үйлчилгээг түлхүү хэрэглэх, бэлэн мөнгө хэрэглэх зайлшгүй шаардлагатай бол шинэ мөнгөн дэвсгэртүүдийг хилээр саадгүй оруулж ирэх саналтай байгааг илэрхийллээ.
| Бэлэн мөнгөөр вирус дамжих эрсдэлтэй учраас шинэ мөнгөн дэвсгэрт оруулж ирэх саналтай байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |