Баянхошуу боомтоос гараад давхилаа. Боомтын хашаанаас эл хуль харагдах Ялалт багийг чиглээд давхиж байтал хятад мотоцикл унасан эр зам хөндөслөөд хар хурдаараа хойшоо давхиж байхтай таарав. Өнөөх залуу муухай хашхираад, нэг гараа савчуулаад, ойж буугаад, нүүрээ байн байн дараад л яваад байх. Хэдэн адуу нь Халх голыг чиглээд давхичихжээ. Тэр залуу адуугаа хилийн зурваст ойртуулахгүй гэсэндээ амь тэмцээд давхиж явсан нь тэр юм байна лээ. Гэхдээ аюул юу юугүй ойртоогүй бололтой. Хэрэв айлын хариулагагүй мал хилд дөхсөн бол заставынхан тэр дор нь арга хэмжээ авдаг гэнэ. Хамгийн сонор сэрэмж өндөртэй, иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, авран хамгаалж байгаа энэ багийн баатрууд нь хилчид бололтой.
Баянхошуу боомтыг бараадан амьдрах Ялалт багт хүний хөл татарчээ. Нам жимхэн буйд тосгонд хүн байхгүй байна уу гэлтэй. Хэдхэн жилийн өмнө нь боомтоор хил нэвтэрч, худалдаа наймаа эрхэлж, БНХАУ-ын Амгаланбаатар, Хөлөнбуйр хотод ажил хийж, ахуй амьдралаа залгуулдаг байсан багийнхны амьдрал цар тахлаас хойш хэцүүхэн байдалтай байгаа гэнэ. Тэгээд багийн зарим айл өрх төв суурин газар руу ажил хийхээр гэрээ ачаалаад явцгаажээ. Улаанбаатар хотоос 1000 орчим, Дорнод аймгийн төвөөс 300 гаруй, Халхгол сумаас 60 км-ийн зайд байрлах Ялалт багийнхан биднийг нам жимхэн угтлаа.
Цагтаа сумын төв хэмээн цалгиж явсан эл багт 900 гаруй иргэн бүртгэлтэй байдаг гэнэ. Иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь буйр нуураас загас агнах, мал аж ахуй эрхлэх аж. Хамт явсан нутгийн хүмүүс “Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй чацуу, хэдхэн цаг, минутын зайтай төрсөн хүүхдэд өгсөн байшин” гээд эзгүй шавар цагаан байшинг зааж байна. “Аав нь 2016 онд байшингийнхаа найрыг хийж, хүүхдээ ёслол төгөлдөр хүлээж авна, найзууддаа загас шарж өгнө гэж хэлээд, буйр нуур руу явсан ч харамсалтай нь завьтайгаа нууранд живж, амиа алдаж байсан. Харамсалтай осол болсон шүү. Дөрвөн сайхан залуу Буйр нууранд амиа өгч, үр хүүхэд нь өнчрөөд үлдсэн. Манай Буйр нуур үе үе хүний амь аваад байдаг. Гэхдээ 2016 оноос хойш осол аваар болоогүй сайхан тогтуун байгаа” хэмээн үргэжлүүлэн ярих ажээ.
Биднийг очих үеэр амралтын өдөр таарч, дээрээс нь хэдхэн хоногийн өмнө Ялалт багаас Улсын аварга малчин “төрж” багийн удирдлагууд төв суурин газар руу яваад эзгүй байлаа. Нутгийн иргэд “Халхгол сумын Ялалт багийн малчин Рагчаагийн Балжинням гэдэг хүн Улсын аварга малчин болсон доо. Мөн ч олон жилийн хөдөлмөр шүү дээ. Зүүн хязгаараас, тэр дундаа манай багийн хүн хөдөлмөрөө үнэлүүлсэн нь сайхан байна” хэмээн баярлаж, бахархах ажээ.
Ялалт багт сургууль, цэцэрлэг, эмнэлэг, Хаан банк, зоогийн газар, зочид буудал, шатахуун түгээх станц гээд байхгүй юм байхгүй. Харамсалтай нь, энд амьдрах иргэдийн тоо өдрөөс өдөрт буурч, суурин байх айл ховор болжээ. Ажлын байр байхгүй, суурин газраас алслагдсан, өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж, иргэдийн амжиргаанаас хэд дахин их болсон гэх шалтгаанаар айлууд зундаа л ирдэг гэнэ.
Нутгийн иргэн “Манай Ялалт баг Халхгол сумын голлох багийн төв. Зундаа хүн хөдөлгөөн ихтэй байдаг юм. Буйр нуур руу явж байгаа аялагчид манай багийн төвөөр дайрч, үйлчилгээ авдаг. Алслагдсан сум учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Багийн төвөөс ойр зуурын хэрэглээний хүнсээ л авна уу гэхээс өөр худалдаа эрхлэх боломжгүй. Гэхдээ ч зарим суурин байдаг айл нь авахаас өөр аргагүй байдаг байх. Улаанбаатарын үнээс гурав, дөрөв дахин их. Аймгийн төвийн үнэнээс хоёр дахин, сумын төвийн үнэтэй л адилхан байна шүү дээ. Багийн төвийн дэлгүүрээс 100 мянган төгрөгт тав, зургаахан ширхэг юм авна. Иргэдийн гол авдаг гурил, будаа, саван, бок, тамхи зэрэг ямар үнэтэй гэж санана” гэсэн юм.
Гурван жилийн өмнө эл багийнхан аймаг, сумын төв рүү явдаггүй байжээ. Харин боомттой хил залгаа орших БНХАУ-ын Амгаланбаатар хот руу очиж, хүнсээ авч, худалдаа наймаа эрхэлдэг байсан гэнэ. Ялалт багаас Амгаланбаатар хот 22 км-ийн зайтай. Багийн иргэд тусгай үнэмлэхээр хил нэвтэрч, чөлөөтэй гарч, ордог гэнэ.
Амгаланбаатар хотод Монгол хоолны газарт ажилладаг байсан гэх эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр Амгаланбаатар хотод ажиллаж байгаад, ковид гарсны дараа татан гаргалтаар багийн төвдөө иржээ. Өөрөөр хэлбэл, гурван жил ажилгүй байгаа гэсэн үг.
Тэрбээр “Амгаланбаатар хотыг монголчууд хөгжүүлсэн дээ. Халхголд тавигдсан гүүрний дараа л энэ хот босож эхэлсэн. 10 гаруйхан жилийн дотор 40 гаруй мянган хүн амтай хот болчихсон байдаг. Гэтэл 90 гаруй жилийн түүхтэй манай багийн төвийн хөгжил өдрөөс өдөрт буурч байна. Зөвхөн зундаа л хүмүүс амьдардаг боллоо шүү дээ. Амгаланбаатар хот анх хэдхэн ширхэг шавар байшинтай байлаа. Монголчууд очиж худалдаа наймаа эрхэлнэ. Ихэнхдээ өргөн хэрэглээний бараа, хүнс, жимс, ногоо авдаг байсан. Багийн иргэд оруулж ирсэн хүнсээ аймаг, хот руу явуулж, дамлаж зардаг байсан гээд боддоо. Багийн төвийн иргэдийн олонх нь хилээр гарч, худалдаа эрхэлдэг байсан. Наймаа эрхлэхгүй юм гэхэд өөрсдийн хэрэглээний хүнс, хувцас, цахилгаан бараагаа Амгаланбаатар хотоос авчихдаг байлаа. Залуучууд хил гараад, хоолны газар, зочид буудал, аж ахуйн үйлдвэрт 21 хоног ажиллана. Долоо хоног гэртээ амарч байгаад буцаад ажилдаа явна. Зарим нь амардаг ч үгүй байсан байх. Анх Амгаланбаатар хотод зарагдаж байгаа хүнс, бараа, материал маш хямдхан үнэтэй байлаа. Сүүлийн жилүүдэд үнэ нь огцом өссөн. Хэд хоног хил хаалттай байж байгаад монголчууд хилээр нэвтэрлээ гэхэд л хятадууд үнээ хэд дахин нэмчихдэг байсан. Анхандаа тэндээс цахилгаан бараа зэргийг авахаар асар хямдхан, Хятадын гаалиар гарахад татвар бараг л авдаггүй байлаа. Хачирхалтай нь, Монголын гаалиар ороход бараг л цахилгаан бараанаасаа илүү өндөр үнэтэй татвар авдаг. Хоёр улсын харилцан адилгүй татвар, үнэ өсөлтийн дунд иргэд худалдаа наймаа эрхлээд болоод л байсан. Хил хаагдсанаар энэ бүх боломж байхгүй болсон. Хүмүүс ажлын байргүй болчихлоо гэсэг үг шүү дээ. Одоо удахгүй хил нээгдэх сураг байна лээ. Тэгэхээр багийн төв хүнтэй болж магадгүй” гэсэн юм.
Ялалт багийнхны өөр нэг гол ажлын байр нь туслах малчин гэнэ. Багийн төвийн иргэд БНХАУ-ын Амгаланбаатар, Хөлөнбуйр аймагт очиж, туслах малчин хийдэг байжээ. Цалин өндөр, хийх ажил бага, эрсдэлгүй учраас туслах малчин хийхэд асуудал байдаггүй аж.
Нутгийн малчин “Хятадууд өөрийн эзэмшлийн талбайтай. Талбайгаа төмөр хашаагаад хашаалаад, малаа бэлчээнэ. Манай монголчуудыг туслах малчингаар авах дуртай. Мал нь ийш, тийшээ бэлчээд, алга болчихно гэж байхгүй болохоор амар шүү дээ. Эдлэн газарт нь бэлчээгээд, өвс тавьж өгөөд, худгаас ус татаад л байж байна. Өвөлдөө мал нь паартай байшин дотор байдаг. Тэжээлийг нь өгөөд, арьс үсэнд нь анхаарна. Мал төллөх үеэр хүн төрүүлж байгаа юм шиг л болно. Хийх ажил бараг л байхгүй учраас биед амар. Хятадууд монголчуудыг гэр бүлээр нь авч, ажиллуулах сонирхолтой байдаг. Хамгийн гол нь тогтвортой байх нь чухал юм байна лээ. Даанч хил хаагдаад монголчуудыг татаад авчихсан. Хятадын талд ажиллах хүнгүй ажлын байр, монголд ажиллах хүчин байгаад л байна даа. Хил хурдан нээхийг л хүсэн хүлээсэн хүмүүс байна шүү дээ. Нэгэн цагт Монгол малчинд туслах хүн олдохгүй байсан л гээд бод. Монгол малчдын олгох цалин бага, хятадуудынх хоёр дахин өндөр шүү дээ. Тухайн цаг үедээ туслах малчингийн цалин 2-3 сая төгрөг байсан” гэв.
| СУРВАЛЖИЛГА: БАЯНХОШУУ БООМТЫГ БАРААДАН АМЬДРАХ ЯЛАЛТ БАГИЙНХНЫ НАМ ГҮМ АМЬДРАЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |