УОК өчигдрийн хуралдаанаараа ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг автозамын боомтыг хоёр сарын хугацаатай буюу энэ сарын 16-наас ирэх 2021 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл түр хаах санал гаргасан. Учир нь, хойд хилийн цаана буюу ОХУ-д коронавируст халдвар сүүлийн тав хоногт 20 мянга гаруйгаар бүртгэгдэж, манай улсад халдвар тархах өндөр эрсдэл дагуулж байгаа юм. УОК-оос ОХУ-ын талтай хамтран автозамаар ачаа тээвэрлэх асуудлыг хэлэлцэж, өргөн хэрэглээний барааны үнэд нөлөөлөхгүй байхаар зохицуулалт хийхээр судалж буй юм.
Манай улс ОХУ-тай хиллэдэг боомтуудаар энэ оны эхний 10 сарын байдлаар экспортод 42.9 сая ам.долларын бараа гаргаж, импортоор нэг тэрбум 45.9 сая ам.долларын түүхий эд, бараа бүтээгдэхүүн оруулсан байна. Импортын тал хувь буюу 571 сая ам.доллар нь зөвхөн түлш, шатахуун байгаа бөгөөд уг түүхий эдийг төмөр замын боомтоор тээвэрлэж байгаа.
Харин Алтанбулаг автозамын боомтоор чихэр, ундаа, чипс гэх мэт өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Иймд тус боомтыг хааснаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт ихэсч, үнэ нь нэмэгдэх вий гэсэн хандлага иргэдэд байгаа юм.
Энэ талаар болон Алтанбулаг дахь автозамын боомтыг хааснаар эдийн засагт ямар нөлөө үзүүлэх магадлалтайг эдийн засагч Н.Энхбаяраас тодруулахад, “ОХУ-д коронавирусийн халдвар өдөрт 20 мянгаар нэмэгдэж буй энэ явдлыг ирэх 2021 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ гэж судлаачид үзэж байгаа. УОК-оос гаргасан саналын тухайд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд нөлөө үзүүлэх нь гайгүй болов уу гэж бодож байна. Харин төмөр замын боомтуудыг хаавал манай улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь, манай улс ОХУ-аас жилд 1.2 тэрбум орчим ам.долларын газрын тос импортолдог” гэв.
Манай улс ОХУ-тай 10 боомтоор хил залгадаг бөгөөд үүний найм нь автозам, хоёр нь төмөр замынх буюу Эрээнцав, Сүхбаатар боомт юм. Тэгвэл УОК-оос Эрээнцав төмөр замын боомт болон Тэс, Арцсуурь, Ульхан, Боршоо боомтыг мөн энэ сарын 16-наас тодорхойгүй хугацаагаар хаах санал гаргаад байгаа. Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг энэ сарын 23-наас гарагийн хязгаарлалтаар нээх аж. Тодруулбал, сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлэх юм.
| Алтанбулаг боомтыг хааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнд ямар нөлөө үзүүлэх вэ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |