Нүүрсний хулгайг илчилж, хариуцлага тооцох асуудлаар иргэд 19 дэх өдрөө Сүхбаатарын талбайд жагсаж байна. Нүүрсний экспорттой холбоотой маргаантай асуудлыг цэгцлэхийн тулд Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлж, УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар “Уул, уурхайн биржээр түр журмаар зөвхөн нүүрсээ туршиж үзнэ. Уул уурхайн биржээ тусад нь байгуулна. Эсвэл хөрөнгийн биржийн харьяанд байгуулна. Шууд Уул уурхайн бирж байгуулахад хөрөнгө мөнгө их шаардана. Мөн “Чалко”-гийн гэрээг сунгасан” хэмээсэн.
-Сайн байна уу. УИХ-ын чуулганаар Уул, уурхайн биржийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж байна. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр манай улсын эдийн засагт эерэг болон сөрөг үр дагавар гарах вэ?
-Сайн байна уу. Өнөөгийн нийгэмд биржээр аливаа бараа бүтээгдэхүүнийг арилжаална гэдэг нь эдийн засагт байвал зохих хувилбар юм. Хэрэв хуулийн төслийг сайтар судалгаанд үндэслэн боловсруулж, бэлтгэлээ хангаж чадвал энэ харилцааг зохицуулахад хялбар болно. Дэлхийн бусад орнуудад энэ төрлийн бирж амжилттай ажилладаг. Харин Монгол Улсын хувьд бэлтгэл ажлаа бүрэн хангаж чадсан эсэх нь эргэлзээтэй, хурдтай баталж байна гэж харж байгаа.
Тухайн бирж амжилттай хэрэгжиж эхэлбэл нүүрстэй хамаатай бүх харилцааг нэг дор шийдэх бүрэн боломжтой. Мөн үнийн хувьд тогтвортой байх, хяналт тавихад хялбар болох давуу талуудтай. Нийгэм бухимдал үүсгээд буй нүүрсний хулгай, олон замаар өөр өөр үнээр арилжаалаад байгаа гэх асуудал арилна. Үүний тулд бид энэ ажлыг зохион байгуулж буй механизм хэр хүртээмжтэй, бүх оролцогч талуудыг хамруулсан байх нь чухал юм. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлснээр биржээр шууд нүүрс арилжаалах боломжгүй.
-Засгийн газраас уг хуулийн төслийг өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьчихсан байсан. Харин нүүрсний хулгайн асуудал сөхөгдснөөр энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэх болсон. Манайх экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсээ биржээр худалдахад бэлтгэл ажлаа бүрэн хангаж чадсан уу. Манайд ер нь түүхий эдээ биржээр худалдаасан туршлага бий юү?
-Хөдөө, аж ахуйн биржээр ноолуур, түүхий эдийг гаднын орнууд руу арилжаалах үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл энэ арилжаа төдийлөн амжилттай болж чадаагүй. Энэ үйл явц дахин давтагдаж магадгүй байна. Тэгэхээр бид уг биржийг дэлхийн жишээнд үндэслэн сайтар боловсруулж гаргах хэрэгтэй. Эрх баригчид бирж нээгдэхээр нүүрсний хулгайн асуудал арилна гэх агуулгаар тайлбар хийж байна. Гэхдээ бэлтгэл ажлаа бүрэн хангаж байж ийм хүлээлт үүсгэх хэрэгтэй. Монголын хөрөнгийн биржийн туршлага, программ дээр үндэслэн энэ биржийг байгуулах байх. Гэхдээ долдугаар сар хүртэл туршиж үзнэ гэж байгаа. Тэгэхээр бирж үр дүнгүй болох, асуудал замхрах магадлалтай.
-Уг хуулийн төслийн хувьд хэр оночтой заалтууд оруулсан гэж үзэж байгаа вэ?
-Өнөөдрийн “Уул, уурхайн биржийн тухай” хуулийн төслийг харахад шууд арилжаа болон уламжлалт арилжааг олон улсын жишгийг тусгаж өгсөн байна. Гэхдээ сайн хуулийн төсөл оруулж, баталсан ч хоёр талын компаниуд тохиролцоод, дундаж үнэ тогтоогоод л энэ асуудал шийдэгдэнэ гэдэг маш өрөөсгөл ойлголт юм. Бирж дээр хийж буй гэрээний стандарт, оролцогч талууд ямар байх талаар судалсан судалгаа байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
-“Чалко”-гийн гэрээний хугацааг дахин сунгасан талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар өчигдөр чуулганы хуралдаан дээр ярьж байсан. Уг гэрээний хүү нь 17 хувь байхаар тохиролцсон гэдэг нь я үнэн гэсэн. Ийм өндөр хүүтэй гэрээ манай эдийн засагт ямар хүндрэл үүсгэх вэ?
-Манай улс “Чалко”-гийн гэрээг арав гаруй жилийн өмнө хийсэн. Энэ гэрээ нь оффтейк гэрээний нэг хэлбэр шүү дээ. Оффтейк гэрээ гэдэг нь үйлдвэрлэгч нь тодорхой хэмжээний түүхий эд олборлох төлөвлөгөөтэй байгаа, худалдан авагч тодорхой хэмжээний бараа бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд худалдан авахаар тохиролцон байгуулдаг гэрээг хэлдэг. Гэрээний хүүгийн хувьд 17 хувь гэдэг нь өнөөдрийн Монгол Улсын арилжааны зах зээл дээр эргэлдэж буй мөнгөн дүнтэй тэнцэхүйц маш өндөр тоо юм.
-Нийгэмд анхаарал татаж байгаа гол асуудал болох нүүрсний хулгайгаар манайх 40 их наядын алдагдал хүлээсэн байж болзошгүй гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Доржханд мэдээлсэн. Нээлттэй сонсголын үеэр Сангийн яамны сайд Б.Жавхлан өнгөрсөн 11 жилийн хугацаанд нүүрсний 35 их наяд төгрөгийн нүүрс хилээр гарсан гэж байгаа. Тэгэхээр ийм их хэмжээний нүүрс хилээр хяналтгүй гарсан байх боломжгүй гэж байгаа. Та судлаач хүний хувьд яг алдагдсан боломжийн тал дээр судалгаа хийж үзсэн үү?
-Энэ асуудал бүрэн асуудлыг бүрэн шийдэж, шалгаж дуусаагүй байгаа. Мөн хэдий хэмжээний нүүрс алдагдсан гэдэг нь тодорхойгүй. Нийгэмд яригдаад буй 40 их наяд гэдэг тоо бол харьцангуй хийсвэр тооцоолол юм. Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний дүнтэй дүйцэхүйц хэмжээний нүүрс хулгайд алдагдсан эсэх эргэлзээтэй. Хэрэв ийм хэмжээний нүүрс алдагдсан бол Монгол Улсын нийгэм, эдийн хөгжлийг маш их хойш татсан хэрэг юм. Үүнийг шийдэхийн тулд бид олон улсын хөндлөнгийн хяналт шалгалтыг оруулах нь зүйтэй.
| Ж.ДЭЛГЭРСАЙХАН: Хууль хэрэгжиж эхэлснээр биржээр шууд нүүрс арилжаалах боломжгүй |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |