Манай улс Түлэнхийн төвгүй болоод 10 гаруй жил болж байна. Тодруулбал, Түлэнхийн төв 1957 онд ашиглалтад орсон хуучин барилгад үйл ажиллагаа явуулж байсан учраас 2005 онд нураасан байдаг. Ингээд 2009 Түлэнхийн төвийн шинэ барилгын тендер зарлаж, тус тендерт “Цаст констракшн”, “Нутгийн зам” гэх хоёр компани шалгарсан. Гэвч улсаас төсөв хөрөнгийг нь шийдэж өгөхгүй, тендерт шалгарсан хоёр компани нь ажлаа эхэлж чадахгүй байсаар 2017 онтой золгосон. Улмаар 2017 онд Кувейтийн Засгийн газрын найман сая ам.долларын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгын ажил сая нэг эхэлсэн.
Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Түлэнхийн төвийн А блок буюу таван давхар амбулатори нь баригдаж дууссан бол В блок нь 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй баригдаж байна.
Тэгвэл С блок буюу цогцос хадгалах барилгын газрын асуудал шийдэгдээгүй учраас Түлэнхийн төвийн шинэ барилга анх зураг төсөлд тусгагдсан шигээ цогц эмнэлэг болж ашиглалтад орох боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, шинэ Түлэнхийн төв цогцос хадгалах байргүй байх нь.

Эрх мэдэлтнүүд, хувийн компаниуд нийлж, цогцос хадгалах газрыг нь “булааж” авсан байтал Эрүүл мэндийн яам нь тэдэнтэй тэмцэхийн оронд Түлэнхийн төвийн цогцос хадгалах байгууламжийг В блокийн доор буюу зоорийн давхарт нь байгуулахыг төсөл хэрэгжүүлэгч компаниудад үүрэг болгожээ. Гэтэл эмнэлгийн барилга байгууламжийн стандартаар бол эмнэлгийн зоорийн давхарт цогцос хадгалах моорог байх боломжгүй гэнэ.
Үүсээд байгаа энэ асуудлаар Түлэнхийн төвийн В блокийн ажлыг гүйцэтгэж буй “Нутгийн зам” компанийн Түлэнхийн төвийн төсөл хариуцсан захирал Ц.Ганзоригоос тодрууллаа.
-Түлэнхийн төвийн В блокийн барилгын явц хэдэн хувьтай явж байна вэ?
-Манай Б блок 250 хүний ортой, нийт найман давхар барилга. Барилгын явц одоогоор 90 хувьтай явж байна. Гадна тохижилт хийгдээд дуусаж байна. Замын хучилт хийж, гэрэлтүүлэг зоох дутуу байна. Өнгөрсөн жил эрт хүйтрээд гадна тохижилтын ажил түр зогссон.
-Хэзээ ашиглалтад орох вэ?
-Коронавирусийн эсрэг хөл хорио тогтоохгүй бол графикийн дагуу тавдугаар сарын 15-нд Улсын комисст хүлээлгэж өгнө. Хөл хорионы улмаас ерөнхий ажил маань 28 хоногийн алдагдалтай явж байна.
-Түлэнхийн төвийн барилгын явц удаашралтай байгаагийн нэг том шалтгаан нь С блокийн газрын асуудал болоод байна гэж та хэллээ?
-Ямар асуудал үүссэн бэ гэхээр барилгын С блок буюу цогцос хадгалах байгууламжийн газраа алдсанаас үүдэн мооргоо хаана барих нь тодорхойгүй болчихсон. Гэтэл Эрүүл мэндийн яамнаас манай компанид энэ мооргоо 250 ортой эмнэлгийнхээ зоорийн давхарт барих чиглэл өгч байгаа юм. Энэ ажлаас болоод манай барилгын ажил удааширч байна. Бүхэл бүтэн нэг барилгыг нэг барилгын доор барих гээд байгаа биз дээ. Зураг төсөл нь гараад, тэр зургийнхаа дагуу баригдаж байгаа барилгын зураг төслийг өөрчлөх болчхоод байна. Б блокод хэвтэн эмчлүүлэх тасгууд, ажилчдын гал тогоо, эмнэлгийн тоног төхөөрөмж байрлаж байгаа юм. Тэгэхээр гал тогоо, моорог хоёр хамт байх боломжтой юу. Мэдээж үгүй шүү дээ. Гэтэл одоо ийм нэг сонин нөхцөл байдал үүсээд, үүнийг нь хүлээж авах хэцүү, байх хэцүү болоод байна.
Дээрээс нь манай “Нутгийн зам” компани В блокийг бариад дуусаж байгаа хирнээ одоо ямар ч төсөвгүйгээр дахиад С блокийг ажлыг хийх болоод байна. Тэгээд ч С блок манай ажил ч биш “Цаст” констракшний ажил. Энэ л бидний хооронд их том асуудал болоод байна.
-Цогцос хадгалах байгууламжийн “Цаст” констракшны барьж байгаа А блокийн зоорийн давхарт барих боломжгүй юм уу?
“Цаст” констракшны А блокийн зоорийн давхраас ус гараад байгаа юм.
-С блокийн барилгын ажлыг танай компанид шилжүүлэх болбол нэмэлт гэрээ хийнэ гэсэн үү?
Уг нь асуудал тэгж шийдэгдвэл нэмэлт гэрээ хийх ёстой хэдий ч одоогоор нэг ч гэрээ манай компанитай хийгээгүй. Моорог гэдэг чинь тусдаа бие даасан зураг төсөлтэй. Бүх шугам нь тусдаа байдаг юм. Жишээ нь агааржуулалтын шугам нь хамт байх юм бол хэвтэж буй өвчтөнүүдийн өрөөнд үнэр нь ороод ирнэ шүү дээ. Мөн бохир нь ч тусдаа байх ёстой.
-Танай компани өнгөрсөн хугацаанд хэдэн төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн бэ?
Бид зарчмын дагуу эхлээд “Голомт” банкнаас зээл авч ажлаа гүйцэтгэчхээд дараа нь улсаас гүйцэтгэлийн мөнгө авдаг. 2019 онд 997 сая төгрөг, 2020 онд улсаас нэг тэрбум төгрөг авсан. Барилгаа хүлээлгэж өгөөд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт авах дутуу байна.
Түлэнхийн төвийн барилгын С блокийн асуудлыг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас нэмэлт тайлбар авч, эргэн мэдээлэх болно.

.jpg)
| Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулах боломжгүй гэлээ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |