М.Энхмандах Ерөнхий боловсролын сургуулийн дөрөвдүгээр ангид суралцдаг. Түүний хувьд өнгөрөгч жилээс интерактив хичээлийг судалж эхэлсэн ба уг хичээлийн талаар өөрийн бодлоо хуваалцсан юм.
-Заримдаа хичээлээ ойлгохгүй тохиолдол гардаг. Тэгээд даалгавраа хийхдээ ах, эгчээсээ тусламж авдаг. Энэ жилээс манай анги интерактив хичээлийг үзэж байгаа. Яг л хүүхэлдэйн кино шиг ахиж үздэг болохоор надад амар байдаг. Ойлгохгүй бол ахиад үзнэ. Хэд үзээд ойлгочихдог учраас хичээлээ мартдаггүй. Хичээлээ ойлгочихвол даалгавраа хийхэд амархан байдаг. Хичээл богино болохоор надад амар санагдсан.
Гэрийнхэндээ сурсан мэдсэнээ хэлж өгдөг
-Би хүн ба орчин интерактив хичээлд дуртай. Яг л бидний амьдралд тохиолддог зүйл гардаг. Би зун цэцэрлэгт хүрээлэнд зугаалж яваад дугуйтай хүнтэй мөргөлдсөн. Харин хичээлээ үзээд дугуйн зам гэж тусдаа байдгийг мэдэж авсан. Намар би цэцэрлэгт хүрээлэн орохдоо дугуйн замтай хэсгээр яваагүй. Аав ээждээ дугуйн замаар зорчиж болохгүйг хэлж өгсөн.
Харин Монгол хэлний хичээл дээрээс өөрийн хамаатнуудаа нэрлэж сурсан. Авга ах, нагац ахын ялгааг мэдэж бас тэдний хүүхдүүдийг юу гэж нэрлэхээ мэдэж авсан. Өмнө нь яг хэний ах, хүүхэд гэдгийг сайн мэддэггүй байсан. Одоо би бүгдийг нь нэрлэж чадна.
-Даалгавар хийх хааяа хэцүү байдаг. Хичээлээ сайн ойлгоогүй бол бодсоор байгаад орой болчихдог. Даалгавраа хийлгүй анги дээрээ олон удаа очиж байсан. Харин интерактив хичээлийг үзээд хичээлээ сайн ойлгож байгаа. Тийм болохоор даалгавар хийхэд амар байдаг. Аав ээж, ах эгч нараасаа юм асуухгүйгээр өөрөө хийгээд дуусгадаг. Хурдан хийвэл надад кино үзэх, тоглох зав их гардаг.
| М.Энхмандах: Би хүн ба орчин интерактив хичээлд дуртай |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |