Дөрөвдүгээр сарын 3-18-нд ресторан, лоунж, саун, бассейн алжаал тайлах төв, кино театр, үзвэр үйлчилгээ, бялдаржуулах төв, амралт сувилал, сургалтын төв ажиллахгүй. Хоол үйлдвэрлэл, зоогийн газар хүргэлтээр үйлчлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Гэтэл бодит байдал дээр тус шийдвэрийг дагаж, мөрдөж буй зоогийн газар цөөхөн байх аж. Бид хоол үйлчилгээний газрууд Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж байгаа эсэхийг сурвалжиллаа.
“Тэнгис” кино театрын замын хойд тал байрлах “Зочин бууз” хэмээх зоогийн газарт өчигдөр 17:00 цагийн үед оров. “Бид 12 уулаа хоол идэх гэсэн юм. Зааланд сууж болох уу” гэхэд хойд өрөөнд сууж болно. Бүх хоол гарч байгаа” хэмээн хэнэггүйхэн хариуллаа. Мөн эл хоолны газартай залгаа байрлах "Нүнжигтэй монгол” зоогийн газар ороход мөн л ижил хариулт өглөө. Улаанбаатарчуудын хэлж сурсанаар “Хүнсний-1”-т байрлах рамен рестораныг зорилоо. Тэднийх модон ширээ сандалтай тохилог, намуухан орчин бүрдүүлжээ.
Үйлчлэгч нь “Сайн байна уу” хэмээн биеийн халуун үзэж, үйлчлүүлэгчээ хүндэлж харицдаг гэдэг нь мэдэгдэв. Хоолны цэстэй нь танилцаж, зөөгчөөс нь “Танай хоол бүгд гарч байгаа юу. Бид олуулаа зааланд сууж хоол идэх гэсэн юм. Зааланд суух боломжтой юу гэхэд “Тусгай өрөөнд сууж болно. Өрөө үнэгүй" гэв. Гэтэл нөгөө зөөгч нь суудлаас босож ирээд таваас дээш хүнд үйлчлэхгүй. Тусгай өрөө байгаа гэхдээ шилэн хаалгатай болохоор баригдаж магадгүй. Олон хүн бөөгнөрүүлж суулгаад баригдах юм бол манайх үйл ажиллагаа явуулах эрхгүй болно” хэмээлээ.
Түүнээс гараад яг урд талд нь байрлах “.....” зоогийн газар мөн л “Олноороо сууж болно. Хэдэн цагийн үед орж ирэх вэ. Хоолоо эртхэн 8801.... утсаар захиалаарай бэлдээд хүлээж байя. Ширээгээ нийлүүлж суух болох нь дээ” хэмээн уриалгахан хандаж байлаа. Үүний дараагийн онгорхой зоогийн газар “Аура” байлаа.
Тус газарт хүн их байв. “10 хуушуур авъя”, “Уух юм юу байна ” зэрэг 4-5 үйлчлүүлэгчийн захиалгийг тэмдэглэж авах зөөгч хөндлөнгийн хүний үгийг сонсох ч сөхөөгүй байх нь тэр. Захиалга авч буй эмэгтэйн хажууд нь зосгож байсан залуу “Та нарыг орж ирэх юм бол хоёр өрөөнийхөө нэгийг гаргаж өгч болно. Одоохондоо хүнтэй байна. Хэдэн цаг суух юм. Хоолоо идээд л гарна биз дээ” хэмээн лавшруулж асууж байлаа.
Мөн л “Тэнгис" кино театрын замын хойд талд байрлах “MN” тауврын зургаан давхарт байрлах “Hot pot” ресторанд олноор үйлчлүүлэхээр орох нь тэр ээ. Тэдний заал дүүрэн хүнтэй байх аж. 2-3 үйлчлэгч нааш цааш хоол зөөгөөд тун ч завгүй байв. Тэгэх зуур эмэгтэй зөөгчөөс нь “12-уулаа үйлчлүүлж болох уу. Тусгай өрөө гаргаж өгөх боломжтой юу” гэхэд “За. Асуугаад өгье” гээд цааш оров. Удалгүй гарч ирээд “Өрөөнүүд дүүрэн байгаа юм байна. Зааланд ширээ нийлүүлээд сууж болно шүү” хэмээсэн юм. Зөөгчөөс нэгэн эмэгтэй “Таваас дээш хүн үйлчлүүлж болно биз дээ” хэмээн үргэлжлүүлэн асууж байгаа нь сонсогдоно.

Энэ мэт онгорхой бүхий л зоогийн газар, ресторан хэдэн ч хүн хүлээж авахад бэлэн гэдгийг хэдхэн зоогийн газраар орж ойлголоо. Зарим зоогийн газар хэдийгээр “Зааланд олон хүн суулгах боломжгүй” гэсэн мөртлөө чухалчилж гуйвал тусгай өрөөнд олноор суулгаж, үйлчлэхэд бэлэн гэдэг нь ч тодорхой байсан юм. Тухайлбал, “LAAV”, “Олон үндэстний хоол”, “Ким Баб Чон Гүг” зэрэг зоогийн газарт “Олноор үйлчлүүлэх гэсэн юм. Болно биз дээ” гэхэд “Огт үгүй” хэмээн шуурхай хариулсангүй. “Харин суулгачихвал яадаг бол. Хэр удах вэ. Манайх нэг цагийн дараа хаана, амжих болов уу, тусгай өрөө ч байгаа л даа” хэмээн олон хүн бөөгнөрүүлчихээд баригдаж магадгүй хэмээн санаархсанаас цаашгүй байлаа.
Харин цөөн хэдхэн газар түгжээтэй. Тэдний цөөнгүй нь “УОК-ын шийдвэрийн дагуу хүн зааланд суулгаж үйлчлэхгүй. Бүх хоол авч явахаар гарна. Хүргэлттэй” хэмээн утасныхаа дугаарыг бичсэн нь содон. Мөн онгорхой мөртлөө “Манайх захиалгаар хоол хүргэж өгнө. Зааланд суух боломжгүй. Хяналт, шалгалт орж ирээд хэцүү байна” хэмээн хариулж, УОК-ийн шийдвэр хүчинтэй үйлчлэх цөөхөн газартай таарлаа.
| "Ширээгээ нийлүүлээд суучих. Өрөө гаргаад өгье" гэх зоогийн газар нийслэлээр дүүрэн байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |