Хүүхэд бүхний инээд хөөрөөр дүүрэн цэцэрлэгийн орчин гэдэг гэр бүлийн хамгийн чухал сонголтын нэг. Жил бүрийн намар нийслэлийн эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхээр мэдээлэл цуглуулж, харьцуулалт хийж, хамгийн зөв шийдвэрийг гаргахыг хичээдэг. Гэвч энэ шийдвэр зөвхөн сургалтын чанар, орчны аюулгүй байдлаар хэмжигдэх бус, төлбөрийн боломжтой шууд холбогддог болжээ.
Бид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хувийн цэцэрлэгүүдийн төлбөр, сургалтын хөтөлбөрийг сурвалжиллаа.

“ЖАРГАЛАН” ЦЭЦЭРЛЭГ
Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Жаргалан” цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг, хувийн хэвшлийн боловсролын байгууллага юм. Уг цэцэрлэг нь дунджаар 15-20 хүүхэдтэй бүлгүүдтэй, тохилог анги танхим, тоглоомын булан, гадна тоглоомын талбайтай.
Сургалтын хөтөлбөр:
Үндэсний сургалтын хөтөлбөр
Үсэг, тоо танилцуулга, дүрслэх урлаг, хөгжмийн анхан шатны ойлголт
Биеийн тамир, хөдөлгөөний дасгал
Ёс суртахуун, харилцааны чадвар хөгжүүлэх хичээлүүд
Бүлгийн үйл ажиллагаа, тоглоомын сургалт
Хүүхдийн нас, онцлогт тохирсон танин мэдэхүйн болон бүтээлч хөгжлийн аргачлал ашигладаг
Төлбөр:
Сарын төлбөр: 450.000 төгрөг
Төлбөрт өдрийн хоол, хичээлийн хэрэглэгдэхүүн багтсан.

“ГОЁ ЕРТӨНЦ” ЦЭЦЭРЛЭГ
“Гоё ертөнц” цэцэрлэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг. 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус цэцэрлэг нь хүүхэд бүрийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлэхийг зорьдог бөгөөд эцэг эхчүүдийн дунд тохилог орчин, анхаарал халамжтай багш нараараа танигдсан. Цэцэрлэгийн анги танхимууд нь гэрэлтүүлэг сайтай, тохижилт, тав тухыг хангасан бөгөөд 2-5 насны хүүхдүүдийг хамруулан сургалтаа зохион байгуулдаг.
Сургалтын хөтөлбөр:
Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөр
Англи хэлний суурь ойлголт олгох хичээлүүд
Урлагийн боловсрол: дуу, бүжиг, дүрслэх урлаг
Хөдөлгөөний дасгал, тоглоомоор дамжуулан суралцах арга
Ёс зүй, харилцааны эерэг дадал төлөвшүүлэх сургалт
Сар бүр сэдэвчилсэн хөтөлбөрөөр хичээллэж, хүүхдийн бүтээлийг танилцуулах өдөрлөг зохион байгуулдаг
Төлбөр:
Сарын төлбөр: 600.000 төгрөг
Хоолны зардал, сургалтын хэрэглэгдэхүүн багтсан
Төлбөрийг улирал, хагас жилээр төлсөн тохиолдолд хөнгөлөлт үзүүлдэг
Шинээр элсэгчдэд нэг удаагийн элсэлтийн хураамж 100.000 төгрөг.

“ЭРДЭМ” ЦЭЦЭРЛЭГ
“Эрдэм” цэцэрлэг нь Баянгол дүүргийн нутагт байрладаг. Сургалтын таатай орчин, тогтвортой багшийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг тус цэцэрлэг нь 2-5 насны хүүхдийг хамруулан сургалтаа явуулдаг. Тохилог, цэвэр орчин, хүүхдэд ээлтэй тохижилт бүхий анги танхимуудтай бөгөөд эцэг эхчүүдийн дунд найдвартай, дундаж төлбөртэй цэцэрлэгт тооцогддог.
Сургалтын хөтөлбөр:
Үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг
Хүүхдийн нас, хөгжилд тохирсон хичээл, үйл ажиллагааг зохион байгуулдаг
Дуу хөгжим, дүрслэх урлаг, хөдөлгөөний дасгал зэргийг хослуулсан өдөр тутмын хөтөлбөртэй
Танин мэдэхүй, харилцаа, бие даасан байдлыг дэмжих сэдэвчилсэн сургалттай
Сургалтын үйл ажиллагаа тоглоомоор дамжуулан явагддаг
Төлбөр:
Сарын төлбөр: 495.000 төгрөг
Хоолны зардал болон хэрэглэгдэхүүн багтсан

“ХҮҮХЭД ЭРДЭНЭ” ЦЭЦЭРЛЭГ
“Хүүхэд эрдэнэ” цэцэрлэг Баянзүрх дүүрэгт байрлалтай бөгөөд төр-хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажилладаг хагас улсын хэлбэрийн цэцэрлэг. Харьяалалтай болон харьяалалгүй хүүхдүүдийг хамруулан, өөр өөр төлбөрийн нөхцөлтэйгөөр сургалтаа зохион байгуулдаг. Цэцэрлэгийн орчин тохилог, хүүхдийн хөгжилд ээлтэй, мэргэжлийн багшийн бүрэлдэхүүнтэй.
Сургалтын хөтөлбөр:
Монгол Улсын сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөрөөр хичээллэдэг
Хөгжим, бүжиг, дүрслэх урлаг, биеийн хөгжил зэрэг хичээлийг өдөр тутам зохион байгуулдаг
Хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон хөтөлбөр, тоглоомын аргачлал хэрэглэдэг
Сургалтын хэрэглэгдэхүүнийг улирал бүр шинэчилж, баяжуулдаг
Төлбөр:
Харьяалалтай хүүхэд: 275.000
Харьяалалгүй хүүхэд: 550.000

“БЯЦХАН МОНГОЛ” ЦЭЦЭРЛЭГ
“Бяцхан Монгол” цэцэрлэг нь салбар бүртээ өөрийн орчны онцлог, сургалтын уур амьсгалтайгаар үйл ажиллагаа явуулдаг цогц боловсролын байгууллага юм. Улаанбаатар хотод Зайсан, Төв салбар (Баянзүрх), Нисэх гэсэн гурван салбартай. Тус цэцэрлэг нь бага насны хүүхдэд зориулсан цэгцтэй сургалтын хөтөлбөр, тав тухтай анги танхим, аюулгүй тоглоомын орчныг бүрдүүлснээр эцэг эхчүүдийн итгэлийг хүлээсэн байгууллагын нэг.
Сургалтын хөтөлбөр:
Сургуулийн өмнөх боловсролын үндэсний хөтөлбөр дээр суурилсан хичээл, үйл ажиллагаа явуулдаг
Хүүхдийн нас, хөгжлийн түвшинд тохирсон танин мэдэхүйн сургалт, дүрслэх урлаг, хөгжим, хөдөлгөөн зэрэг чадваруудыг хөгжүүлдэг
Төлбөр:
Зайсан салбар: 1.500.000 төгрөг
Төв салбар: 1.100.000 төгрөг
Нисэх салбар: 750.000 төгрөг
| СУРВАЛЖИЛГА: ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН САРЫН ТӨЛБӨР 275 МЯНГААС 18 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |