
О.УРАНБАЯР “ТОКИО ИХ ДУУЛГА”-ЫН ХҮРЭЛ МЕДАЛИЙН ЭЗЭН БОЛОВ
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд 24 жүдочин барилдсан. Манай улсаас ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа, “Улаанбаатар-2025 Гранд слам”-ын аварга, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр нар өрсөлдсөн юм. ОУХМ О.Уранбаяр “В” хэсгийг толгойлон барилдсан. Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан байгаа. Хоёрдугаар тойрогт Бахрейны Mukhamed ALOEV-ыг ялсан юм. Улмаар “В” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Shusuke UCHIMURA-д хожигдсон.
Дагах тойргийн барилдаанд АНУ-ын Jack YONEZUKA-г ялж, финалын барилдааныг Yudai TANAKA-тай хийж буулган авсанаар “Токио-2025”, “Их дуулга”-аас Монголын тамирчдын цорын ганц хүрэл медалийг хүртсэн. О.Уранбаяр Японы тамирчныг нутгийн татами дээр нь тонгорч, уран гоё барилдаан үзүүлсэн нь гайхалтай байв.

Харин ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа “D” хэсгийн нэгдүгээр тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хоёрдугаар тойрогт АНУ-ын Cole CHANDLER-ыг ялсан. Улмаар “D” хэсгийн аваргын төлөөх барилдааныг Японы Yudai TANAKA-д хожигдсон. Улмаар дагах тойргийн барилдаанд олимп, дэлхийн аварга, Гүржийн Lasha SHAVDATUASHVILI аваргад хожигдож долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Ж. АНУДАРЬ МЕДАЛЬД ИХ ОЙРХОН БАЙЛАА

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өсвөр үеийн дэлхийн аварга, “Душанбе-2025 Гранд слам”-ын аварга, 18 настай залуу тамирчин, Жамсрангийн Анударь барилдлаа. Тэрбээр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын хашир туршлага тамирчин PARK Eunlee-г, хоёрдугаар тойрогт, хэсгийн аваргын төлөөх барилдаанд амаргүй өрсөлдөгч Чилийн Mary Dee VARGAS LEY-г ялж, “D” хэсгийн аварга болсон. Улмаар шөвгийн дөрөвт шалгарч үлдэн, Японы Wakana KOGA-д хожигдсон юм.

Харин Кога “Их дуулга”-д түрүүлсэн. Ж.Анударь хүрэл медалийн төлөөх барилдааныг Тайванийн LIN Chen-Hao-той хийсэн. Үндсэн барилдааны цагт Ж.Анударь санаачилга гарган барилдаж, олон мэх хийсэн хэдий Тайванийн тамирчинг шүүгч торгохгүй байлаа. Манай бөхийн мэхэнд LIN Chen-Hao унахдаа өгзөгөөрөө сууж, алгаараа тулсан байхад дүрмийн дагуу үнэлгээг нь өгөхгүй байсаар нэмэлт цаг руу оруулсан юм. Нэмэлт цагт мөн л Ж.Анударь санаачилгатай барилдсан хэдий ч, LIN Chen-Hao-г бас л торгохгүй байв. Тийм болохоор манай бөх, түүнийг торгуулиар ялахын тулд жаахан яарч дутуу мэх хийх үед алдааг нь ашиглан давж, эргээд LIN Chen-Hao ялалтыг авсан. Манай залуу тамирчин, Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар үнэхээр сайн барилдлаа. Японы жүдочдоос дутаад байх зүйл алга, мэхээ даацтай хийж, хэвтээ барилдаанаа сайжруулах юм бол дэлхийн томчуудыг айлгах хэмжээний сайн тамирчид болжээ.
МАНАЙ БУСАД ЖҮДОЧИД АМЖИЛТТАЙ БАРИЛДАЖ ЧАДСАНГҮЙ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд 21 жүдочин барилдсан. Манай тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ К.Ёолк “А” хэсгийн нэгдүгээр тойрогт Израилийн 18 настай залуу тамирчин Izhak ASHPIZ-д хожигдсон. ОУХМ Б.Сүхбат “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Польшийн Ksawery IGNASIAK-тэй барилдаж ялагдал хүлээв.
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд 29 жүдочин барилдсан. ОУХМ Б.Эрхэмбаяр “D” хэсгийн нэгдүгээр тойрогт Киргизстаны Baibol SALAMAT UULU-г ялсан. оёрдугаар тойрогт Японы Kairi KENTOKU-д ялсан байгаа. Эрэгтэйчүүдийн 81 кг-д Нэргүйн Жангарай, Тажикстаны бөхөд, 90 кг-д Цэрэндуламын Дагвадорж, Тайванийн тамирчныг ялаад, Японы Goki TAJIMA-д хожигдлоо. +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн, Гүржийн Irakli DEMETRASHVILI-д, ОУХМ О.Цэцэнцэнгэл дагах тойргийн барилдаанд дэлхийн аварга, Өмнөд Солонгосын KIM Minjong-д хожигдож долдугаар байраар тэмцээнээ өндөрлөв.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд хэсгийн аваргын төлөөх барилдаанд өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, олимп, дэлхийн аварга, Японы Ута Абэ-д, Дагах тойргийн барилдаанд Бразилын Larissa PIMENTA нарт хожигдож шагналт долдугаар байрт орсон.
Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өсвөрийн дэлхийн аварга, “Токио-2024 Гранд слам”-ын хүрэл медальт, ОУХМ Тэрбишийн Ариунзаяа, Японы Akari OMORI-д хожигдсон. Залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам, Гүржийн Nino LOLADZE-г барсангүй.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жингийн дагах тойргийн барилдаанд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Лхагватогоогийн Энхрийлэн дагах тойргийн барилдаанд Чехийн Renata ZACHOVA-д хожигдож шагналт долдугаар байраар тэмцээнээ өндөрлүүлсэн.
Тус жингийн “D” хэсгийн нэгдүгээр тойрогт, залуу тамирчин Хөхөөсүрэнгийн Ариунтунгалаг, Өмнөд Солонгосын KIM Jisu-д хожигдсон. Эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд ОУХМ Отгонбаярын Хүслэн, Тайванийн Shu Huei HSU WANG-д хожигдсон байгаа.
| ЯПОНЫ ЖҮДОЧИД “НОЁРХСОН” “ТОКИО-2025” ИХ ДУУЛГА |
|
Б.Марал-Эрдэнэ дугуйн дэлхийн аваргын 48 байрт орлоо
2026-09-21 07:58:48
Эмэгтэй баг 4 х100 м-ийн зайд Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо
2026-09-21 07:10:00
С.Жамбалжамц Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
2026-09-21 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ. Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрч хүч ихэснэ
2026-09-21 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-21 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна
2026-09-21 06:00:00
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
Ж.ЧОЙЖИЛЖАВ: Д.Сүхбаатар жанжны хөрөгтэй анхны монгол хивсний зургийг би гаргаж байлаа
2026-09-20 07:08:26
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |