Улаан малгайт /үлгэрийн цаг/
Эрт урьд цагт нэгэн тосгонд энэ дэлхийд хосгүй хөөрхөн бяцхан охин байдаг санжээ. Эх нь охиндоо ухаан жолоогүй хайртай. Эмэг эх нь ээжээсээ нь ч илүү хайртай юм гэнэ. Эмэг эх нь нэгэнтээ ач охиндоо, зохисон гэдэг нь жигтэйхэн, хөөрхөн улаан малгай хийж өгчээ. Охин хаашаа ч явсан түүнийг өмсдөг болохоор хавь ойрынхон нь охиныг “Улаан малгайт” гэж нэрлэдэг байжээ.
Нэг өдөр эх нь амтат хуушуур хийгээд охиндоо:
-Эмээгээ эргэж тойроод, энэ хуушуур, савтай тос хоёрыг аваачиж өгөөд ир гэж хэлжээ.
Улаан малгайт хуушуур, савтай тос хоёрыг аваад эмээгийнхээ суудаг тосгон руу явжээ.
Охиныг ой дундуур явж байтал нэг чоно тааралдаж гэнэ. Өлсгөлөн чоно охиныг идэх гэж арааных нь шүлс гооживч түлээчний мод цавчих сүхний дуунаас айгаад идэх зүрх хүрэхгүй байлаа. Чоно охинд дөхөж очоод:

-Чи хаачих нь вэ? гэлээ.
Хөөрхий бяцхан охин чоно аюултай амьтан болохыг яахин мэдэх билээ. Тэгээд чонод:
-Эмээдээ ээжийн өгүүлсэн энэ хуушуур, савтай тос хоёрыг аваачиж өгөх гэж явна гэлээ. Чоно:
-Эмээгийнх чинь хол уу? гэж асуув. Охин:
-Хол шүү. Тээр тэнд харагдаж байгаа тээрмийн цаад тосгоны хамгийн наад захын байшин гэлээ. Чоно:
-За тийм байж. Би бас тийшээ очмоор байна. Чи энэ замаар, би тэр замаар явъя. Хэн нь түрүүнд очихоо үзье гэлээ.
Чоно хамгийн дөт замаар хар эрчээрээ гүйв. Улаан малгайт хамгийн тойруу замаар огт яаралгүй, эрвээхий хөөж, цэцэг зулгааж, цэцгийн баглаа хийж явжээ.
Охиныг тээрэмд ч хүрээгүй явахад, чоно эмээгийнд нь ирчихээд, үүдийг нь түг түг тогшиж байв.
-Хэн бэ? гэж эмэг эхийнх нь асуухад,
-Улаан малгайт охин чинь байна, танд хуушуур, савтай тос авчирлаа гэж чоно нарийхан дуугаар хэллээ. Эмэг эх нь хэвтэрт байсан болохоор,
-Охин минь, наад оньсоо тат. Тэгэхээр онгойно гэж хэллээ.
Чоно оньсыг татмагц үүд онгойлоо. Гурав хоног өлөн явсан чоно ч эмгэн рүү үсэрч очоод яах ийхийн завгүй түүнийг залгичихав. Тэгээд үүдийг нь хааж, хөөрхий эмгэний оронд орж хэвтээд, Улаан малгайтыг хүлээж байлаа.
-Төдий л удалгүй охин хүрч ирээд, үүдийг нь тог тог тогшив.

-Хэн бэ? гэж асуух чонын бүдүүн дуу сонсогдов. Улаан малгайт эхлээд айлаа. Тэгснээ эмээгийн маань хоолой сөөсөн юм байх гэж бодон:
-Таны охин, Улаан малгайт чинь байна. Танд хуушуур, савтай тос авчирлаа гэв. Чоно хоолойгоо засан:
-Охин минь, наад оньсоо тат, тэгээд үүд чинь онгойно гэлээ. Улаан малгайт оньсноос татмагц үүд онгойв. Охиныг орж ирэхэд, чоно хөнжил доогуур шургачхаад,
-Охин минь хуушуураа ширээн дээр, савтай тосоо тавиур дээр тавьчхаарай. Тэгээд миний хажуугаар хэвт, хөөрхий минь, ядраа биз дээ гэлээ.
Улаан малгайт хувцсаа тайлан орон дээр очиж хэвтээд:
-Эмээ, таны гар яагаад ийм урт байгаа юм бэ? гэхэд,
-Чамайг сайн тэврэх гэж ийм болсон юм охин минь гэв.
-Эмээ, таны чих яагаад ийм том байгаа юм бэ? гэхэд,
-Чиний хэлснийг сайн сонсох гэж тийм болсон юм, охин минь гэв.
-Эмээ, таны шүд яагаад ийм том байгаа юм бэ? гэхэд,
-Чамайг идэх гэж ийм том болсон гэж хэлээд л гайхал чоно яах ийхийн завгүй Улаан малгайтыг залгичихав.
Чоно хүслээ биелүүлж аваад орон дээр гаран дуугитал хурхиран унтаад өгч гэнэ. Яг энэ үед нэг анчин байшингийн өмнүүр өнгөрч явснаа “Эмгэн яасан дуутай хурхирах юм бэ! Бие нь тавгүйтсэн юм болов уу” гэж бодоод байшинд орж орны урд очвол, хаачих вэ, нөгөө чоно чинь хэвтэж байдаг байгаа.

-Муу нүгэлтэн, чамайг эрээд бүүр олохгүй явсан юм. Хаа очиж эндээс оллоо гээд буугаа мөрнөөсөө мулталснаа “Эмгэнийг залгичихсан бол аварч болох юм даа” гэдэг бодол гэнэт төрж буудахаа болиод хайч гарган, унтаж байгаа чонын гэдсийг хага ярав. Хэд хайчилтал улаан малгай үзэгдэж, ахиад жаахан явуултал охин үсрэн гарч ирээд,
-Намайг үхтэл айлгалаа. Чонын гэдэс ямар харанхуй юм бэ гэж хашхирчээ. Тэгээд эмээг нь чүү чамай амьсгаатай байхад нь гаргаж авав.
Улаан малгайт хэдэн том чулуу авчирч, чонын гэдсэнд хурдан гэгч чихчихэв. Чоно сэрээд зугтах гэсэн боловч, хүнд чулуугаа дааж чадалгүй шургачин унаж үхжээ.
Тэр гурав бөөн баяр хөөр болж, анчин чоноо өвчиж аваад гэрийн зүг хөдлөв. Эмээ нь Улаан малгайтын авчирсан хуушуур, дарсыг идэж уугаад тамир тэнхээ оржээ. “Хэрэв ээж минь ойд ороод замаасаа битгий гараарай гэвэл үүнээс хойш би хэзээ ч үгнээс нь гарахгүй дээ” гэж Улаан малгайт боджээ.

| Улаан малгайт /үлгэрийн цаг/ |
|
Улаанбаатар, Хвасон хотын дарга нархамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар санал солилцжээ
2026-09-22 18:30:40
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлжээ
2026-09-22 17:59:25
Таван аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд лабораторийн урвалж, оношлуур хүлээлгэн өгчээ
2026-09-22 16:06:00
АШУҮИС-д уламжлалт анагаах ухааны сургалттай дунд анги нээгджээ
2026-09-22 15:52:22
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ
2026-09-22 14:34:02
Дэлхийн тогтвортой тээврийн форум Бээжинд эхэллээ
2026-09-22 14:22:38
Канадын Бритиш Колумб муж дунд сургуульд гарсан буутай халдлагын хэргээр OpenAI-г шүүхэд өгчээ
2026-09-22 13:57:44
Үндэсний үйлдвэрлэгчид нэгдэн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн худалдаанд оролцож байна
2026-09-22 13:43:24
Онцой байдлын алба хаагчид автомашины чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-22 13:06:49
“Үндэсний их баяр наадмын цогцолбор”-ыг дөрвөн улирал ашиглахаар төлөвлөжээ
2026-09-22 12:09:43
2026-09-22 10:52:34
Усанд сэлэлтийн тамирчид Монгол Улсын дээд амжилт шинэчлэн тогтоов
2026-09-22 10:44:58
СУДАЛГАА: Ил задгай хог, хогийн сав баавгай суурьшлын бүс рүү нэвтрэх шалтгаан болж байна
2026-09-22 10:30:22
Гурван тэс сумын замын асфальт бетон хучилтын ажил эхэллээ
2026-09-22 10:04:32
АЙЧИ НАГОЯА-2026” урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөв
2026-09-22 09:58:58
No Brand энэ сарын онцлох таван бүтээгдэхүүн
2026-09-22 09:51:54
Чех Улсад олон улсын хамтын ажиллагаанд суурилсан жүдогийн хөтөлбөр эхэллээ
2026-09-22 09:45:52
“INTERNATIONAL PEACE FESTIVAL 2026” олон улсын энх тайвны наадамд оролцов
2026-09-22 09:20:31
МОНГОЛ, КАНАДЫН БИЗНЕС ФОРУМ ТОРОНТО ХОТНОО БОЛОВ
2026-09-22 08:57:03
2026-09-22 08:38:42
2026-09-22 07:20:00
2026-09-22 07:15:00
Усанд сэлэлтийн 4х200 м-ийн зайн Монгол Улсын дээд амжилтыг тогтоов
2026-09-22 07:10:00
“Нөөцөөс нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл” рүү сэдэвт “ФЕАЛАК”-ын дагалдах арга хэмжээг зохион байгуулав
2026-09-22 07:00:00
Л.ОЮУН: УЛС ТӨР ТОГТВОРГҮЙ БОЛ НЭГ Ч ТӨСӨЛ УРАГШЛАХГҮЙ
2026-09-22 07:00:00
ДОЛДУГААР САРЫН 1-НД ХҮҮГЭЭ АЛДСАН Ц.ЭНХБАЯР: ХҮҮ МИНЬ БАЙСАН БОЛ...
2026-09-22 06:54:31
Европын монгол хүүхдүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн болов
2026-09-22 06:53:46
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-22 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрхтэн хурц болно
2026-09-22 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна
2026-09-22 06:00:00
Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг нь сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин байх ёстой
2026-09-21 17:32:23
Манай ширээний теннисний баг,Йемений багийг 3:1-ээр буулгаж авлаа
2026-09-21 16:11:14
Дэлхийн 130 орны удирдагчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотноо цуглаж байна
2026-09-21 16:02:08
Өнгөрсөн долоо хоногт 77 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-09-21 15:43:31
Монгол, АНУ-ын хамтарсан “Увс-2026” гамшгийн үеийн сургалт, дадлага болжээ
2026-09-21 15:39:16
Манай 3х3-ын баг, Казахстаныг 13:8-аар хожлоо
2026-09-21 15:29:39
Л.ДАШНЯМ: ДАРМА.БАТБАЯР, Ж.ЛХАГВА, Б.ЛХАГВАСҮРЭН НАРЫГАА ҮГҮЙЛЭХ ЮМ АА
2026-09-21 09:52:05
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
Аймгийн хурц арслан “Майга” Д.Суурийн зээ хүү М.БИЛГҮҮН: Би Монгол Улсын заан цолонд хүрэхийг мөрөөддөг
2026-09-21 07:00:44
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
О.ОЮУ: АНГЛИ ХЭЛ ДЭЭР НОМ БИЧСЭН АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД БОЛОХЫГ ХҮСЭЖ, MY FATHER’S BOOKS НОМОО БИЧСЭН
2026-09-21 07:00:00
АНХНЫ ПАРЛАМЕНТЫН АЖИЛСАГ ХОЁР
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |