Коронавирус хэмээх аюулт цар тахалтай тэмцэж буй хүнд үед хашаандаа “амьд” тоглолт хийж, ойр орчмын оршин суугчид, хөршүүддээ сэтгэлийн дэм өгсөн нэгэн залуугийн бичлэг цахим орчинд цацагдаж, олон нийтийн хайрыг булаагаад байгаа билээ. Тэгвэл түүнийг Ө.Пүрэвжаргал гэдэг ажээ.
Тэрбээр “Адвентист чуулга”-д номлогч хийдэг. Мөн “Street art” гудамжны урлагийг монголд хөгжүүлж буй нэгэн. Түүнчлэн Ө.Пүрэвжаргал 27 минутад гар дээрээ 1000 суниаж дэлхийн амжилтуудын нэгээр бүртгэгдэж байсан эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч юм. Ингээд номлогч, дуучин, дэлхийн амжилтын эзэн, гэрэл түгээгч Ө.Пүрэвжаргалыг уншигч та бүхэнтэй уулзуулж байна.
-Сайн байна уу. Таны хашаандаа хийсэн тоглолтын бичлэг цахим орчинд дуулиан тарьж байна. Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Сайн байна уу. Би Дорнод аймгийн Чойбалсан хотын хүүхэд. Гэхдээ Улаанбаатар хотод өссөн. Өссөн газар маань одоо амьдарч буй 32-ын тойрог. Эхнэр хоёр охины хамт амьдардаг. Мөн эхнэр бид хоёр монголын “Адвентист чуулга” шашны байгууллагад номлогч хийдэг.
-Дуу, хөгжимтэй хэрхэн холбогдож байсан бэ. Урьд өмнө нь тоглолт, уран бүтээл туурвиж байсан уу?
-Дуу, хөгжим миний хобби. Мэргэжлийн хүн биш ээ. Манай ээж дуучин хүн байсан. Тиймээс ээжийнхээ дуулахыг сонсоод дуунд дуртай болсон байж магадгүй. Мөн ээжийн минь авьяасаас өвлөж ирсэн жоохон зүйл бий байх аа. 2015 онд өөрийнхөө авьяасыг сориод “Universe best songs” уралдаанд оролцож шилдэг оролцогчдын нэг болсон. Тэр маань их хүч, түлхэц болж өгсөн.

-Хатуу хөл хорио танай гэр бүлд хэрхэн нөлөөлж байна вэ. Залуу гэр бүлийн хувьд хүндрэл гарч байна уу?
-Эхнэр бид хоёр цахимаар ажлаа хийж байгаа. Цахимаар хийх боломжтой ажил л даа. Гэхдээ бэрхшээл байна. Тодорхой хэмжээний эрх чөлөө хумигдаж байна. Би “Open voice Basking” гэсэн клубтэй. Дуулах сонирхолтой хүмүүсийг нэгтгэх зорилгоор анх байгуулж байлаа. Манай клубийн хувьд Улаанбаатар хотын гудамж, талбайд дуулдаг. “Street art” буюу гудамжны урлагийг хөгжүүлж байгаа юм. Тэр ажил маань зогсохоор жаахан уйтгартай байна.
-Хөл хорионы үед хөршүүддээ амьд тоглолт үзүүлсэн. Үүнийг анх хэрхэн санаачилж хийх болсон бэ?
-Уран бүтээлийн хувьд ямар ажил төлөвлөж байна вэ?
-Клубийн хэмжээнд томоохон ажлууд төлөвлөж байгаа Хоёр аймагт тоглолт хийх бодолтой байна. Тоглолт хийнэ гэдэг нь гудамжинд үнэ төлбөргүй тоглоно шүү дээ. Хотод бас хэд хэдэн газар тоглолт хийхээр ярьсан зүйл бий. Боломж байвал хороо болгон дээр дуулмаар байна. Мөн би дуу зохиодог. Поп дива дуучин Ж.Алтанцэцэг эгч маань миний “Найзууд” хэмээн дууг амилуулсан. Одоо дараагийн уран бүтээлээ мөн поп дива дуучнаар дуулуулах гээд бэлтгэл ажилдаа орсон. Дуу нь бэлэн болохоор дуучны нэрийг хэлсэн нь дээр болов уу. Таван поп дивагаар өөрийн зохиосон уран бүтээлээ дуулуулах зорилго бий.
-Таны тоглолт хүмүүст их таалагдсан байна лээ. Хүмүүсээс их сэтгэгдэл ирж байна уу?
-Тиймээ цахим орчинд найз болох хүсэлтүүд их ирж байна. Өглөө сэрэхэд л 300 гаруй найзын хүсэлт ирсэн байна. Мөн олон сайхан сэтгэгдэл ирсэн. Хамтарч ажиллах санал ч их ирж байна. Миний хувьд ажлын хажуугаар хоббигоороо ганц, нэг газар очиж дуулж өгдөг л дөө. Тэгсэн одоо хамтарч ажиллах өшөө олон хүмүүс холбогдож байна.
Хөл хорио үргэлжилбэл шууд дамжуулалт хийж байгаад, хашаандаа чанартай нэг цагийн тоглолт хийх бодол байна
-Цаашид хөршүүддээ дахин тоглолт хийж өгөх үү?
-Сая миний хийсэн даруухан тоглолт хүмүүст их хүрлээ. Хөл хорио үргэлжилбэл шууд дамжуулалт хийж байгаад, хашаандаа чанартай нэг цагийн тоглолт хийх бодол байна.
-Ярилцсанд баярлалаа
-Баярлалаа
https://web.facebook.com/ItachiJack7/videos/3931328656933440/?_rdc=1&_rdr
| Ө.ПҮРЭВЖАРГАЛ: Өнгөрсөн жил худаг дээр, энэ жил хатуу хөл хориотой байгаа учраас хашаандаа тоглолт хийлээ |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |