Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил малчдад “Килограмм ноолуур 105 мянган төгрөгөөр авна” гэсэн амлалт өгч, бүтэн жилийн турш хүлээлгэсэн. Дээрх мэдээллийн сургаар малчид өдөр болгон ноолуурын үнийг асууж, сураглан, зарим нь бүр үнэ нь өсөхийг хүлээж, шуудайтай ноолуураа хадгалж байсан гэнэ. Харин Засгийн газрын “үлээсэн” амлалтыг зун гартал хүлээсэн малчид аргагүйн эрхэнд амласан үнээс нь хоёр дахин бага үнээр худалдсан юм. Төрдөө “хулхидуулсан” малчид энэ хавар ноолуурын үнэ ямар байх талаар чих тавьж, мөн тэр хэрээр “Хэдэн малынхаа ноолуурыг өмнөх жилээс ч бага үнээр худалдах вий” гэх айдастай суугаа аж. Тэгвэл энэ жил ноолуурын үнэ ханш ямар байгаа, цаашид хэрхэх талаарх сурвалжилгыг уншигч та бүхэнд хүргэж байна.
Хүй долоон худагт байрлах “Ноос ноолуур өндөр үнээр авна” гэх зарын самбар өлгөсөн айлын гадна олон хүн цуглана. Гадаа нь хэд хэдэн “Приүс” маркийн автомашин зогсон, таван ханатай гэрийн гадна ноолуурын үнэ сурагласан хүмүүс иржээ. Өнгөрсөн жилийн ноолуураа тушааж чадалгүй одоог хүртэл дарагштал нь хадгалсан малчид “Гайгүйхэн шиг үнэтэй байвал зарчихъя өө. Хэдий болтол хадгалах вэ. Ингэж хадгалаад л байвал хүн тоож авахааргүй юм болох нь” хэмээн халаглах. Таван ханатай гэрээс нүд нь гэрэлтсэн нэг залуу гарч ирээд их л эвлэгхэн “Би 90-100 мянган төгрөгөөр ноолуур авч байгаа. Гэхдээ аль аймгийнх байхаас нь шалтгаална. Харж байж л болно оо” гэж ноолуурын үнэ сурагласан хүмүүст найрсагхан хандав. Тухайн ченжээс ноолуур өгөх хүсэлтэй хүмүүс хэр их ирж байгаа, ноолуурын үнэ ханш хэрхэх талаар байр суурийг нь асуухад,
“Цагаан ноолуур килограмм нь 90-100 мянган төгрөгийн хооронд байна. Энэ жил ихэнх нутгаар их хэмжээний цас орж, малчид хэцүүхэн л өвөлжсөн бололтой. Малын тарга тэвээргэ муу байгаа. Тийм ч учраас цаг агаар гэнэт хүйтэрвэл мал нь муудаж магадгүй гээд малчид хаширлаж, ямаагаа бүрэн самнаж чадахгүй байгаа байх. Гэхдээ бага сага ноолуур ирээд л байна. Өнгөрсөн жил ноолуурын үнэ 70 мянган төгрөгөөс эхэлсэн. Хэдий улс даяар санхүүгийн хямралтай байсан ч үйлдвэр, ченжүүд дээрх үнээр авах сонирхолтой байсан. Гэтэл ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна” гээд худлаа шоудчихаад хүрээгүйгээс болоод ченж нар үнээ унагасан. Сайдын шоунаас болоод хөөрхий малчид улам хохирч ноолуураа хямдхан өгсөн. Харин энэ жил гайгүй байх” гэлээ.

Энэ жилийн ноолуурын үнэ ханш Улаанбаатар хот болон орон нутагт ямар байгаа талаар тухайн аймгуудын ченжүүдтэй холбогдоход
-Өвөрхангай аймагт 85 мянган төгрөг,
-Хэнтий аймагт 95 мянган төгрөг,
-Дорнод аймагт 110 мянган төгрөг,
-Сүхбаатар аймагт 100 мянган төгрөг,
-Өмнөговь аймагт 75 мянган төгрөг,
-Баян-Өлгий аймагт 85 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноолуурын үнэ ханшийн талаар орон нутгийн ченжүүд “Одоогоор цөөхөн хүн л бага хэмжээний ноолуур өгч байна. Малчид ямаагаа самнаж эхлээгүй болохоор үнэ өсөх талаар тодорхой хэлж мэдэхгүй л байна. Малчид ямаагаа самнаж эхлэх үеэр ноолуурын үнэ нэмэгдэж магадгүй. Гэхдээ энэ жил ноолуурын үнэ дажгүй ханштай л байгаад байна. Цаашид өсөх байх аа” гэж ченжүүд хэлж байлаа.

Өвөлжилт хэрхсэн, малын тарга, тэвээргэ хэрхсэн талаар Өвөрхангай аймгийн Хайрхан-Дулаан сумын малчин Т.Дагвадоржтой малынх нь бэлчээрт байхад цөөн хором ярилцсан юм.
-Сайхан хаваржиж байна уу. Өвөлжилт хэр болж өнгөрсөн бэ. Ноолуурын үнэд сураг тавьж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Хэцүүхэн л өвөл болж өнгөрлөө дөө. Арванхоёрдугаар сарын эхнээс цас орж, өвс дарагдсан. Тэгээд хэдэн мал маань идэх юмгүй бол арай чүү л зээлээр өвс авч, хэдэн малаа нэг юм онд оруулж чадсан. Ашгүй нэг юм цас хайлж, дулаарсан хэдий ч малын тарга муу байна. Ноолуурын үнэ энэ жил гайгүй эхэлж байгаа болохоор цаашид нэмэгдэх байх гэж найдаж байгаа. Гэхдээ сэтгэлд нэг л хүрч өгөхгүй л байна. Уг нь өнгөрсөн жил ноолуураа гайгүй үнээр борлуулах боломжтой байсан Ч.Улаан сайдын 100 мянган төгрөгийн амлалт буруугаар эргэж, анхны үнээс нь ч хямдхан зарсан.
-Өнгөрсөн жил ноолуураа хэдэн төгрөгөөр борлуулсан бэ?
-Өнгөрсөн жил ноолуурын үнэ килограмм тутамдаа 70 мянган төгрөгөөр анх эхэлж байлаа. Тэр үед хүмүүс ямаагаа самнаж эхлээгүй байсан байх. Гэтэл сайдын шоунаас болоод 70 мянгаараа ч худалдаж чадаагүй, килограммыг нь 40 мянгаар л худалдсан даа.
Д.ЦЭДЭВСҮРЭН

| Ноолуурын үнэ килограмм нь 90 мянган төгрөгөөс эхэлж байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |