"Баярлалаа аав аа", "Хамгийн сайхан бэлэг", "Гарц" тэргүүтэй олон бүтээлд дүр бүтээсэн залуу жүжигчин Г.Мөнхтулга "Событ фильм"-ийн шинэ уран бүтээл "Золиос 6/16" кинонд тоглосон билээ. Ингээд тус уран бүтээлтэй холбогдуулан Г.Мөнхтулгатай ярилцсанаа хүргэж байна.
-Энэ өдрийн мэнд хүргэе. Шинэ уран бүтээл “Золиос 6/16” уран сайхны кинонд тоглосон шүү дээ. Тус уран бүтээлд ажилласан сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Намайг Ганбаатарын Мөнхтулга гэдэг. Би “Золиос 6/16” уран сайхны киноны гол дүрийн бага насанд тоглосон. Тус кино миний анхны өргөн дэлгэцийн уран бүтээл байлаа. Анх киноны санал авахдаа тодорхой хэмжээний айдас, догдлол мэдэрсэн. Гэхдээ айдастай эхэлсэн ч зураг авалтынхаа ард гарч, киногоо үзэгчдэдээ хүргэсэндээ баяртай байна.
-Уран бүтээлчидтэйгээ хамт анхны үзвэрээ үзэж, киноны нээлтэд оролцох ямар байсан бэ?
-Зураг авалт эхлэх үеэр найруулагчтайгаа хамт жүжигчидтэйгээ танилцсан. Миний үргэлж дэлгэцээр хардаг мундаг уран бүтээлчид байсан. Тэдгээр мундаг жүжигчидтэй хамт улаан хивсэн дээр алхаж, “Жүжигчин Г.Мөнхтулга” гэж нэрээ дуудуулах сайхан юм билээ.
-Ажилласан анхны уран бүтээл нь ямар кино байв. Кинонд ажиллана гэдгээ мэдэх ямар байсан бэ?
-Миний анхны дүр ч бас гол дүрийн бага нас байсан. “Хамгийн сайхан бэлэг” уран сайхны киноны найруулагч З.Батболд ахаас дүрийн шалгаруулалтад орохоосоо өмнө зөвлөгөө авч байсан юм. Шалгаруулалтын хоёрдугаар шатандаа харамсалтай нь тэнцээгүй. Гэхдээ найруулагч маань намайг “Хамгийн сайхан бэлэг” кинонд тоглохыг урьсан.
.jpg)
-Өмнө нь “Событ фильм”-ийн “Баярлалаа аав аа” киноны гол дүрд тоглосон шүү дээ. Гол дүрд тоглох ямар байсан бэ?
-“Баярлалаа аав аа” миний анхны гол дүр л дээ. Гол дүрд тоглох болсноо мэдээд хэсэг хугацаанд баярласандаа болоод амнаас огт үг гараагүй. Дотроо “Би гол дүрд тэнцчихлээ шүү дээ” гэж бодоод, үнэхээр их баярласан. “Баярлалаа аав аа” киноны дүр яг надад тохирсон юм шиг санагдсан. Би ер нь тэр хүү шиг зантай л даа. Гол дүр учраас орох үзэгдэл, хэлэг үг олон байсан. Надад итгэсэн хүмүүсийн итгэлийг алдалгүй, дүрээ сайн бүтээхийн тулд их бэлдсэн.
-Чиний тоглосон киног ангийнхан, найзууд, гэр бүлийнхэн нь үзээд юу гэсэн бэ?
-"Золиос 6/16" кино театруудаар гарч байгаа болохоор найзууд маань үзэж амжаагүй ээ. Манай хичээл их шахуу ордог учраас кино үзэх зав хараахан гараагүй байх. Харин гэр бүлийнхэн минь үзээд шууд уйлсан гэсэн, бас намайг дүрээ ёстой гоё гаргасан байна гэж магтсан.

-Дэлгэцээр өөрийгөө үзэх ямар байдаг вэ?
-Үнэхээр мөрөөдөл минь биелж байгаа юм шиг санагддаг. Кинонд тоглож эхлээгүй байхдаа өөрийгөө зурагтаар харах юм сан гэж их боддог байсан. Дэлгэцээр харах бүрд зүүдэлж байгаа юм шиг санагддаг. Энэ удаа уран бүтээлчидтэйгээ киноныхоо анхны үзвэрийг хийж өөрийгөө өргөн дэлгэцээр харах үнэхээр сонирхолтой байлаа.
-“Гарц” олон ангит киноны ах дүүсийн бага насны дүрийг бүтээсэн шүү дээ. Тус бүтээлийн талаар яривал?
-Би Монголын хүүхдийн ордны Ө.Нямсүрэн багштай драмын дугуйланд зургаа дахь жилдээ суралцаж байна. "Гарц" киноны дүрийн шалгаруулалт манай дугуйлан дээр болсон юм. Киноны компьютерийн мэргэжилтний дүрд манай найз н.Анар тоглосон. Харин би С.Чингүүн, Ц.Чингүүн хоёртой ах дүүсийн бага насанд тоглосон. Найзуудтайгаа хамт кинонд тоглох сонирхолтой, хөгжилтэй юм билээ.
-Чиний бодлоор багийнхан нь киногоороо дамжуулж үзэгчдэд ямар мэдрэмж, ойлголт өгөхийг зорьсон бол?
-Хүүхэд байхдаа авсан сэтгэл зүйн шарх нас биед хүрсэн ч байсаар байдаг. Насан туршид нь бие, сэтгэл зүйгээс нь салдаггүй. Хүүхэд тийм л эмзэг, нандин гэдгийг харуулахыг хичээсэн байх. Мөн хүний өөрийнхөө төлөө хийсэн буруу сонголт бусдад хэрхэн муугаар нөлөөлдгийг "Золиос 6/16" кино тод харуулна.
-Кино зураг авалтын үеэр тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Миний хүмүүсийн яриаг нууцаар чагнаж байгаа хэсэг гардаг юм. Тэр хэсгийн зураг авалтыг хийсэн газар нь хуучны барилга болохоор халгай ихтэй байсан л даа. Найруулагч зураг авалт эхлэхээс өмнө миний зогсох хэсгийг зааж өгч байгаад халгайнд түлэгдчихсэн. Дараа нь би зураг авалтдаа орж байхдаа яг тэр найруулагчийн түлэгдсэн халгайнд түлэгдсэн. Уг нь анхааруулж хэлсэн л дээ. Олон сайхан дурсамж бүтээж, их зүйл сурсан. Гэхдээ одоо тэр үе хамгийн түрүүнд бодогдож байна.
-Мэргэжлийн жүжигчин биш шүү дээ. Кинонд ажиллах ямар байсан бэ. Цаашид энэ чиглэлээр суралцах бодол байдаг уу?
-Кинонд тоглох бүрдээ олон зүйл сурч, өөрийгөө шинээр нээдэг. Тийм учраас кинонд тоглох дуртай. Гэхдээ ирээдүйд энэ мэргэжлээр сурна гэдэгтээ бат итгэлтэй болоогүй байгаа. Инженерийн мэргэжилд ч би дуртай. Ахлах анги хүртлээ өөрийнхөө хүссэн зүйлийг хийж, дурсамж бүтээж, шинэ чадваруудтай болохыг хүсэж байна.
| Г.МӨНХТУЛГА: "ЗОЛИОС 6/16" КИНОНД ХҮНИЙ ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ ХИЙСЭН БУРУУ СОНГОЛТ БУСДАД ХЭРХЭН МУУГААР НӨЛӨӨЛДГИЙГ ХАРУУЛНА |
|
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |