Улаанбаатар хотын аль дүүрэгт байхаас хамаарч байрны түрээсийн үнэ харилцан адилгүй байдаг. Түрээсийн байр, хажуу өрөө хайж байгаа иргэдийн хувьд 3+1, 6+1 гэсэн төрбөрийн нөхцөл, жилээс жилд нэмэгдэж байгаа түрээс хүндрэл болдог билээ. Хичээлийн жил эхэллэх дөхөж буй энэ үед орон нутгаас хотыг зорих залуус, түрээсийн байрны зар олширдог билээ. Бид түрээсний байрны үнэ ханшийг сурвалжиллаа.
Хажуу өрөөг их дээд сургуулийн оюутнууд ихэвчлэн түрээслэдэг аж. Үнийн хувьд дүүргээс хамаарч 500-800 мянган төгрөгийн үнэтэй. Жишээлбэл Таваншард хажуу өрөөний түрээс 500 төгрөг бол 120 мянгат буюу Хан-Уул дүүрэгт 800 мянган төгрөг байна. Угаалгын өрөө болон гал тогоог хувааж хэрэглэдэг бөгөөд тог цахилгаан, СӨХ-ийн төлбөр, интернэтийн төлбөрийн тодорхой хувийг нэмж төлдөг. Хажуу өрөө түрээслэнэ гэсэн зарыг дагуу тодруулж асууллаа. Түрээслэгч “ Манайх залуу гэр бүл хажуу өрөөгөө түрээслэдэг. Сарын түрээс 800 мянган төгрөг, түрээсээ 1+1 буюу барьцаатай авдаг. Ус дулаан, тог цахилгаан түрээсдээ багтсан. Автобусны буудлаасаа 100 метрийн зайтай байрладаг” гэлээ.
.jpg)
Баянзүрх дүүргийн Улаанхуаранд байрлах 2002 онд ашиглалтад орсон 34мкв, тавилгагүй нэг өрөө байрны нэг сарын түрээс 850 мянган төгрөг бөгөөд түрээс нь 6+1 гэсэн нөхцөлтэй гэнэ. Түрээслэгч “ Хотын зах руу учраас бусад байруудаас харьцангуй боломжийн үнэтэй. Тог цахилгаан, интернэтийн төлбөр тусдаа гардаг. Байрны түрээсээ зургаан сараар шууд төлөх хүн ховор учраас Rentpay зуучлалын газраар байраа түрээслүүлэхээр болсон. Хохирол учирсан ч буух эзэнтэй” гэлээ. Харин Хан-Уул дүүрэг, Төв цэнгэлдэх хүрээлэн Рапит хотхонд 50мкв, бүрэн тавилгатай нэг өрөө байрны сарын түрээс 1.8 сая төгрөг, 6+1 буюу гэсэн түрээсийн нөхцөлтэй байна. СӨХ, ус, дулааны төлбөр тусдаа гардаг гэв.
(1).jpg)
Сүүлийн жилүүдэд хостелд байрлах оюутнууд ихэссэн. Энэхүү охидын байр нь нэг дор олуулаа байрлах боломжтой. Ихэвчлэн хоёр давхар ор, хувцасны шүүгээтэй бөгөөд нэг өрөөнд 4-6 хүн амьдардаг. Төлбөрийн хувьд бусад байрнуудаас хямд, гал тогоо, цахилгаан хэрэгслийг голдоо хэрэглэдэг. Байршлаасаа хамаарч 200-700 мянган төгрөгийн үнэтэй байна.
(1).jpg)
.jpg)
| Нэг өрөө байрны сарын түрээс 850- 1.8 сая төгрөгийн үнэтэй байна |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |