-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гоцлол бүжигчнээр нь ажиллаж байгаа “Сүнс” модерн балетынхаа талаар ярихгүй юу?
-“Сүнс” балет маань 1990 онд анх үзэгчдийн хүртээл болж байсан Жерри Зукерийн бүтээсэн уран зөгнөлт мелодрама киноноос сэдэвлэн хийсэн жүжиг юм. Миний бие энэ жүжигт эсрэг талын Карл Бранэрын дүрийг бүтээж, бүжиглэж байгаа. Карл Бранэр бол мөнгөний төлөө найзыгаа хөнөөчихөөд Семийн найз бүсгүй Моллийг өөрийн болгохыг завдана. Найзыгаа хорлон байж олсон мөнгөө өөрийн болгож чадахгүй тэр мөнгөнийхөө араас явсаар эцэст нь үхэлтэй нүүр тулдаг дүр байгаа.
- БНСУ-ын “Wise Ballet Company”-ийн гоцлол балетчин гэсэн энэ талаараа ярихгүй юу. Уригдаж байсан гэдэг шүү дээ. Анх хэрхэн орж байв?
- 2015 онд анх БНСУ-ын “ballet company”-д очиж тэргүүн солист бүжигчнээр ажиллаж эхэлсэн. Анх тэндээс намайг гала тоглолтод бүжиглүүлэх санал тавьж байсан юм. Тэр нь яваандаа ажлын санал болж хувирсандаа.

- Та балетчин болно гэж мөрөөддөг байсан уу, яагаад энэ салбарыг сонгосон бэ?
- Бага байхдаа зурагтаар балетын жүжиг анх үзэж байсан. Тэр үед өөртөө амласан гэх үү дээ "том болоод ийм бүжигчин болно" гэж. Товчхон яривал багын мөрөөдөл минь.
- Энгийн хүмүүст өлмий дээрээ бүжиглэнэ гэдэг тун амаргүй шүү дээ. Анх сурахад ямар байсан бол?
- Мэдээж хэрэг анх маш хэцүү байсан. Өвдөх шантрах үеүд зөндөө байсан. Гэхдээ өөрт амласан амлалт гэдэг чинь юу юунаас үнэ цэнтэй болохоор өнөөг хүртэл тэсэх үедээ тэсэж, уйлах үедээ уйлаад л явж байна даа. Мэдээж байнгын тийм хэцүү байна гэж байхгүй. Хэцүү үеэсээ жаргалтай үеүд нь хэдэн мянга дахин олон доо.

- Хамгийн анх тайзан дээр ямар дүрээр гарч байв. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
- Хамгийн анх Шилкунчик балетын хүүхдийн дүрээр гарж байсан. Тэр үед тайзан дээр гарах нь сонин биш харин мэргэжлийн бүжигчидтэй хамт нэг газар байна гэдэг л сонин байсан. Багадаа зурагтаар үзэж байсан тэр хүмүүстэй адилхан хүмүүс байсан. Өөрийн шүтэж явдаг уулзахыг хүсдэг хамт байх битгий хэл мэндлээд үзчих юм сан гэсэн хүмүүстэйгээ нэг газар нэг зорилгын төлөө хамтдаа ямар нэг зүйлийг хийж байна гэдэг. Тэр л надад маш сонин хачирхалтай бас гоё байсан.
- Одоогоор хэчнээн дүрд тоглосон бэ. Хамгийн хэцүү нь аль дүр байсан бол?
- Надад бүтээж үзээгүй дүр бараг байхгүй. Өөрийн бүтээж үзэх юм сан гэсэн дүрүүдээ бүгдийг нь бүтээгээд үзчихсэн. Надад бол аль ч дүрүүд амар байгаагүй. Тэр нь амархан энэ хэцүү гэх дүрүүд байдаггүй. Үзэгчдэд том жижиг дүр нь хамаарахгүйгээр тэр дүрийг яаж бүрэн ойлгомжтой жүжиглэж, бүжиглэж үзүүлэх вэ гэдэг нь чухал гэж боддог.
- Эрэгтэй балетчин ямар байх ёстой вэ. Уян налархай байдал болон хүчтэй хатуужилтай байх ёстой болдог байх?
- Эрэгтэй эмэгтэй бүжигчид ийм байна тийм байх ёстой гэж би боддоггүй. Бүгд адилхан бүжигчид учраас бүгд адилхан хичээл чармайлттай байх хэрэгтэй гэж үздэг. Яах вэ, бүтээж байгаа дүрүүдээсээ хамааран өөр өөр зан араншин биеийн галбир энэ тэр гээд өөрчлөгдөөд явдаг бусдаараа бол бүгд адилхан гэж би хардаг.
- Балет нь бусад төрлийн бүжгээс ямар ялгаатай вэ?
- Балет бол бүжгийн урлагууд дундаа ноён оргил нь. Бүжгэн урлагийн дээд цэг нь балет гэж хэлж болно.
-АНУ-д балетчинаар ажиллах болсон гэж байсан. Энэ талаараа яривал?
- АНУ-д ирэх жилийн нэг сараас эхлэн албан ёсоор ажиллах болсон. Миний өөрийн зорьж очиж байгаа анхны минь компани гэх үү дээ. Олон жил классик балетыг хийлээ өөрийн хүссэн бүх дүрүүдээ бүтээж үзлээ одоо арай өөр ертөнцөөр аялаад үзье гэсэн бодлоор АНУ-руу явж байгаа.

-Монгол Улс болон БНСУ-ын балетын урлаг хэр ялгаатай байсан бэ. Монголдоо авчрахыг хүссэн зүйл, соёл байсан уу?
- Бүр тийм том ялгаа бол байгаагүй. Мэдээж хэрэг Монголд тоглогддоггүй жүжгүүд их байсан. Балетын ертөнцийн талаар бол сургалтын арга барил нь өөр байсан. Арай жоохон Европ тал руугаа гэх юм уу даа. Илүү задгай сэтгэлгээтэй байсан. Дээрээс нь тэнд маш олон мэргэжлийн сургууль балетын компаниуд байдаг болохоор өрсөлдөөн маш их. Өрсөлдөөн их байна гэдэг нь сайн бүжигчид олон бэлтгэгдэж гарна гэсэн үг.
-Ажиллаж үзэхийг хүсдэг байсан дүр дээрээ ажилласан уу. Сэтгэгдэл ямар байв?
- Мэдээж маш гоё. Өөрийн хийхийг хүссэн зүйлээ шинээр сурч мэдэж хийж үзнэ гэдэг чинь үгээр илэрхийлэхийн аргагүй хамгийн сайхан зүйл.
- Танаас хамгийн их тэвчээр, ур чадвар шаардсан дүр аль нь вэ?
- Бүгд шүү, ямар ч дүр байсан тултал нь тэр дүрийг гаргана гэдэг тийм амар ажил биш. Зүгээр энгийн худалдаачны дүрийг бүтээхээр бол өөрөө өөрийгөө жинхэнэ худалдаачин болгож өөрчлөх хэрэг гардаг. Дүр болгонд хувирах амархан биш ээ.
- Балетын жүжигчин болоод бүжиглэж байх үедээ ямар мэдрэмж авдаг вэ?
- Өөрийгөө өөрөөр мэдрэх. Эвгүй хэрнээ сонирхолтой. Бүгд дууссаны дараа үзэгчдээр алга ташилт авах тэр л хамгийн гоё нь. Энэ бүгдийн ард гарчихаад “би чадчихлаа”гэж бодох үеийн мэдрэмж шилдэг нь байдаг даа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
- Би бүжиглэхийнхээ хажуугаар бүжгэн жүжиг найруулж дэглэж байгаа. Өнгөрсөн онд “Энержи” нэртэй цуваа жүжгээ үзэгчдийн хүртээл болгосон. Тэр жүжгээ өшөө сайн шинэчилж сайжруулан дахин тоглуулна. Мөн өөр зохиол дээр ажиллаж байгаа. Удахгүй тэр зохиолоороо үзэгчидтэйгээ тайзан дээр дахин уулзана аа.
| А.БИЛГҮДЭЙ: ЗОРИЛГОДОО ХҮРЧ АНУ-ЫН “COMPLEXIONS CONTEMPORARY BALLET” КОМПАНИД БҮЖИГЧНЭЭР АЖИЛЛАХААР БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
О.Сүлдхүү Азийн наадмаас хүрэл медаль авлаа
2026-10-02 18:01:59
Б.Гончигсүрэн Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-10-02 17:32:46
А.Адъяасүрэн Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 17:14:09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа
2026-10-02 17:07:38
Б.Учрал Азийн наадмын таеквондо-гийн шөвгийн наймд шалгарч үлдлээ
2026-10-02 15:24:49
Б.Намбардагва Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-02 14:34:22
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Оюун-Эрдэнэд “Чиний өмнөөс байлддаг, чиний өмнөөс бие биеэ хохироодог нэг ч хүн Монгол Улсад байхгүй шүү” гэж хэлнэ
2026-10-02 13:35:39
Г.Монголжин, А.Цагаанбилэг нар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-02 13:31:01
О.Сүлдхүү Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
2026-10-02 13:16:10
МСНЭ болон МӨХ хамтран ажиллахаар боллоо
2026-10-02 12:48:30
НИЙСЛЭЛД ГАЛ ТҮЙМРИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БАЙРШИЛД СУУРИЛУУЛЖЭЭ
2026-10-02 12:47:13
ХУВИЙН ХЭВШЛИЙГ ДЭМЖИЖ, ХӨГЖЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ЭМНЭЛГИЙН ТӨСЛҮҮДЭЭ УРАГШЛУУЛНА
2026-10-02 11:32:14
Э.Даваанасан Азийн наадмын шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-10-02 10:32:29
Манай чөлөөтийн таван бөх өнөөдөр Азийн наадмын дэвжээнд гарна
2026-10-02 09:17:56
Азийн наадмын жүдо бөхийн хүнд жингийн барилдаан явагдана
2026-10-02 09:09:19
Т.Алтжин Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-02 07:05:00
Г.Ганхуяг Азийн наадмаас сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль авлаа
2026-10-02 07:00:00
2026-10-02 07:00:00
Ц.Мөнхбаяр: Quarter Final шатанд Lil Thug E-ийн "Odoo" дууг дуулах шоуны хамгийн гайхалтай мөч байсан
2026-10-02 07:00:00
ОХИНДОО ӨГСӨН ТҮҮНИЙ АМЛАЛТ...
2026-10-02 07:00:00
ТҮҮНИЙГ БУУРАЛ ХЯРУУ УНАСАН НАМРЫН ӨГЛӨӨ БУУДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-10-02 07:00:00
ЭНТОНИ ХОПКИНС: Амьдрал бодит бус зүйл
2026-10-02 07:00:00
“Том” П.СҮХБАТ агсны гэргий Д.САРАНГЭРЭЛ: Унасан ч, давсан ч инээгээд ороод ирдэг ханийгаа мөн ч их санах юм даа
2026-10-02 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан байна
2026-10-02 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-02 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
2026-10-02 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |