Тодруулбал, БНХАУ-ын Төв банктай хийсэн Своп гэрээгээ сунгасан. Мөн дунд хугацааны Эдийн засаг, гадаад худалдааны стратегийн бүрэн түншлэлийн баримт бичгээ шинэчлэн, хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны бичиг баримтад гарын үсэг зурлаа. Уг хоёр бичиг баримтын хүрээнд нийт 17 баримт бичигт гарын үсэг зурж, салбар яамдын хэд хэдэн төсөл арга хэмжээг урагшлуулах ажил болсон аж.
Тэгвэл эдгээр гэрээ хэлэлцээрийг эдийн засагчид хэрхэн дүгнэж, ямар байрь суурьтай байгаа талаар эдийн засагчидтай ярилцлаа.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, томоохон гэрээ хэлэлцээрийг хийлээ. Үүнээс гол анхаарлыг татаж буй асуудал БНХАУ-ын Төв банктай хийсэн Свопын гэрээгээ сунгасан явдал байлаа. Энэ гэрээг сунгах манай улсад ямар үр дагавруудыг авчирна гэж та харж байна вэ?
-Одоогийн байдлаар манай улсад гадаад өрөө төлөх боломж хомс байгаа энэ үед БНХАУ-тай хийсэн Свопын гэрээгээ сунгах нь хамгийн оновчтой шийдвэр байх. Аж ахуйн нэгж, арилжааны банкуудын нөхцөл байдал тогтвортгүй байгаа энэ үед өрөө төлөх гэхээсээ илүүтэй хугацааг нь сунгах хэрэгтэй байдаг. Уг гэрээг сунгасан байгаа хугацаандаа бүтээн байгуулалтаа хийж, орлогоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд зээлийнхээ хугацааг хойшлуулах арга хэмжээ авдаг. Үүнийг иргэд маань ойлгох хэрэгтэй.
-БНХАУ цар тахлын улмаас хоёр жилийн хугацаанд гадаадын айлчлал хүлээн авахгүй байсан. Энэ долоо хоногт эхний таван орныг хүлээн авлаа. Үүнд Монгол Улсыг багтааж, цөөнгүй гэрээ хэлэлцээр хийлээ. Та эдийн засагч хүний хувьд уг уулзалтаас ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
- Монгол Улс төрийн эрх мэдлийн хувьд хараат бус, тусгаар тогтносон, түүхэндээ ч хэлэх үгтэй, хийсэн юмтай орон шүү дээ. Харин эдийн засгийн хувьд бусад улсаас хараат болох магадлалтай нөхцөл байдалд байдаг. Тиймээс манай улс хамтран ажиллаж буй гэрээ, авч буй зээлийн асуудал дээрээ нөхцөлөө сайн тохирч, харилцан ашигтай байх гэрээг байгуулж чадвал энэ удаагийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал өндөр ашигтай байна гэж харж байгаа. Эрсдэлээ тооцож, зөв гэрээ, хэлцээр хийсэн тохиолдолд ямар ч улстай хамтран ажиллаж болдог.
-Сангийн яамны сайд Б.Жавхлан нүүрсний экспортыг 40-70 сая тоннд хүргэнэ гэсэн байсан. Энэ нь боломжтой юу?
-Монгол Улс өөрсдийн дотоод анхны үнээр бус дэлхийн зах зээлийн үнээр экспортлох юм бол эдийн засаг хөгжихөд томоохон өсөлт авчирна. Тухайн үеийнхээ дэлхийн зах зээлийн үнээр худалдаална гэдгээ гэрээ дээрээ тусгаж өгөх нь хамгийн чухал.
-Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам нээлтээ хийлээ. Тус боомт богино хугацаанд ашиглалтад орсонд иргэд сайшаалтай хандаж байгаа. Энэ ч Ерөнхийлөгчийн гадаад айлчлалтай давхцаж байгаа нь эдийн засагт чухал нөлөөтэй гэж харах нэгэн ч байна энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-Манай улсын хувьд гадаад харилцаа болон экспортдоо анхаарч ажилласан тохиолдолд эдийн засгаа сайжруулах нөхцөл бүрдэнэ. Энэ төмөр замыг дагаад ачаа тээвэр, ашигт малтмал болон бусад бараа бүтээгдэхүүн түүхийн эдийн экспортын олон урсгал нээгдэж, эдийн засгаа тэлэх боломжтой болж байгаад баяртай байна. Цар тахлын жилүүдэд манай улсын эдийн засаг нэлээд доройтсон. Мөн хил гаалийн асуудлаас үүдэн боомтууд дээр ачааны урт дараалал үүссэн, ачаалалтай байгаа. Энэ үед шинээр боомт нээх хилийн ачааллыг бууруулж өгч байна. Дээрээс нь Зүүнбаян-Ханги ойролцоо орон нутгийн эдийн засаг дээшилж хөгжинө. Аймгуудад хийсэн судалгаанаас үзэхэд хилийн ойролцоох аймгууд илүүтэй хөгжсөн байдаг. Ер нь аливаа улс орон хилээ дагаж хөгждөг шүү дээ.
-БНХАУ-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлал хийж байна. Энэ айлчлалынхаа үеэр БНХАУ-ын Төв банктай хийсэн байсан Свопын гэрээгээ сунгалаа. Мөн өөр 17 бичиг баримтад гарын үсэг зурлаа. Эдгээр гэрээ, хэлэлцээрүүдийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Монгол Улс БНХАУ-ын Төв банктай хийсэн байсан Свопын гэрээгээ олон дахин сунгах нь их хэмжээний өр цуглуулж байна л гэсэн үг. 2023 онд манай улс эдийн засгийн томоохон сорилтуудтай нүүр тулах магадлалтай байгаа.
Бондын үндсэн төлбөрөө төлөх, валютын нөөц буурсан гэх томоохон асуудлууд бий. Харин энэ удаа зээлээ сунгах нь эдийн засагт нөлөөлөх сөрөг нөлөөг буруулна. Гэхдээ манай улс өрийн менежментийн асуудлаа сайжруулж, өрөө хурдан хугацаанд төлж дуусгах боломжтой. Цар тахлын улмаас эдийн засгийн уналттай байгаа нөхцөлд үүнээс өөр арга хэмжээ авах гарц одоогоор алга байна.
| БАЙР СУУРЬ: БНХАУ-ын Төв банктай хийсэн Своп гэрээгээ сунгасан нь манай улсад эдийн засгийн эерэг үр дүн авчирна |
|
Б.Пүрэвдагва: Гал унтраах, аврах 29 дүгээр ангийн барилгын ажил гүйцэтгэгчээс шалтгаалан зогссон тул шаардлагатай арга хэмжээг авна
2026-10-13 12:12:54
Баавгай, зэрлэг амьтдын хорхойсох үзэгдэлд авах арга хэмжээ, дэлхийн туршлагууд
2026-10-13 11:46:49
Эрүүгийн 978 хэрэг шалгагдаж байна
2026-10-13 11:17:14
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
2026-10-13 11:15:55
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР Б.ЖАРГАЛСАЙХАН ШХАБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРУУДЫН ЧУУЛГАНД ОРОЛЦЛОО
2026-10-13 10:53:21
2026-10-13 08:36:45
2026-10-13 08:26:32
Чөлөөт бөхчүүдэд “Nike wrestling” брендийн хувцас хэрэглэл гардуулан өгөв
2026-10-13 08:10:11
ЮУ БОЛЖ ӨНГӨРӨВ: АН-ЫН БҮЛЭГ ДАРГАА СОНГОЖ, СЭТГҮҮЛЧ Т.ШИНЭБАЯРЫГ 30 ХОНОГ ЦАГДАН ХОРИХ БОЛОВ
2026-10-13 07:30:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-13 06:00:00
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |