-Сайн байна уу. ХХОАТ-ын шинэчилсэн найруулгын зарим зүйл, заалт иргэдийн бухимдлыг ихээхэн төрүүлж байна. Та эдийн засагчийн зүгээс иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөөч?
-Шаталсан татварын систем олон нийтийг ихээхэн бухимдуулж байх шиг байна. Иргэд маань хуулиа бүрэн уншиж, ойлгоогүй байгаа нь ажиглагдсан. Иргэдийн дансанд 10 сая төгрөгөөс дээш орлого орох бүрд 15-20 хувийн татвар төлнө гэдэг нь ташаа мэдээлэл юм. Ийм татварын систем манайд байтугай дэлхийд ч байхгүй. Дэлхийн ихэнх оронд Хувь хүний орлогын албан татвар /ХХОАТ/-ын доод хэмжээ 10 хувь байдаг. Энэ татвар нь иргэдийн амьдралд төдийлөн их сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин манай улсын иргэдийн эдийн засагт хамгийн их сөргөөр нөлөөлж, дарамт үзүүлдэг татвар бол НӨАТ юм. Өдөр бүр худалдан авч буй бараа тутамд нэг бүрчлэн татвар төлнө гэдэг чанга гэдгийг надаар хэлүүлэлгүй бүгд мэдэж байгаа байх.
Тус хуулийн арваннаймдугаар дугаар зүйл:Шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох гэж байгаа. Мөн 14 дүгээр зүйл.Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох гэсэн хоёр заалт дээр тулгуурлан энэ татварын шаталсан систем үйлчилнэ. Гэхдээ яг ямар байгууллага, хувь хүн энэ татварыг төлөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга байна. Нэгэнт хууль нь батлагдсан тохиолдолд Татварын ерөнхий газар иргэдэд нэгдсэн тодорхой мэдээллийг хүргэх зайлшгүй шаардлагатай байна.
-Уг хууль шинэчлэгдсэнээр Монгол Улсын эдийн засагт ямар эерэг, сөрөг үр нөлөөг авчрах вэ?
-Цахим сүлжээнд тархан цуурхлаас үүдэн иргэд энэ хуульд томоохон өөрчлөлт орсон гэж ойлгож байгаа. Үнэндээ өмнөх оны хуулиас илт өөрчлөгдсөн зүйл байхгүй. Цөөн хэсэг бүлэг өндөр орлоготой иргэдэд л энэ заалтууд үйлчилнэ.
-2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ХХОАТ-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт орсон. Татварын зөвлөх мэргэжилтний зүгээс иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгнө үү?
-Жилийн цалингийн орлого нь 120 сая төгрөг хүртэлх буюу сарын 10 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн цалингийн орлогоос суутгах албан татварт ямар ч өөрчлөлт ороогүй. Өөрөөр хэлбэл урьдын адил нийгмийн даатгалын шимтгэл суутгасны дараах дүнгээс 10 хувиарр татвар ногдуулах зохицуулалт хэвээрээ байгаа.
Мөн хувиараа ажил хөдөлмөр эрхлэгч иргэдийн бизнес арилжаа наймааны орлого, хүүний орлого, ногдол ашгийн орлогод ногдох татварын зохицуулалтад ямар нэгэн нэмэгдүүлсэн юм уу шаталсан хувиар татвар тооцох талаар ямар ч өөрчлөлт ороогүй, хуучин хэвээрээ байгаа.
- Энэ шинэчилсэн заалтын дагуу ямар иргэд 15-20 хувийн ХХОАТ төлөх вэ? Үүн дээр иргэдийн дунд төөрөгдсөн нөхцөл байдал үүсээд байна. Үүнд ямар заалт, журам нэмж өгвөл зохистой бол?
-Дээр хэлсэнчлэн жилийн дүнгээр 120 сая ₮-с дээш (сард 10 сая ₮-с дээш) юм уу 180 сая ₮-с дээш (сард 15 сая ₮-с дээш) цалинтай бол 10%-15%-20% гэсэн шаталсан хувь хэмжээгээр татвар тооцогдоно.
Илүү ойлгомжтой байлгах үүднээс сар луу шилжүүлж жишээгээр яръя. Тухайлбал, та сарын 18 сая төгрөгийн үндсэн цалинтай бол нийгмийн даатгалын шимтгэл 11.5%-г хассан дүнгээр татвар ногдуулах орлого нь сард 15 сая 93 мянган төгрөг болно. Үүнээс орлогын татварыг шаталсан хувиар тооцвол сард нийтдээ нэг сая 936 мянган төгрөгийг орлогын татварт суутгуулж төлнө гэсэн үг.
- Уг хууль шинэчлэгдсэнээр нийгэм, эдийн засагт томоохон өөрчлөлт орох уу?
-Хуулийн уг өөрчлөлт хэрэгжиж эхэлсэн даруйдаа төсвийн орлогод бараг нөлөө үзүүлэхгүй. Нэг талаараа одоохондоо сарын 10 сая mөгрөгөөс дээш цалинтай иргэдийн тоо маш цөөн буюу албаны хүмүүсийн мэдээлснээр 1300 орчим хүн байна. Яваандаа 5-10 жилдээ эдийн засаг өсөж, ААН-үүдийн бүтээмж нэмэгдэж, ард иргэдийн цалин хөлс мэдэгдэхүйц нэмэгдсэнээр төсвийн татварын орлогод жин дарахуйц нөлөө үзүүлж болох юм. Тэгэхээр энэ нь Засгийн газрын хувьд алс хэтээ харж хийсэн хуулийн өөрчлөлт гэж харагдаж байна. Нөгөө талаараа хөгжиж буй болон хөгжингүй ихэнх улс орнуудын хувьд орлогын дүнгээс нь хамааруулан шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулдаг юм билээ. Тэр туршлага судалгаан дээр үндэслэн хийсэн өөрчлөлт гэж ойлгосон.
| Иргэдийн дансанд 10 сая төгрөгөөс дээш орлого орох бүрд 15-20 хувийн татвар төлнө гэдэг нь ташаа мэдээлэл |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |