Б.Пүрэвсүрэн гурван хүүхдийн ээж. Тэдний гэр бүлээс интерактив хичээлийг бага хүү нь үзэж байгаа гэнэ. Хүүхэд нь даалгавраа хийх сонирхолтой болж бас хичээлтэй холбоотой зүйлээ ээж, эгч нараасаа их асуудаг болжээ.
-Интерактив хичээлийн талаар та анх ямар ойлголттой байв?
-Ковидын үед хамаатны ах эгч нарын хүүхдүүд интерактив хичээлийг үзэж байсан. Анх харахад хөөрхөн хийцлэлтэй санагдсан. Хүүхдүүд хичээлээс мэдсэн зүйлсээ аав, ээж, эмээ, өвөөдөө ярьж өгч байхыг анх удаа л харсан.
-Танай хүүхдүүдээс интерактив хичээлийг судалж байна уу?

-Бага хүү маань одоо хоёрдугаар ангид суралцдаг. Интерактив хичээлийг үзэж байгаа. Багш нь заримдаа өөрөө хичээлээ үзээд даалгавраа хийгээрэй гээд чиглүүлээд явуулдаг. Цай ундаа уучихаад даалгавраа хурдан хийх гээд байдаг. Хүүд маань их сонирхолтой санагддаг юм шиг байсан.
-Бага хүү гэхээр дээрээ ах, эгчтэй гэсэн үг үү. Ах, эгч нар нь интерактив хичээлийг үзэж байсан уу?
-Хүү маань дээрээ хоёр эгчтэй. Хоёр эгчид нь тийм хичээл орж байгаагүй. Бага хүүгийн хичээлд шинэ сургалтын хөтөлбөр орж байна.
-Даалгавраа хурдан хийх гээд яардаг гэж та сая хэллээ?
-Хоёр охин маань даалгавраа хийдэг ч гэсэн ийм идэвхтэй байгаагүй санагддаг. Бага хүү бол хурдан даалгавраа хийе гээд л мэдэхгүй зүйлээ эгч нараасаа их асуудаг. Хичээлээ үзээд ярилцаад явдаг болохоор их сонирхолтой санагддаг байх.
-Тэгэхээр интерактив хичээл хүүхдийн сонирхлыг татаж, илүү их мэдлэгийг олгож байна гэж та бодож байна уу?

-Үздэг хүүхэлдэйн кинотой ижил хийцлэлтэй, багш биш хүүхэд дуу оруулсан тэгээд дүр гараад явдаг болохоор их сонирхолтой санагддаг байх. Тэгээд агуулга нь ойлгомжтой хугацаа богино болохоор анхаарал нь сатаарахгүй яг төвлөрөөд суудаг.
-Хүү тань ямар төрлийн хичээлийг их сонирхож байна?
-Хүн ба орчин хичээлийг илүү сонирхдог. Зөвхөн хичээлээс гадна хичээл бүр дээр нэмэлт хөөрхөн мэдээллүүд яваад байдаг. Амьтны хүрээлэнгээр аялсан нь хичээлийг үзчихээд машинд суух болгондоо хүмүүсийг бүсээ бүслээрэй гээд хэлнэ. Тэгэхээр хүүхэд хичээлээсээ мэдлэгээс гадна соёлд суралцаад байна гэж харж байгаа.
| Эцэг эхийн төлөөлөл Б.Пүрэвсүрэн: Хүүхэд хичээлээсээ мэдлэгээс гадна соёлд суралцаж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |