Жижиглэнгийн махны лангуунууд махгүй шахуу харагдана. Худалдаачид ч “Хонины цул мах байна шүү, хямдруулаад өгнө” хэмээн уриалгахан дуугарцгаах аж Эл захад хонины цул мах нэг килограмм нь 11500 төгрөг, ястай нь 9500 төгрөгөөр худалдаж байв. Харин үхрийн цул мах 14 мянга, ястай нь 13.5 мянган төгрөг байгаа бол ямааны мах килограмм нь 10500 төгрөгөөр худалдаж байсан юм. Түүнчлэн адууны мах килограмм нь 12 мянга байгаа бол тэмээний мах 8500 төгрөг гэж байлаа.
.jpg)
Цар тахлын нөхцөл байдал хүндэрч, хөл хорио чангарснаар махны нийлүүлэлт багассан талаар махны худалдаа эрхлэгчид учирлана. Энэ талаар жижиглэнгийн лангууны хамгийн эхний худалдагч Н.Мангалжав “Хөл хорио тогтоож, зам хааснаас болж малчдаас мал ирэхгүй байгаа. Ченж нар махгүй болсон учраас худалдан авагчид ч ирэхгүй байна шүү дээ. Энэ жил шиг ийм мах ховор жил үзсэнгүй. Одоо үлдсэн жаахан махаа зарах гэтэл хаягдал их гараад зарах юм гарахгүй л байна. Ченж нар махаа хятад руу гаргаж байгаа байх. Махны үнэ өмнөх сарынхаас 1500-2000 төгрөгөөр өссөн. Нөөцийн мах ирэхгүй байгаа учир махны хомстол үүсэж, үнэ өссөн” гэв.
“Цаашид нөөцийн мах ирэхгүй бол “Хүчит шонхор” зах махгүй болоход ойрхон байна”
“Хүчит шонхор” захад хүн зоны хөдөлгөөн байв. Энд, тэнд л ганц, хоёр хүн мах авч байсан юм. Жижиглэнгийн махны худалдагчаас махны нийлүүлэлт болон борлуулалтын талаар асуухад “Иргэд хөл хорионы улмаас санхүүгийн чадваргүй болсон. Худалдан авах чадвар муу байна. Иргэд өмнө нь 10 кг мах авдаг байсан бол одоо 1-2 килограммыг жижиглэж авдаг болсон. Цаашдаа нөөцийн мах ирэхгүй бол манай зах махгүй болоход ойрхон байна” гэлээ.
Д.ЦЭДЭВСҮРЭН
| “Хүчит шонхор” захад үхрийн мах килограмм нь 14 мянган төгрөгөөр зарагдаж байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |