Энэ барилгын хувьд хууль бусаар “СЭЛБЭ” голын гольдирлыг өөрчилж, мөн төмөр замын гүүрэн гарцын бетон тулгуурын арматур төмрийг тайрч цэвэр, бохир усны шугам татах нүхээ ухаж эхэлсэн байна.
“ЭКО КОНСТРАКШН” өнгөрсөн хоёрдугаар сард Геодези, Усны барилга, байгууламжийн газар, НМХГ-аас зөвшөөрөл авалгүйгээр цэвэр бохирын шугам татах ажлаа эхлүүлжээ. Улмаар голын ойр орчмын 10 метр зайд үйлчилгээ явуулах, барилга байгууламж барих, хашаа хатгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн тул НМХГ-аас тухайн үед ажлыг нь зогсоосон байна. Гэвч хууль үйлчилдэггүй “ЭКО КОНСТРАКШН” компаний захирал С.Нямдаваа өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 20-ны өдрөөс дахин шугам татах ажлаа эхлүүлжээ.

Дээрхи ажлын магадлалыг зөвшөөрч УСУГ-ын Ерөнхий инженер Ж.Дагвасүрэн /2020.12.6/, Хот байгуулалт, Хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Оюунтуяа /2020.11.11/, мөн тус хэлтсийн УХАТ-ын инженер Б.Цэрэннадмид, Барилга хот, байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл, магадлалын хэлтсийн дарга Э.Хангал нар гарын үсэг зуржээ.
Энэ талаар Газрын харилцаа, геодиз зураг зүйн газрын хэлтсийн дарга Ж.Батсайханаас тодруулахад “Манайд “Эко констракшн” компаний захирал иргэн С.Нямдаваа гэдэг нэрээр асуудал үүссэн. Асуудал юу вэ гэхээр, өнгөрөгч хоёрдугаар сард БЗД-ийн 25 хороонд баригдаж буй “Зүүн сэлбэ хороолол”-ын барилга дээр очиход баригдаж буй барилгынхаа урд талд бохирын шугам хийж байна гээд 300-ын ган хоолой хийгээд, хоёр худаг гол дотор хийцэн байсан. Тэгээд төмөр замын гарамтай хэсэгт хоёр эксковатор оруулаад ухаж байсан. Түүнийг нь болиулсан. Тус барилгын Сангийн инженер н.Төмөртогоо гэж хүн ирж уулзсан. Авч ирсэн баримт бичиг нь эргэн тойрон дутуу ажлын зурагтай, зөвшөөрөлгүй ашигласан талбайн зурагтай ирсэн. Тэгээд манайхаас гуравдугаар сарын нэгний өдөр ажлын хэсэг гарч хорооны Засаг дарга болон, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчтэй очиж ажлыг нь зогсоосон.
“Эко констракшн” 2018 онд зөвшөөрөлгүй газар буюу, Нийслэлийг үерийн уснаас хамгаалах даланг битүүлж барилга барьсан хэргээр шалгагдаж хэрэг нь хаагдсан.
Одоогоор манайхтай өөр зөвшилдсөн зүйл байхгүй. Манайхаас зөвшөөрөлгүй газар sцэвэр бохирын шугамаа холбож байна гэж үзэж байгаа. Цаашид зөрчилийг арилгуулах арга хэмжээ авна ” гэлээ.

Улмаар тус газарт 2018 оны наймдугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн иргэн С.Нямдаваад ГУББГ-аас гурван удаагийн албан шаардлага өгч ажлаа зогсоохыг шаардсан боловч ажлаа үргэлжлүүлсээр өнөөдөр голын гольдрилыг өөрчилж, төмөр замын гарам сэтэлж цэвэр, бохир шугам холбох ажлаа хийж байна. Хууль үйлчилдэггүй “Эко констракшн” компаний энэ мэт увайгүй үйлдэлд хэн хяналт тавих вэ. Энэ талаар бид эргэн мэдээллэх болно.


| Үерийн даланд барилга барьсан “ЭКО КОНСТРАКШН”-д хууль үйлчилдэг үү |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |