• Өнөөдөр 2025-02-05

Хот хоорондын автобуснууд өнөөдрөөс Драгоны зогсоолоос тээвэр хийнэ

2024-10-22,   144

         Сонгинохайрхан дүүргийн Номин агуулах төвөөс хот хоорондын тээвэрлэлт хийж байсан автобуснууд өнөөдрөөс Драгон авто зогсоолоос үйлчилж эхэлжээ. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах замыг засварлаж эхэлсэн тул энэ сарын 28-ныг дуустал дээрх зохицуулалт хийхээр болсон аж. Тиймээс Авто тээврийн үндэсний төвөөс дараах мэдээллийг хүргэж байна. Үүнд,
 
Архангай
 
Баян-Өлгий
 
Баянхонгор
 
Говь-Алтай
 
Завхан
 
Өвөрхангай
 
Увс
 
Ховд зэрэг аймгийн чиглэлүүд аравдугаар сарын 22-ны 8:00 цагаас аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд Драгон авто зогсоолоос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг мэдэгдээд байна.

Хот хоорондын автобуснууд өнөөдрөөс Драгоны зогсоолоос тээвэр хийнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188