Буриад Улсын ёс заншил, буриад хэлний соёлыг сонирхолтойгоор түгээн дэлгэрүүлж буй “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кино үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Тус хүүхэлдэйн киноны зохиолч, зураачаар Буриад Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач Эрдэни Жалцанова ажиллаж, түүний эхнэр тус хүүхэлдэйн киноны найруулгыг хийдэг аж. Харин түүний охин Янжма хүүхэлдэйн кинонд дуу оруулдаг билээ. Тус хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яамнаас дэмжиж ажиллахаар болсон. “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн киноны зохиолч, зураач Эрдэни Жалцановатай уран бүтээлийн тухай ярилцлаа.
- Сайн байна уу, та. Таны хувьд Буриад Улсын Хүүхэлдэйн театр найруулагчаар ажилладаг гэсэн шүү дээ. Эрдэни Жалцанова гэж хүн хэн бэ гэдэг талаар уншигчид сонирхож байгаа байх. Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?
- Сайн байна уу. Намайг урьж ярилцсанд баярлалаа. Би 1988 онд Ленинград хотын Театр, кино, хөгжмийн их сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн. Буриад Улсын Драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж байсан. Мөн би Улаан-Үд хотын Соёлын Их сургуульд багшаар ажиллаж байгаад Санкт-Петербург хотод ирж театрын найруулагч мэргэжлээр суралцаж, төгссөн. 2000 оноос одоог хүртэл Буриад Улсын Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаачаар ажиллаж байна. Миний хувьд 30 гаруй жүжгийн зохиолтой. 2006, 2010 онд ОХУ-ын театрын хамгийн нэр хүндтэй шагнал болох “Алтан баг” хүртэж байсан.

- Сүүлийн үед таны бүтээсэн “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кинонд хүмүүс талархалтай хандаж байгаа. Энэ кино хэрхэн бүтсэн талаар ярихгүй юү?
- “Бадам Чагдар хоёр”-ыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас бүтээж эхэлсэн. Би цаасан дээр зургаа зурж, дууны үг зохиодог. Харин манай охин Янжим дуу оруулж, эхнэр Женя эвлүүлж, өнгө зохиож, “амьдруулж” гурвуул ийм нэг уран бүтээлтэй болсон. Коронавирусийн эсрэг тогтоосон хөл хорионы үеэр гэртээ зүгээр сууж байхдаа хүүхэлдэйн кино хийе гэсэн санаа анх төрж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Бадам Чагдар хоёр” бүтээлийг маань “Найрамдал” медалиар шагнасан. Манай гэр бүлийн зүгээс монгол ахан дүүстээ талархаж, халуун баяр хүргэж байлаа. Бидний
“Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кино хамаг Монгол туургатны элэг зүрхэнд хоногшино гэж бид өөрсдөө ч төсөөлөөгүй ээ.
- Мөн “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн киног Буриадын Соёлын яамнаас дэмжихээр болсон гэсэн. Та үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?
- Баярлалаа. Миний сэтгэл дүүрч, бид маш их баяртай байна. “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кино маань Монгол түмний хайрыг булаасанд бид бахархаж байна. Би Монголоороо бахархдаг, эх нутгаараа бахархдаг, ард түмнээрээ бахархдаг.
- Аливаа уран бүтээлийн ард найруулагчийн хэлэх гэсэн санаа чухал байдаг шүү дээ. “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн киногоор та юу илэрхийлэхийг зорьсон бэ. Тэр санаагаа бүрэн гүйцэд гаргаж чадсан гэж боддог уу?
- Дэлхийн Монголчууд, Буриад, Халимаг, Өвөр Монгол, Тува зэрэг улсын иргэн бид Хамаг Монголын үр сад, Эзэн Чингисийн үргэлжлэл билээ. Өвөг дээдсээс уламжлаж ирсэн өв соёл, эх хэл, ёс заншилаа хадгалж, түгээж явах нь манай үеийн зорилго шүү дээ. Тиймээс “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кино маань Буриад Улс, Монгол Улс хооронд гүүр болж, сайхан харилцаа улам дэлгэрч байна. Би энэ бүтээлээрээ Монголчууд бид нэг цустай, нэг хэл заншилтай гэдгийг харуулах том зорилго тавьсан.
- Та гэр бүлээ танилцуулж болох уу. Мөн тус хүүхэлдэйн кинонд таны охин дуу оруулж, эхнэр тань эвлүүлэг хийдэг гэсэн байх аа?
- Манай охин Янжма одоо есөн настай. Хоёрдугаар сургуулийн сурагч. Харин эхнэрийг маань Дондогийн Евгения гэдэг. Музейн ажил хийж байсан. Ер нь олон төрлийн мэргэжил эзэмшсэн хүн байдаг.
.jpg)
- “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кино гарснаар хүмүүс Буриад Улс, тэр дундаа буриад хэлний тухай түлхүү сонирхож эхэлж байна. Тиймээс та буриад хэлний аялага, онцлогийн тухай ярьж өгвөл манай уншигчдад сонирхолтой байна байх?
- Ер нь буриад хэл, аялга бол монгол хэл шүү дээ. Онцлогийн хувьд өөрийн гэсэн аялгуутай, намуухан, чөлөөтэй татаж ярьдаг. Одоогоос 200-аад жилийн өмнө Буриад гэж хэлэхгүй, овгоо дуулгадаг байсан. Тэгэхдээ бүгд Монголын ард түмэн гэж хэлдэг байсан. Манай Зэд аймгийн иргэд Сартуул овогтой. Тиймээс ярианы аялага нь Халх Монголын яриатай төстэй сонсогддог. Одоо үед аймаг, аймгаараа өөр аялагаар ярьдаг. Буриад хэлийг сургуульд ховор заадаг. Цэцэрлэгийн хүүхдүүд ихэвчлэн орос хэлээр ярьж сурдаг гэсэн үг. Буриад хэлний хичээл тусдаа ордог хэдий ч хичээлийн цаг нь ховор. Одоо харин олон хүүхэд, залуус буриад эх хэлээ сонирхдог болсон байна.
- Анх “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кинонд дуу оруулах санал тавихад охин тань хэрхэн хүлээж авч байсан бэ. Хүүхэлдэйн кинонд дуу оруулснаар буриад хэл сайн сурч байгаа гэсэн шүү дээ. Охиныхоо өөрчлөлт, ололтын талаар яриад өгөөч?
- Өвөр монгол, Буриад гээд захалж байдаг Монгол үндэстнүүд Хятад, Орос Улсын хэл, ёс заншилд уусах тохиолдол их гардаг шүү дээ. Энэ талаар та юу гэж боддог вэ?
- Тийм шүү. Миний бодлоор ч мөн том гүрнүүдийн дунд байдаг жижиг улсууд маш хүнд байдалтай байдаг.
Хэл, ёс заншил, өв соёл нь алдагдаж, мартагдах тал бий. Манай Буриад Монгол, Халимаг Монгол, Өвөр Монголчууд эх хэлээ мартах ёс үгүй.
Буриад Улсад ёс заншилаа хамгаалах талаар тодорхой ажлууд хийгдэж эхэлсэн. Эх хэлээ сэргээж, ерөнхий боловсролын сургуулиуд буриад хэлний хичээлийн цагийг нэмэхээр ярьж байна. Цаашид хүүхдүүд цэцэрлэгээсээ эхэлж буриад хэлээрээ ярина гэж найдаж байна. Монгол Улсын хаяа хадхаж байсан ч бид эх монгол хэлээ хэзээ ч алдах ёсгүй.

- “Бадам Чагдар хоёр” хүүхэлдэйн кино цаашид хэрхэн үргэлжлэх вэ. Нийт хэдэн анги хийхээр төлөвлөж байгаа вэ?
- Хэдэн анги гаргаад дуусгана гэсэн төлөвлөгөө одоогоор байхгүй байна. Шинэ анги гарсаар л байх болно.
- Кино хийхэд хүндрэл бэрхшээлтэй зүйл байна уу?
- Кино хийх ажил маш сонирхолтой байгаа. Миний бас нэг мөрөөдөл биелэж байна. Би бол маш баяртай байна.
Г.Жавхлантгарьд
| Эрдэни Жалцанова: "Бадам Чагдар хоёр" бүтээлээрээ монголчууд бид нэг цустай, нэг заншилтай гэдгийг харуулах зорилготой |
|
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |