Улаанбаатар хотод шөнийн 00:00 цаг болсон хэдий ч хүний хөл хөдөлгөөн багассангүй. Автобус хэдийн зогссон учир ижил зүг рүү явах хүмүүс таксиныхаа мөнгийг хувааж өгөхөөр тохироод таксинд сууна. Харин зарим нь зорьсон газар руугаа алхахаар зэхнэ. Автобус зогссоны дараа автобусны зогсоол дээр “7 буудал, нисэх, яармаг, 5 шар” хэмээн орилолдох жолооч нар 2000-7000 төгрөгийн үнэтэйгээр зорчигч тээвэрлэж эхэлнэ.
(7).jpg)
Нийслэлийн нийтийн тээврийн газраас Улаанбаатар хотын зургаан чиглэлд шөнийн тээврийн үйлчилгээ явуулж эхэлжээ. Автобус зогсох цагаар иргэдийн олноор зорчдог чиглэлээр явах тус автобус нь 22-02 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгаа гэнэ. Автобусны буудал дээр иргэд шөнийн үйлчилгээний автобус хүлээн зогсоно. Бусдын адил автобус хүлээн зогсох бүсгүйг Г.Ундрам гэдэг. Тэрбээр “22:00 цагаас хойш автобус явж эхэлсэнд баяртай байгаа. Зуны амралтаараа ресторанд зөөгч хийж байгаа учраас долоо хоногийн 2-3 өдөр орой тардаг. Автобус зогсчихдог учраас ихэнхдээ яармаг явахын тулд 7000 төгрөгөөр жижиг тэргэнд суудаг байсан. Одоо бол автобус хүлээж байгаад суудаг болсон” гэв.
(5).jpg)
Зургадугаар сарын 15-ны өдрөөс явж эхэлсэн шөнийн автобус үйлчилгээний талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Тамир “Улаанбаатар хотын шөнийн тээвэрт 12 автобус зургаан чиглэлд гарч байна. Нэг чиглэлд хоёр автобус үйлчлэн гэсэн үг. Өдөрт 1000-2000 зорчигч шөнийн тээврийн автобусаар үйлчлүүлж байгаа. Зургадугаар сарын 15-наас эхэлсэн энэхүү үйлчилгээ есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэн. Шөнийн тээвэрт цахилгаан автобус үйлчилж байгаа. Энэ нь байгаль, орчинд ээлтэйгээс гадна, орчны дуу чимээ бага байдаг. Автобус хоорондын зай 30 минут байгаа. Мөн жуулчдад зориулан зарим зогсоолын байршлыг англи хэл дээр зарлаж байгаа. Одоогийн байдлаар дахин чиглэл нэмэхгүй” гэв. Шөнийн тээврийн хамгийн ачаалалтай цаг нь 22-01 цаг хүртэл гэнэ. Энэ хугацаанд автобус хөл гишгэх зайгүй дүүрч байлаа.
Шөнийн ШҮ-1 /Сүхбаатарын талбай-5 Шар/ гэсэн хаяг гэрэлтсэн автобус Улаанбаатар их дэлгүүр гэх автобусны зогсоол дээр зогслоо. Цөөн зорчигчтой байх автобусанд дуу эгшиглэж, үе үе чанга яригчаар дараагийн зогсоолыг зарлана. Зорчигчид цонх дэрлэн унтаж, зарим нь утсаа оролдоно. Тус автобусны жолооч Н.Цэнд-Очир “Зорчигч олонтой явж байгаа. Цаг нэлээн орой болсон учраас одоо зорчигч багасаж байна. Шөнийн тээвэр үйлчилгээнд гараад удаагүй ч иргэд мэддэг болсон байна. Автобусны зогсоол бүрээс л иргэд сууж байна. Угтаа шөнө нэг автобус таван эрээс хийх төлөвлөгөөтэй байгаа ч 22:00 цагийн үед түгжрэл буураагүй байдаг учир цаг алддаг. Тиймээс нэг автобус 4-5 удаа эргэж байгаа. Иргэд ам сайтай байна. Одоогоор шөнийн тээвэрлэлтэд явахад хүндрэлтэй зүйл гараагүй” гэв. Автобусны зогсоол бүрд иргэд бууж, сууна. Хотын төвөөс, хотын зах хүртэл явах маршруттай тул тус автобус хүний хөл хөдөлгөөн ихтэй.
(6).jpg)
Ард кино театрын автобусны буудал дээр такси хүлээн зогсох иргэдийн зарим нь зорчигч дүүрэн автобус шөнийн 01:00 цагт явж байгааг гайхацгаана. Нэгнээсээ саяхан зорчигчоо буулгаад явсан автобусны талаар лавлаж, хэзээ ингэж орой хүртэл явдаг болсныг асууна. Шөнийн тээвэр явж байгаа талаар сонсоод гэрийнх нь зүг, ядахад дөхөж очих автобусны чиглэл хаанаас явж байгааг хайж байлаа. Шөнийн тээврийн автобусаар үйлчлүүлсэн зорчигч н.Жавхлан “Үнэхээр буянтай ажил болжээ. Хотын захад ажилладаг учраас оройтох бүрдээ такси барих шаардлага гардаг. Гэтэл километр нь 2000 төгрөг учраас гэр хүртлээ хол газар таксинд суух хэцүү байсан. Одоо илүү олон чиглэл нэмж, хүн бүрд хүртээмжтэй болоосой гэж бодож байна” гэв.
(5).jpg)
Ажил нь орой тардаг, гэр ажил хол зайтай байдаг иргэд шөнийн цагаар алхаж, үнэтэй такси хөлсөлж, халуунд жижиг зайд олон хүнтэй шахцалдан шаардлагагүй болжээ.
| ШӨНИЙН СУРВАЛЖИЛГА: Автобус 02:00 цаг хүртэл явдаг болж, иргэд ам сайтай байна |
|
2026-10-04 20:02:53
“Helicobacter pylori ба ходоодны хорт хавдрын урьдчилан сэргийлэлт” олон улсын симпозиумыг зохион байгуулжээ
2026-10-04 16:00:40
АВРАГЧ-ТЭСЭЛГЭЭЧДИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:47:51
“ӨСВӨР ҮЕ – БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НЭГДСЭН ДАДЛАГА СУРГУУЛИЙГ ХОЁР ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 15:39:51
ЗАЛУУС НЭГДЭЖ, “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛЖЭЭ
2026-10-04 12:31:01
МҮОХ, Японы ҮОХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-10-04 11:27:21
2026-10-04 09:29:13
П.Мөрөн “Rally-3” ангилалд дэлхийн аварга боллоо
2026-10-04 07:47:44
Лэшань уулын “Их Будда”-гийн хадан сийлбэр
2026-10-04 07:30:00
Г.Ганхуяг Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд V байрт орлоо
2026-10-04 07:20:00
Улсын арслан Б.Бат-Өлзий “НУТГИЙН БУЯН” группийн 30 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2026-10-04 07:10:00
Б.Отгонтуяа Азийн наадмын чөлөөт бөхийн төрөлд хүрэл медаль хүртэв
2026-10-04 07:00:00
Монголын үндэсний бөхийн холбоо, “White.mn” сайт хамтран ажиллана
2026-10-03 18:15:49
Монгол, Австралийн ГХЯ-д хоорорндын улс төрийн зөвлөлдөх уулзалт болов
2026-10-03 13:44:27
Г.Ганхуяг, Б.Отгонтуяа нар Азийн наадмын хүрэл медалийн төлөө барилдана
2026-10-03 13:27:38
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо
2026-10-03 13:11:25
Б.Отгонтуяа Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:44:57
Б.Наранхишиг Азийн наадмын хүрэл медалийн төлөө өрсөлдөнө
2026-10-03 12:36:00
Хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад “FIFA”-тай хамтарна
2026-10-03 09:02:36
Азийн наадмын дэвжээнд өнөөдөр манай таван бөх гарч барилдана
2026-10-03 07:39:28
Таеквондо-гийн дэлхийн цомоос 5 алт, 8 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-10-03 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан байна
2026-10-03 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-10-03 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл идээ ундаа элбэг болно
2026-10-03 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |