Тэгвэл нүүрсээ биржээр арилжаалах нь зөв, буруу эсэх талаар эдийн засагчдын байр суурийг сонслоо.
-Биржээр дамжуулан нүүрсээ худалдаалдаг болно. Ингэснээр ахин хулгайн асуудал, хууль бус зүйл яригдахгүй гэж яриад байгаа. Энэ нь боломжтой юу?
-Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д есөн оффтек гэрээ бий гэх мэдээллийг өгсөн байсан. Эдгээр гэрээ нь ямар үндэслэлтэй утга учиртай гэрээ болох талаар тайлбар авах. Мөн гааль дээрээ байгаа бүртгэлтэй болон бүртгэлгүй машинаар тээвэр хийсэн асуудал байгаа. Эдгээрийг тус тусад нь шалгах шаардлагатай. Үүнийг шалгаад, яг энэ асуудал үүсэх болсон гол шалтгаан хаанаас үүссэнийг тогтоох нэн шаардлагатай. Зөрчил гаргасан этгээдийг олоод, гэм бурууг нь хүлээлгээд дуусгадаг биш. Ахиад ийм нөхцөл байдал үүсэхгүй болтол нь үндсээр нь энэ асуудлыг цэгцлэх, цэвэрлэх хэрэгтэй. Монгол Улсад экспортоос орж ирж буй орлогын 30 гаруй хувийг нүүрсний экспорт эзэлдэг. 2023 оны төсөвт л гэхэд таван их наяд төгрөгийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа. Хэрэв нүүрсний хулгайн хэрэг гараагүй байсан бол энэ орлого тодорхой хэмжээнд нэмэгдэх байсан. Энэ хулгайн асуудлыг бүрэн шийдэхгүй бол илүү өндөр дүнгээр хилээр гаргах нөхцөл жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Төмөр зам баригдаж, илүү их хэмжээгээр нүүрсээ гаргаж эхлэх гэж байна.
Биржээр байгуулж хоёр талын компаниуд тохиролцоод, дундаж үнэ тогтоогоод л энэ асуудал шийдэгдэнэ гэдэг маш өрөөсгөл ойлголт юм. Манай улсад байгалийн түүхийн эдээ биржээр дамжуулан худалдаалж байсан туршлага байхгүй. Үүнийг хийхийн тулд 2-3 жил туршиж, сайтар судалсан байх шаардлагатай. Энэ хулгай хийгээд байгаа хүмүүс чинь ухаантай тулдаа л бүхэл бүтэн улсын хөрөнгийг шамшигдуулсан байгаа. Бирж дээр яаж залилж болох вэ гэдэг аргыг ч хурдан олно. Бирж нээгдсэн тохиолдолд худалдан авагч хэн бэ гэдгийг сайтар тогтоох хэрэгтэй.
-Хулгайн замаар нүүрсийг арилжаалсан мөнгө дотоодынхоо эдийн засагт эргэлдсэн бол эдийн засаг хүнд байгаа үед ямар үр өгөөжтэй байх байсан бол?
-Ирэх оны төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Үүнийг нийгмийн даатгал, нийтийн эрүүл мэнд, бүтээн байгуулалт зэрэг олон зүйлд зарцуулах боломжтой байсан.
-Нүүрсээ биржээр арилжаалдаг болгох талаар яригдах боллоо. Ингэснээр нүүрсний хулгайн асуудал гарахгүй байх боломжтой юу. Та эдийн засагч хүний хувьд яаж харж байгаа вэ?
-Манай улсад байх ёстой эдийн засгийн хамгийн чухал нэгж бол бирж байдаг. Худалдааны бирж ажиллаж байж, хулгайн асуудал бүр мөсөн зогсох нөхцөл бүрдэнэ. Биржээр худалдаж, худалдан авч буй хоёр талын харилцааг зохицуулдаг. Мөн үнийн дүнг тогтвортой байлгадаг. Монгол Улсад хөрөнгийн бирж, хөдөө аж ахуйн бирж гэх мэт олон төрлийн биржүүд ямар нэгэн асуудалгүй үйл ажиллагаа явуулж, зохицуулалт хийсээр байна. Тиймээс нүүрс худалдаалах бирж ажиллах бүрэн боломж бий. Энэ бирж ажиллаж эхэлснээр сөрөг үр дагавар огт гарахгүй. Харин ч эдийн засагт илүү өр өгөөжтэй байна гэж харж байгаа.
-Нүүрсний хулгайн асуудлаар иргэд дөрөв өдөр дараалан жагсаж, шаардлагаа хүргүүлсээр байна. Энэ хулгайн замаар худалдаалагдсан нүүрсийг зарсан мөнгө дүнг эрх баригчдын халаасанд бус улсын төсөвт орж, эдийн засагт эргэлдсэн бол ямар дүнтэй байх байсан бэ?
-Үнэндээ ямар хариуцлагагүй, увайгүй төр засагтаа гэдгээ сүүлийн хэдэн өдөр үнэхээр тултал мэдэрч байна. Манай улсын хууль хяналтын тогтолцоо энэ нүүрсний хулгайч нарыг илрүүлэх асуудал дорвитой ажиллаж чадна гэдэг их бэрх. Хэрвээ өөрсдөө шийдэж, хулгайчдыг нэрсийг ил тод болгож, хариуцлага тооцож чадахгүй бол БНХАУ, цаашлаад олон улсын шүүхтэй хамтран ажиллах шаардлагатай. Өнөөдөр яригдаж буй мөнгөн дүн бол бага мөнгө биш. Үүнийг эдийн засагт эргүүлдсэн бол шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, цахилгаан эрчим хүчний салбарын тулгамдаж буй асуудалд хөрөнгө оруулах гэх мэт хэрэгтэй зүйлс хийх боломж байсан.
| ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: Нүүрсээ биржээр арилжаалах нь зөв, буруу |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |