Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг өнгөрөгч аравдугаар сарын 27-нд Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж, санал тэнцсэний улмаас дэмжигдээгүй. Тэгвэл аравдугаар сарын 29-ний УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд уг төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, хэлэлцэхээр болсон. Уг асуудлаар “Тэтгэврийн реформ” хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Одоо мөрдөж байгаа даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцооны сул тал нь юу вэ гэдгээс яриагаа эхэлье?
-Тэтгэврийн шинэчлэлийн тухай асуудал сүүлийн гурван жил нэлээд хүчтэй яригдаж байна. Тэтгэвэр гэж чухам юу вэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй. Одоогоор манайд тухайн иргэнийг эрүүл мэндийн болон бусад эрсдэлд өртөхөд даатгалд суурилсан тэтгэврийн тогтолцоо хамгаалах боломжгүй байгаа. Яг энэ хэвээр 20-30 жил явж ирсэн. Тодруулбал, хүн хөдөлмөрийн чадвартай байх хугацаандаа ажиллаж олсон орлогоосоо тодорхой хэмжээний шимтгэл төлөөд хөдөлмөрийн чадвараа алдсан, ажиллах боломжгүй болсон эсвэл өндөр настны тэтгэвэрт гарсан үедээ хуримтлуулсан шимтгэлээсээ амьдралынхаа наад захын хэрэгцээг хангах үйл ажиллагаа юм.
Ерөөсөө л тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго нь өндөр настныг ядуурал болон эрсдлээс хамгаалах. Гэтэл одоогийн тэтгэврийн тогтолцооны сул тал нь тэтгэвэрт гарч байгаа иргэнийг амьдралын боломжит нөхцөл байдлаар хангах, олон жил төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэх явцыг алдагдуулж байгаа. Мөн иргэдийн авч байгаа тэтгэврийн дундаж хэмжээ 400 орчим мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцэж байна. Энэ нь тэтгэврийн тогтолцоо үндсэн зорилгоо биелүүлж чадахгүй байна гэсэн үг. Түүнчлэн тэтгэврийн тогтолцоо их хэмжээний алдагдалтай байгаа. Тийм ч учраас саяхан тэтгэврийн насыг нэмэх, тэтгэврийн шимтгэлийг нэмэх оролдлого хийсэн.
Энэ нь тэтгэврийн параметрийг иргэдэд ашиггүйгээр өөрчилж байна гэсэн үг. Алдаатай бодлого хэрэгжүүлж байгаагийнхаа төлөөсийг шимтгэл болон тэтгэврийн нас нэмэх замаар нөхөж байна. Мөн тэтгэврийн сангийн удирдлага буруу байна. Түүнчлэн тухайн иргэн тэтгэврээ авч чадахгүй бол яах вэ гэдэг асуудал өнөөгийн тогтолцоонд огт тусгагдаагүй. Монгол хүний ялангуяа, эрчүүдийн дундаж нас хэд билээ. Тэтгэвэр авч чадахгүй нөхцөл үүсэхэд 20, 30 жил шимтгэл төлсөн иргэн үр хүүхэд, хань ижилдээ өвлүүлэх ямар ч боломжгүйгээр ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Тийм учраас тэтгэврийн шинэчлэл зайлшгүй шаардлагатай.
-Сүүлд гаргасан судалгаагаар 10 хүн гурван хүний тэтгэврийг төлж байгаа гэсэн тооцоо гарсан. Энэ хэвээр үргэлжилбэл нийгмийн даатгалын шимтгэл нэмэх эсвэл тэтгэврийн насыг нэмэхээс өөр сонголтгүй болох байх?
-Тэтгэврийн тогтолцооны цааш үргэлжлэх боломжийг хязгаарлаж байгаа нэг хүчин зүйл бол хүн амын насжилт, насны суварга юм. Монгол Улсын хүн амын дундаж насжилт бага зэрэг өссөөр байгаа. Гэхдээ хүн амын насны суварга өнөөгийн тэтгэврийн тогтолцооны эсрэг чиглэлд өөрчлөгдөж байгаа. Арван жилийн дараагаас 60, 70, 80-аад оны их төрөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарч эхэлнэ. Араас нь 90 болон 2000-аад оныхон ажлын талбарт гарч ирнэ. Тэгэхээр 10 хүн гурван хүний тэтгэврийг хангах биш зургаан хүн дөрвөн хүнийхийг цаашлаад таван хүн таван хүнийхийг төлөх болно. Тийм учраас энэ тогтолцоо улам бүр хүндэрч, хэдэн зуун тэрбумаар хэмжигдэх алдагдал нэмэгдэнэ гэсэн үг.
2020 он гэхэд их төрөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарч эхэлснээр тэтгэвэр төсөвт дарамт болно гэдгийг Монгол Улс 1999 онд олж харсан. 1999, 2015 онд тэтгэврийн талаар бодлого баталж, Тэтгэврийн нэрийн дансны тухай хуулийг 2000 онд баталсан. Тэр бодлого, хуулийн дагуу тэтгэврийн шинэчлэл хийгдэх ёстой байсан ч юу ч хийгдээгүй. Манайд цаасан дээр бодлого батлагдсан ч түүнийг хэрэгжүүлж чадахгүйн улмаас дахиад хойшлуулдаг. Жишээ нь, Монгол Улс 2030 он хүртэлх хөгжлийн бодлогоо хэрэгжүүлж чадахгүй 2050 болгон хойшлуулж байна. Энэ нь тэтгэврийн тогтолцоон дээр ч байгаа. Хууль, эрх зүй, улс төрийн шинжтэй өөрчлөлтүүд өнгөц харахад иргэн рүү хандаж байгаа мэт боловч угтаа тогтолцоогоо улам доройтуулж, алдагдлыг нэмэгдүүлдэг.
Хамгийн эерэг орж ирсэн шинэчлэл нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Гэр бүлийн хүмүүс нэг нэгнийхээ тэтгэврийг авах боломж бүрдүүлсэн уг хуулийг хэрэгжүүлж чадалгүй хүчингүй болгосон. Өнөөдөр л шинэчлэл хийхгүй бол цаашид шинэчлэх боломж хязгаарлагдмал байна. Учир нь, өр, алдагдал нэмэгдсэнээр шинэчлэл хийх суурь нөхцөл нь бүр л алдагдана. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд ажлын хэсгээс оруулж ирж байгаа санал нь тэтгэврийн дөрвөн хувийг хувийн тэтгэврийн санд төвлөрүүлэхэд чиглэж байгаа юм. Дөрвөн хувь нь хуримтлал болоод иргэдэд үр ашгаа өгдөг байх ёстой гэсэн санаа нь зөв. Тэтгэврийн тогтолцоог 100 хувь хуримтлал руу шууд шилжүүлэх боломжгүй учраас бид хагас хуримтлалын тогтолцоо бий болгох нь зүйтэй.
-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр боллоо. Тэтгэврийн реформ хөдөлгөөнийг үүсгэн байгуулагчдын нэг болон эдийн засагч хүний хувьд ямар хүлээлттэй байна вэ?
-Хуулийн төслийг хэлэлцэх болсон нь таатай хэрэг. Нийгмийн бодлогын байнгын хороон дээр инээдэмтэй шалтгаанаар унасан юм билээ. Унагасан шийдвэрийг нь УИХ-ын чуулган дээр буруу гэж үзээд хэлэлцэхээр болсон гэж ойлгож байгаа. Энэ талаар биднийг ярьж эхэлснээс хойш улс төрийн болоод бусад олон тал дуугарч байна. Тийм учраас энэ олон талын оролцоотойгоор уг хуулийн төслийг улам сайжруулах ажил хийгдэнэ гэж найдаж байгаа. Манай хөдөлгөөний зүгээс уг хуулийн төсөлд өөрсдийн санаа бодлыг тусгах ажил хийх болно. Бидний гол санаа бол тухайн иргэнд өөрийн шимтгэлээр үүссэн хуримтлалаа захиран зарцуулах эрх бүхий өвлүүлэх юмуу бэлэглэх, үр хүүхдийнхээ амьдралын асуудлыг шийдэхэд туслаж болдог ирээдүйн баталгаа болсон эх үүсвэр, тодорхой сан бүрдүүлж өгөх юм. Шинээр бий болгох гэж байгаа тэтгэврийн тогтолцоо иргэдийн амьдралд үр ашгаа шууд өгч эхлэх ёстой.
-Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөлд тэтгэврээ авч чадалгүй нас барсан тохиолдолд үр хүүхдэд нь өвлүүлэх зарчмыг тусгасан нь хэр оновчтой вэ?
-Хуулийн төслийн энэ зарчимтай миний хувьд санаа нийлэхгүй. Хуримтлалаар үүссэн мөнгө нь тухайн хүний өөрийнх нь хөрөнгө. Тийм учраас тэр иргэн тэтгэвэрт гарсныхаа дараа мөнгөө яаж авах, зарцуулахаа өөрөө мэдэх ёстой. Захиран зарцуулах эрх нь зөвхөн өөрт нь л байх ёстой. Тухайлбал, хорвоогийн мөнх бусыг үзүүллээ гэхэд гэрээслэлд дурдаж, тэтгэврээ өөрөө захиран зарцуулах эрхээ шийдэх ёстой. Хувь хүний мөнгийг өөр хэн нэгэнд шилжүүлэх хуулийн тогтолцоо руу орвол хувь хүний өмчийг дээрэмдэж байгаа асуудал болно. Таны хадгаламжинд байгаа мөнгийг та өөрөө зарцуулах эрхтэй. Харин иргэдийн хувьд дуртай болгон нь ирээдүйн санхүүгийн төлөвлөлтөө гаргаад, түүнийгээ хамгаалах эдийн засгийн болон санхүүгийн мэдлэг, чадвар байхгүй.
Тийм учраас хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагдаж байгаа иргэдийн мөнгөө захиран зарцуулах эрх үүсэх хугацааг зайлшгүй хязгаарлаж өгөх ёстой. Зарим иргэн банканд мөнгөө хадгалуулчихаад хэрэгцээ гарахаараа аваад үрчихдэг. Энэ боломжийг нь тэтгэврийн шинэчлэлийн энэ тохиолдолд хязгаарлах ёстой. Жишээлбэл, та 50, 55 нас хүрч байж тэтгэврийнхээ мөнгөнөөс захиран зарцуулах эрх үүснэ. Гэхдээ муугаар бодоод 50 наснаас наана ямар нэг эрсдэл тохиолдвол өгөөж болон хуримтлалыг нь тодорхой хувиар захирах эрх үүснэ. Энэ мэт тэтгэврийн төлөвлөгөө нь тэр хүний тэтгэврийн сантай харьцах насан туршийн гэрээ нь юм. Та хэдэн хувиар, хэр хугацаанд хувийн тэтгэврийн даатгал, шимтгэлээ төлөх юм. Төлсөн шимтгэлээ захиран зарцуулах эрхээ яаж үүсгэх юм гэх мэт бүх нөхцлийг нь тодорхой, оновчтой заах ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад тэтгэврийн төлөвлөгөө гэдэг нь тухайн байгууллагын ажилтнаа тогтоон барих арга хэрэгсэл болдог. Сайн тэтгэврийн төлөвлөгөөг сайн ажилтандаа санал болгодог байх жишээтэй.
| Ж.Дэлгэрсайхан: Шинээр бий болгох гэж байгаа тэтгэврийн тогтолцоо иргэдийн амьдралд үр ашгаа шууд өгнө |
|
Т.Мядагмаа Азийн пара их наадмын V байрт шалгарлаа
2026-10-23 14:44:05
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |