• Өнөөдөр 2024-04-27

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГИЙН УРГИЙН МОД

2023-03-14,   4669

     Төрийн албанд төрлийнхнөө томилуулдаг буюу “ургийн мод” ургуулж, усалж торддог УИХ-ын гишүүд олон бий. Жишээ нь, Ч.Хүрэлбаатарын, Д.Тогтохсүрэнгийн, Ш.Раднаасэдийн гэх мэт төрийн албыг хэрээд, хилийн чанадад гартлаа ургасан “ургийн мод”-нууд бий. Тэгвэл тэднийг “түүчээлж”, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрөл саднаа төрийн албанд томилуулж, “ургийн мод”-оо салаалж, саглайтал нь ургуулж байгаа ажээ. 
 
Сэтгүүлчээс Сү.Батболдын Хэвлэлийн төлөөлөгч болж, хэвлэлийн төлөөлөгчөөс Ардын намын Ажлын албаны ахлах зөвлөх болж, зөвлөхөөс намын Нарийн бичгийн дарга болж дэвшиж, нэг мөр нам дагасан М.Оюунчимэг 2016 оны сонгуулиар Төрийн түшээ болж, төрийн ордонд төвхнөсөн. Тэгвэл түүнийг төрийн түшээ болсных нь намраас төрөл саднууд нь төрийн алба руу цувцгаажээ. Төрсөн хүү, төрсөн ах, эгч, тэднийх нь хүүхдүүд гээд лавтай долоон хүн төрийн албанд томилогдсон байна. Ингэхдээ АТҮТ-д хэлтсийн дарга, Замын-Үүдийн гаальд ахлах байцаагч, “Эрдэнэс тавантолгой”-д хэлтсийн дарга, Монголбанканд Хянан шалгагч, ЭМДЕГ-т газрын дарга гэх мэтээр түрийвчээ түнтийлгэх боломжтой, томрох нь тодорхой албан тушаалуудад очицгоосон байгаа юм. 
 
1. М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Нармандахын хүү Л.Эрхэмзаяа нь анх 2016 оны УИХ-ын сонгуулиас гурван сарын дараа буюу есдүгээр сарын 12-нд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц, тээвэр, логистикийн газрын даргаар томилогдсон. Дараа нь “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Тээвэр, логистикийн албаны даргаар ажиллах болсон. Мөн “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “А6-20” судалгааны төвийн Эрчим хүч, цахилгаан станц хариуцсан зөвлөх гэх давхар статустай ажээ. “Эрдэнэс тавантолгой” ХК-д газар, хэлтсийн даргаар гуравхан жил ажиллахад хаус хотхонууд барих хэмжээнд хөрөнгөждөг гэдгийг Б.Ганхуягийн дүү нар, Т.Аюурсайханы туслахуудаас бэлхнээ харж байгаа. Тэгэхээр энэ томилгоо хамгийн том нь гэсэн үг. 
 
2. М.Оюунчимэгийн төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяа 2019 онд Монгол банкны Хянан шалгагчаар томилогдсон. Гэтэл Монгол банканд Хянан шалгагч болсон Л.Энхзаяа нь ББСБ, барьцаалан зээлдэх үйлчилгээний бизнестэй буюу ашиг сонирхлын зөрчилтэй байсан. Тухайлбал, Л.Энхзаяа нь “ЛЭЭН” ХХК-д хувь эзэмшдэг бөгөөд тус компанийг ээж Мөнхөөгийн Нармандах нь удирддаг. Тус компани нь ББСБ-ийн хэлбэрээр барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн нөхрийг нь Батсүхийн Анхтайван гэдэг. Гэтэл Батсүхийн Анхтайван нь “Вестерн кредит” ББСБ-ын хувьцаа эзэмшигч байгаа юм. Сонирхуулахад, М.Энхзаяа нь гурван орон сууц, нэг зуслангийн байшинтай, Ланд круйзер-200 автомашинтай, 136 сая төгрөгийн хадгаламжтай гэж ХОМ-тээ мэдүүлжээ.  
 
3. М.Оюунчимэгийн төрсөн ах Мөнхөөгийн Эрдэнэдалай нь 2016 оны УИХ-ын сонгуулиас гурван сарын дараа буюу есдүгээр сарын 14-нд “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Техникийн хяналтын хэлтсийн даргаар томилогдсон. АТҮТ гэх байгууллага асар их мөнгө эргэлддэг газар болохыг хэлэх нь илүүц биз. Тэр тусмаа Техникийн хяналтын хэлтэс нь улсын хэмжээнд бүртгэлтэй 1.2 сая автомашин, Улаанбаатар хотын 600 мянган автомашины техникийн хяналт, үзлэг оношилгоог хариуцдаг буюу М.Эрдэнэдалай нь том албан тушаалтан гэсэн үг. 
 
4. М.Оюунчимэгийн төрсөн дүү Мөнхөөгийн Батбилэг 2017 оны нэгдүгээр сарын 19-нд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын Салбарын эрхлэгчээр томилогдсон. Дараа нь 2021 оны долдугаар сарын 9-нд Замын-Үүд дэх гаалийн газарт Улсын ахлах байцаагчаар томилогджээ. Гаалийнхан өөрсдөө Улс хоорондын шуудан илгээмжийн гааль болон Замын-Үүд дэх гаальд томилогдож ажиллахыг хүсэцгээдгийг, тэнд л томрох, түрийвчээ түнтийлгэх боломжтой гэж ярьцгаадгийг дурдах нь зүйтэй байх. 
 
5. М.Оюунчимэгийн төрсөн эгч Мөнхөөгийн Цэцгээ 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаар томилогдсон. Гэвч М.Цэцгээ дарга болсноос хойш тус хэлтсийнхээ мэргэжилтнүүдийг дур мэдэн халж сольсон, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн хэл аманд ороогдсоор эцэстээ ажлаа өгсөн. 
 
6. М.Оюунчимэгийн төрсөн ах М.Эрдэнэдалайн хүү Э.Алтанбагана нь 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хойш Харилцаа, холбооны зохицуулах хорооны гишүүнээр ажиллаж байгаа. Э.Алтанбагана нь авга эгч УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийнхээ “Шинэцаг медиа” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр 2020 оны хоёрдугаар сард бүртгүүлсэн. Мөн өнгөрөгч нэгдүгээр сард “Арвижих уул уурхайн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Эхнэр Г.Сэлэнгэ нь “Эй Си нэтворк” ХХК, “Нью сити вус” ХХК-ийг эзэмшдэг. 
 
7. Хамгийн сүүлд, М.Оюунчимэг 2021 оны нэгдүгээр сард төрсөн хүү Б.Энхмөрөнгөө ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан нь багагүй хэл ам дагуулсан. Үнэндээ энэ томилгоо нь М.Энхмөрөнгийн ээжээрээ “крандуулсан” ээлжит томилгоо байсан бөгөөд анхных нь Гадаад харилцааны сайдын туслахын ажил байсан юм билээ. Төрийн түшээ ээжтэй мөртөө туслах хийх нь таалагдаагүй юу, Австри явж, тэндээ жил амьдраад 2020 онд буцаж ирсэн. Тэгмэгцээ төрийн албаны шалгалтад тэнцээгүй ч үгүй мөртөө ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаалд очсон нь олон хүний дургүйцлийг хүргэсэн. Сошиал шүүмжлэл газар авч, Төрийн түшээгийнх нь карьерыг ганхуулж эхэлсэн тул арга буюу төрсөн хүүгээ төрийн албанаас татаж авсан байдаг. 
 
Энэ мэтээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн төрсөн хүү, төрсөн ах, эгч, тэднийх нь хүүхдүүд төрийн албанд төвхнөж, “ургийн мод” нь ургаж цэцэглэсээр байгаа ажээ. 
 

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГИЙН УРГИЙН МОД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 24
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-10 18:22:30
    Baasan: Ene hudlaa medeelel bn
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-08 00:02:46
    зочин : Сэтгүүлч нэртэй хэдэн нөхөд хшиг сонирхлын асар их зөрчилтэй будлианы эзэд ! Дахин өүү сонго
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-07 23:45:48
    Т: Балиар авгай бээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-07 23:42:11
    Зочин: Ийм хүмүүс л монголыг мөхөөж байна.Монголд Оюунчимэг юу бүтээсэнийг мэргэн ард түмэн минь хэлээд өгөөч. Үнэхээр би ийм хүмүүс ИХуралд байгаад сэтгэл дундуур байдаг.Захын гудамжинд мөнгө гуйгаад сууж байгаа жирийн иргэн УИХ суусан нь дээр. Монгол төр дампуурчээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-18 08:08:21
    Зочин: Арай ичгүүргүй биш үү, ураг удмаараа дарга төрчихсөн юм уу. Оюунчимэг бууж байж л эд нар нь буух болов уу яах бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-17 09:08:50
    Ontsgoi jirgeech : ******** Oyunchimeg ih hurald bus harin har ovoohoidoo dassan sursan zangaaraa har guriltai boovoo har ovoohoidoo ideh heregtei.Өлмөн зөлмөн өссөн хүн , одоо төрөл саднаараа улсын өмч рүү дайрч байна.Яавч байлгаж болохгүй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-17 09:04:13
    Зочин: Ядаж б хад яасан олуулаа ч юм бэ тэ, өөр нуусан хаасан олон ахан дүүс нь хаана юу хийж төрийг минь тонодог юм бол доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-11-17 08:46:14
    zochin : odoo udahgui zailna biz jaahan tsadaj awag hoorhii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-29 20:59:08
    Ппп: Аймшгийн царай муутай хогийн поп авгай зайлж далд ордоггүй юм бхдаа. Харахаар бөөлжис цутгах юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-29 19:52:22
    Багабанди: Балай авгай мэдэхгүй бж юм болгонд хушуу дүрж мэдэмхийрнэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-29 07:21:27
    Лхагваа: Сү гийн зарц бузар авгайг тарөөс заылуулах хэрэгтэй‼️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-29 07:21:26
    Лхагваа: Сү гийн зарц бузар авгайг тарөөс заылуулах хэрэгтэй‼️
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-29 07:03:51
    H: Buzar avgai ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-29 05:38:51
    Зочин: МАН ынхан ийм юм хиих гэж гарч ирдэг. Энэ авгай шиидчихсэн ширлэсэн нүүрт шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-28 22:29:33
    Зочин: Их шуналтай хүн шүү төрд зохихгүй хүн байгаа юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-08-28 22:28:49
    Улаангом : НИЙГМИЙН ХУВЬСГАЛ ХИЙХГҮЙ БОЛ МОНГОЛД ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ. ХУЛГАЙЧ НАР ААЖМААР САЙН ХҮН БОЛООД НИЙГМИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭДЭГ БОЛНО ГЭЖ БАЙХГҮЙ ЮМ БАЙНА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-15 07:09:42
    тарваа: оюунчимэг бол олхиогүй новшийн авгай. олигтой сэтгүүлч ч бгаагүй. дахиж бүү сонго.төрсөн эцгээсээ ичээд нууж байсан арчаагүй чавганц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 14:59:32
    zochin: chudalch luivarchin novsch Ouunchimeg !!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 14:35:15
    Сонгогчид : Ард түмнээ биш,ах дүүгээ өөд нь татах гэж УИХ гишүүн болсон авгай юм бна л даа. Олигтой ч сэтгүүлч бгаагүй, чийртэй хоолойтой, чадваргүй хүн штэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 13:58:23
    Азаа: Худлаа битгий сенсаац хийгээд бай.Санаатайгаар нэр төрийг нь гутаах оролдлого.Яагаад оюунлаг мэдлэгтэй, мэргэжилтэй ах дүү нь өөрсдийнхөөрөө ажил хөдөлмөр эрхлэж болохгүй гэж..Атаач зангаа тат!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 12:55:22
    zochin : сучка аймаар юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 12:03:24
    Зочин: Зүгээр л аймшиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 10:42:48
    zochin: Аймшигтай авгай байна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-03-14 07:49:41
    zochin: boortsog nii hobby tai avgai l bna
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188