• Өнөөдөр 2025-05-09

Нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны үнэгүй интернэт суурилуулжээ

2024-10-09,   297

      Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг өнгөрсөн есдүгээр сард суурилуулсан. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болсон юм. Тухайлбал, Нью-Йорк хотын нийт автобусны зөвхөн гурав хувь л үнэгүй интернэттэй бол Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй гэсэн судалгаа бий. Харин Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь үнэгүй интернэттэй болсон юм. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлсэн дараагийн ажил бол автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгож, цаг үеийн болон хэрэгцээт мэдээллийг иргэдэд хүргэж байгаа билээ. 
 
 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны үнэгүй интернэт суурилуулжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188