Чингэлтэй дүүргийн “Хүчит Шонхор” зах орчим түм түжгэнэж бум бужигнасан хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Нийслэлийн хүн амын хүнс, махны хэрэгцээг хангадаг энэ захад өвөл, зунгүй хүн машин хөлхөлддөг. Иймдээ ч энэ хэсгийн авто замд эвдрэл гэмтэл нэлээд бий. Хүчит шонхор захын урд уулзвраас Баянхошуу руу өгсөх замаар автомашин явахад бэрх болжээ. Нэг урсгалтай замын голд том хэмжээний нүх үүсэж, тойрч гарахын тулд зам дээр ачаалал үүсэж байгаа харагдана. Мөн энэ зам зах хэсгээрээ ч ялгаагүй эвдрэлтэй, өгсүүр учраас өвлийн хүйтэнд халтиргаа, гулгаа ихтэй гэдгийг жолооч нар хэлж байлаа.
.jpg)
Бид эндээс хөдөлж Сүхбаатар дүүргийн VI хороонд хүрэв. Хотын төв цэг гэгдэх энэ хэсэгт гэхэд л эвдрэлтэй зам хаа сайгүй таарна. Тухайлбал, “Жонон мал эмнэлэг” болон “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар”-ын дунд замд траншейны нүх байх ба нүхийг тойроод зам нь цөмөрч оржээ. Цөмөрсөн нүхний дээд хэсэгт хайрга, шороо асгаж битүүлсэн харагдана. Автомашин гэлтгүй явган хүн ч анзааралгүй унаж, бэртэх аюултай юм. Энэ талаар тус газраар зорчиж байсан иргэдээс тодруулахад “Энэ замаар явахад их хүндрэлтэй. Нэг урсгалтай замын нэг талд нь маш том онгорхой үүссэн болохоор урсгал сөрж, нүхийг нь тойрч гарахгүй л бол шууд явахад хайрга нь хонхойж, зарим хэсгээрээ цөмөрсөн учир дээгүүр нь явахад хэцүү байдаг. Уг нь траншейны нүхний таглаа байсан юм. Хөдөлгөөний улмаас цөмрөөд нүхийг нь битүүлэх гээд хайрга асгасан юм билээ. Дээгүүр нь гарахаар хойд талын машин руугаа сул хайрга нь дугуйны эргэлтээр цацагдаж, цонх шилийг нь хагалчих гээд байдаг” хэмээсэн юм.

Энэ мэтчилэн Улаанбаатар хотод эвдрэлгүй зам тун ховор. Бид нийслэлийн эвдрэлтэй замыг хэрхэх талаар Улаанбаатар хотын замын завсрын асуудлаар холбогдох Нийслэлийн зам тээврийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Ганбатаас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын зургаан дүүрэг, алслагдсан гурван дүүрэгт урсгал засварын захирамж ажлуудын үйл ажиллагаагаа эхэлж байна. Улаанбаатар хотод нийт 170 нэршил бүхий замуудад нийт урсгал засварын ажилд нөхөлт засварын ажил хийнэ. Мөн Улаанбаатар хот болон туслах гудамж замуудад нийт 60 мянган ам метр газарт урсгал засвар нөхөөсний ажил хийхээр төлөвлөсөн. 32 гудамж замуудад 30 мянга орчим метр квадрат засварын ажил хийх төлөвлөгөө гаргаад байна. Мөн тэмдэг тэмдэглэгээний ажлууд захирамжаараа батлагдаад явж байгаа. Алслагдсан гурван дүүргийн хувьд тоо хэмжээ тодорхой гараад явж л байна. Нэмж хэлэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил өнгөрсөн намраас тусдаа захирамж аваад шийдэгдээд явах юм. Гэхдээ өвөлжилтийн ажлын тухай тодорхой тоо баримт гараагүй байгаа” хэмээсэн юм.











| Эвдэрсэн замаа ч засаж чадахгүй байж юун хотын хөгжил вэ, Д.Сумъяабазар дарга аа |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |