Төрөөс тэрбумтнууд төрж, төсвийн мөнгөөр “угжуулдаг” байдал газар авсныг сүүлийн үед төрийн сангаас зээл авсан улстөрчдийн баримтуудаар илчлэгдэж байна. Тэдэнд хүрэхгүй сан, завшихгүй хөрөнгө гэж байгаагүй гэдгийг хамгийн сүүлийн үеийн жишээ нь олонд ил болсон Боловсролын зээлийн сангийн мэдээллээс илт болоод байна. Татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлдэг уг сангаас улстөрчид хамаарал бүхий этгээд, эхнэр хүүхэддээ зээл авч өгөөд, буцааж төлөлгүй олон жил болсон баримтууд нийтэд ил болсон нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, улстөрчид эрх мэдэл албан тушаалын байдал, мэдээлэл ойр байдлаа ашиглаж, энгийн иргэдийн хүүхдүүдийн сурах боломжийг хулгайлсан уу, гэх асуудал сөхөгдөж байгаа юм
Өнгөрсөн удаагийн сонгуулийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн эрхийг баригч намын тэн хагас нь зээл авсан асуудал сөхөгдөж байсан бол энэ удаад Боловсролын зээлийн санг бултаараа тоносон нь тодорхой боллоо. 2020 оны сонгуульд ЖДҮХС-аас зээл авсан улстөрчдийг сонгуульд дахин нэр дэвшүүлэхгүй гэх амлалт өгсөн МАН-ынхан хэдхэн хүнээр туг дахиад үлдсэнийг нь бүгдийг нэр дэвшүүлж байсан удаатай. Тэгвэл энэ удаад ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвөөс санхүүждэг сангуудаас зээл авсан улстөрчдийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх талаар үүрэг өгсөн гэдгийг өчигдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдэгдэв. Тэрбээр “Монгол Улсад нийт 25 сан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс төсвөөс санхүүждэг 10 орчим сан байдаг. Ямар загвараар авч явах нь илүү зөв бэ гэдгийг анхаарч ажиллахаар болсон.
2020 онд олон нийтийг бухимдуулсан тодорхой асуудалд холбогдсон этгээдүүдийн нэр дэвших эрхийг хассан байгаа. Ер нь урьд өмнө нь тийм үзэгдэл Монгол Улсад болж байгаагүй. МАН анх удаа парламентын гишүүнээр ажиллаж байсан 23 хүнийг нэр дэвшүүлэх эрхийг нь хааж байсан. Тэр бол бидний хийсэн бодит ажил. Хоёрдугаарт, парламентын гишүүдийн тоог нэмэх үндсэн шалтгаан энэ. Улс төрд байгаа эрх бүхийн албан тушаалтан эрх мэдэлтэн өөр болон усдад ямар нэг байдлаар давуу байдал бий болгохгүй байх ёстой. УИХ-ын гишүүдийн анхнаасаа ард түмэн дарга гээд ойлгосон. Энэ харилцаа хандлагаас болоод энэ бүх байдал үүссэн гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд боловсролын системд алдаа гарч, ийм каст бий болгосон байна. Цаашид дүрэм, журмаараа асуудлаа шийдэж, зээл авсан бол түүнийгээ төлөх л ёстой. Цаашид улс төрд нэр цэвэр хүмүүсийг парламентад оруулна” гэсэн юм.
Тэгвэл Ерөнхий сайдын үүрэг даалгавраар нэр дэвших эрхээ хасуулах улстөрчдийг танилцуулж байна.
Боловсрол шинжлэх ухааны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өөрийн дүү болон эхнэрээ Боловсролын зээлийн сангаар сургаж, улмаар зээлээ чөлөөлүүлсэн баримт нь ил болоод буй.
Тодруулбал, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн төрсөн дүү 2004 онд ОХУ-д Боловсролын зээлийн сангаар сурснаас гадна мөн түүний эхнэр М.Сэржмядаг 2005 онд Австралийн Мельбурны их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр 33.5 мянган ам.долларын зээлээр суралцаж улмаар зээлээ 2017 онд чөлөөлүүлсэн байдаг.
Шадар сайд С.Амарсайханы хүү Эрдэнэхүслэн Английн Бристолын Их сургуульд Боловсролын менежментийн мэргэжлээр суралцахаар 27,166 ам.долларын зээл авсан байдаг. Гэвч А.Эрдэнэхүслэнгийн энэ зээлийн мэдээлэл 2021 онд ил болж, улмаар нийгмийн шүүмжлэл дагуулсан тул С.Амарсайхан аргагүйн эрхэнд хаасан байдаг.
Харин Шадар сайд С.Амарсайхан хүү Эрдэнэхүслэндээ 2022 оны есдүгээр сард өөрийн “Ломекс” ХХК-ийг шилжүүлж, Ерөнхий захирал болгосон. А.Эрдэнэхүслэнгийн эзэмшдэг “Ломекс” ХХК нь БЗД-ийн 12-р хороо буюу Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ард 1.0 га газартай. Тус газар дээрээ тус бүр 10 давхар, есөн блок бүхий “Ботаник центр” гэх орон сууцны хорооллыг барьж, ашиглалтад оруулаад буй.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД
Нүүрсний хулгай, ЖДҮХС-ын зээлд нр холбогдсон Ш.Раднаасэд Боловсролын зээлийн сангаас оиндоо зээл авч өгсөн баримт олонд ил болоод байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин Сийлэн АНУ-ын Вашингтоны Их сургуульд Эрх зүйн чиглэлээр суралцахаар 165,804 ам.долларын зээл авсан. Төгсөж ирмэгцээ 2018 оны есдүгээр сарын 18-нд тухайн үеийн Үндэсний хөгжлийн газарт мэргэжилтнээр ажилд орсон байдаг.
Тухайн үед Р.Сийлэн 420 сая төгрөгийн гурван орон сууцтай, 180 сая төгрөгийн газартай, 161 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлж, мөн аав Ш.Раднаасэд, ээж Б.Хонгорзулынхаа “Хан сутай” ХХК, “Монголжаст консалтинг” ХХК-ийг дурдаж байв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн охин Д.Долзодмаа АНУ-ын Пүрди их сургуульд инженерийн чиглэлээр 2012-2016 онд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 191 мянган ам.доллар буюу 660 сая төгрөгийн зээл авсан. Улмаар эргүүлэн төлөөгүй суралцагчдын нэгт багтаад буй.
Харин түүний аав өөрийн цахим хаягаараа дамжуулж, "Манай охин зээлээр сураагүй гэдгийн баталгаа болгож архиваас буцалтгүй тусламжийн тэтгэлгийн гэрээг нь авлаа. Сурлагын амжилт, Улсын физикийн олимпиадаас мөнгөн медаль авч тэтгэлэгт хамрагдсан юм. Мөн түүний авъяас чадварыг үнэлж, Америкийн Пенсильваний Их сургуулиас магистрын сургалт, доктор буюу Phd-ын сургалтыг хоёуланг нь 100 хувийн тэтгэлэг өгч сургаж байна. Америкчууд охины маань ур чадвар, хөдөлмөрч зан чанарыг нь үнэлж татвар төлөгчдийнхөө мөнгөөр тэтгэлэг өгч сургалаа. Монголын төр нэг авъяастай иргэндээ бакалаврын сургалтын тэтгэлэг өгсөн нь ямар нэг хууль зөрчөөгүй. Хүүхдийг алаг үзэх ёсгүй” хэмээн охиноо өмөөрөөд буй.
УИХ-ын гишүүн Гонгорын Дамдинням Канадын Бритишийн Колумбиа их сургуульд хоёр жилийн хугацаанд уул уурхайн нийгмийн хариуцлага мэргэжлээр суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 32 мянган ам долларын зээл авсан нь ил болоод буй.
Түүний хувьд Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдоод амжсан. Харин тэрбээр Боловсролын зээлийн сангаас зээл авсан талаараа “Би 10 жилийн өмнө төрд нөлөөгүй байсан. Бүх шаардлагаа хангаад л зээлээ авсан. Улсдаа таван жил ажилласан. Үүнийг улстөржүүлэх шаардлагагүй. Тухайн үед надад улстөржилгүй зээл олгосон Л.Гантөмөр сайдад баярладаг” хэмээгээд буй.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын тухайд 2007-2009 онд АНУ-ын Хойд Виржинийн Их сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр суралцахаар 32000 ам.долларын зээл авсан баримт байгаа юм. Улмаар авсан зээлээ тэглүүлсэн ч, түүнийг уг сургуульд суралцаж төгссөн гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авч гаднын сургууль суралцаж байх хугацаандаа Улаанбаатар эрдэм дээд сургуульд багшлаж байсан нь түүний намтарт тодорхой бичигдсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр 3200 ам.долларын тэтгэлэг авсан ч, шалгуурын дагуу сургуульд суралцаагүй татвар төлөгчдийн мөнгөөр зээлээ тэглүүлсэн байгаа юм.
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн охин Дэлгэрмаа, Норовдэлгэр нар Боловсролын зээлийн сангаас тус бүр 32 мянган ам.доллар, нийт 64 мянган ам.долларын зээл авсан байдаг. Чинзоригийн Дэлгэрмаа 2010 онд АНУ-ын Виржинийн их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр 1.5 жил суралцахаар Сургалтын төрийн сангаас 32 мянган ам.долларын зээл авсан бол 2017 онд Ч.Норовдэлгэр 2017 онд АНУ-ын "Penn State University"-д хоёр жил суралцахаар Боловсролын зээлийн сангаас мөн 32 мянган ам.долларын зээл авсан байдаг.
2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар тус бүр 32 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ. Харин тэд зээлээ журмын дагуу эргүүлэн төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн төрсөн дүү Бат-Өлзийн Баттогтох 2009 онд Өмнөд Солонгосын Сөүлийн үндэсний их сургуульд эдийн засгийн удирдлагын чиглэлээр хоёр жил суралцахаар тухайн үеийн Сургалтын төрийн сангаас 14 мянган ам.долларын зээл авсан байна. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар 14 мянган ам.долларын зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.
УИХ-ын гишүүн асан Лүндээжанцангийн хүү Мөнхдэмбэрэл Япон Улсын Ази Номхон далайн их сургуулийг менежерийн чиглэлээр хоёр жил суралцаж, 32 мянган ам.долларын зээл авчээ.
Л.Мөнхдэмбэрэл нь Гадаад харилцааны яаманд Элчингийн зөвлөхөөр ажиллаж байсан. Тэрбээр 2019 онд ХОМ-тээ 162 сая төгрөгийн хөрөнгөтэй, гэр бүлийн нийт орлого нь 60 сая төгрөг, 505 сая төгрөгөр үнэлэгдэх орон сууцтай, 369 сая төгрөгийн дотоод, 2.9 сая төгрөгийн гадаад хадгаламжта хэмээн мэдүүлж байжээ. Түүнийг тэтгэлгээр суралцах хугацаанд аав нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
УИХ-ын гишүүн Х.Баделханы охин Арна АНУ-ын Де Врай их сургуульд суралцахаар БЗС-гаас 32 мянган ам.долларын зээл авчээ.
Зээлийн хэмжээг одоогийн ханшаар тооцож үзвэл 110 орчим сая төгрөгтэй дүйцэх мөнгөн дүнгийн зээл авч суралцсан байгаа юм.
Түүний хүү Э.Золбоо 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд суралцахаар 16,000 ам.долларын зээл авсан байдаг. Тухайн үед Б.Энхтүвшин Боловсрол шинжлэх ухааны сайдаар ажиллаж байсан.
Өөрөөр хэлбэл, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хүүдэээ давуу байдал бий болгосон гэж хардах үндэслэлтэй гэсэн үг. Улмаар Э.Золбоо нь тухайн үед авсан зээлээ өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Э.Золбоо нь одоо Барилга хот байгуулалтын яаманд дэд сайдын албыг хашиж буй.
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр БЗС-аас зургаан мянган ам.долларын зээл авч Нидерландын Хаант Улсын Маастрихтын их сургуульд Бизнесийн удирдлага чиглэлээр суралцсан байдаг.
ЖДҮХС-аас зээл авсан хэрэгт нэр холбогдож байсан түүний хувьд Боловсролын зээлийн сангаас ч зээл авсан нь ийн нотогдоод байгаа юм.
САНГИЙН ЗЭЭЛД НЭР ХОЛБОГДОЖ, УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ ГИШҮҮДТЭЙ ТАНИЛЦ |
|
2025-04-02 06:00:00
2025-04-02 06:00:00
2025-04-01 18:33:37
2025-04-01 17:03:00
2025-04-01 15:51:51
2025-04-01 15:43:06
2025-04-01 15:42:34
2025-04-01 15:40:22
2025-04-01 15:36:53
2025-04-01 15:35:04
2025-04-01 15:07:10
2025-04-01 13:49:50
2025-04-01 13:47:49
2025-04-01 13:01:31
2025-04-01 12:33:50
2025-04-01 12:28:01
2025-04-01 07:59:43
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
2025-04-01 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |