• Өнөөдөр 2025-09-10

3.9 ТЭРБУМЫН ЗАМ 20 МИНУТЫН БОРООНД УРСЖЭЭ

2025-06-25,   11734

      Нийслэлд энэ сарын 23-нд 20 минутын ширүүн бороо орж, Зайсангийн уулзвараас “Гэгээнтэн” төв хүртэлх шинээр засварласан авто зам эвдэрч, хучилт цөмөрсөн талаарх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар бид сурвалжиллаа.

      Өнгөрсөн даваа гарагт 16:00 цагийн үед Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орсны улмаас авто зам, явган зам, нийтийн эзэмшлийн талбайд ихээхэн хэмжээний ус тогтсон. Улмаар 18:00 цагт хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Зайсангийн уулзвар болон “Гэгээнтэн” төв хүртэлх шинээр зассан авто зам бороонд эвдэрч, тухайн хэсгээр зорчиж байсан автомашины дугуй цөмөрсөн бичлэг, зураг цахим орчинд тархсан.
 
 Энэ талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодруулахад “Зам засварын ажлын төсөл өнгөрсөн жилээс эхэлсэн. Энэ оны тавдугаар сараас эхлэн зам засварын ажил эхэлсэн. Зайсангийн уулзварын замыг “Түм Аривжих” ХХК 3.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байсан. Энэхүү зам засварын ажил  зургадугаар сарын 21-ний 22:00 цагаас 22-ны 06:00 цагийн хооронд авто замыг түр хугацаагаар хааж, ус зайлуулах шугамын угсралт болон замын хучилтын ажил хийгдсэн. Зургадугаар сарын 23-ны 18:00 цагт хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ч байгалийн гэнэтийн хүчин зүйл буюу хүчтэй борооны улмаас эвдрэл үүссэн” гэв.
 
     Мөн тухайн хэсэгт ажиллаж байсан зам засварын ажилтан хэлэхдээ “Замын суурь ажил дууссан. Хучилтын ажлыг хэсэгчлэн хийж байсан үеэр хүчтэй бороо орж, их хэмжээний ус тогтсон. Ус зайлуулах шугамын ажил бүрэн дуусаагүй байсан учраас зарим хэсгийн суурь угаагдаж, хучилт цөмөрсөн. Хүн хүч, техник хэрэгсэл дутагдалтай байгаа ч бид богино хугацаанд засварлаж, замын хөдөлгөөнийг хэвийн болгохоор ажиллаж байна” гэлээ. 
 
Мөн тэмээтэй хөшөөнөөс “Оргил” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын хажуугийн хэсэгт ихээхэн хэмжээний ус тогтсоны улмаас замын суурь эвдэрч, хучилт цөмөрсөн байдалтай байв. Одоогоор зам засварын ажил үргэлжилж байгаа бөгөөд дуусах хугацаа тодорхойгүй байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэдээлснээр Улаанбаатар хот нийт гурван цахилгааны шугамтай. Нарны гүүрний ус зайлуулах хоолойгоор борооны ус урсаж, үер үүсээгүй. Зайсангийн уулзвар орчмын авто замд ус зайлуулах шугам бүрэн суурилагдаагүй байсан нь ус тогтсон. Мөн борооны ус тогтсон замын х усыг бороо орсноос хойш нэг цагийн дараа зайлуулсан. Үерээс хамгаалах ажлыг Нийслэлээс үе шаттай хийж байгаа ч хүн хүч, техник дутагдалтай байгааг онцоллоо. 
 
Улаанбаатар хотод 2025 онд нийт 36 байршилд 74 км урт авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 26 байршилд он дамжин үргэлжилж буй төсөл, 10 байршилд шинээр эхлүүлсэн ажил явагдаж байна. Улсын төсвийн хөрөнгөөр авто зам, гүүрний засвар, шинэчлэлд 2.017 их наяд төгрөг, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр дэд бүтцийн төслүүдэд 5.972 их наяд төгрөг батлагдсан. Нийтдээ 8 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж байна.
 
Жил бүр авто замын засвар, шинэчлэл хийгдэж байгаа ч зарим зам хүлээлгэн өгөхөөсөө өмнө эвдэрч, гэмтсээр байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Түүнчлэн долдугаар сард бороо хур элбэгтэй байх төлөвтэй байгаа тул Нийслэлийн авч буй арга хэмжээ хангалтгүй хэвээр байна.
 

3.9 ТЭРБУМЫН ЗАМ 20 МИНУТЫН БОРООНД УРСЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 85
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-03 11:56:27
    Пүрэвсүрэн: Цадахгүй хулгайчууд,идэж идчихээд,үлдсэн мөнгөнийхөн зам энэ шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 15:40:15
    Зочин: Ингэж муу юм хийж компаниа өөрийгөө хорлохоо больчих ухаан байхгүй гэхээр арай дорой юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 15:40:14
    Зочин: Ингэж муу юм хийж компаниа өөрийгөө хорлохоо больчих ухаан байхгүй гэхээр арай дорой юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 14:37:11
    Уншигч : Нямбаатрын инженерчлэл. Чулуун гэх шахмал бордюр нь усны хашлага болсон хэтэрхий өндөр
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-07-01 08:08:15
    Зочин: 3,9 тэр бусыг бороонд урсгасан хүмүүстэй хариуцлага тооц арай л шуналтай юу ийм нимгэн хариугүй талхан дээр түрхсэн молко шиг ийш тийш урсаад байдаг зам тавьж болохгүй шүүдээ улс орны э.з гийн байдал ямар байгаа билээ дээ арай хэтэрч байнаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 09:17:04
    Иргэн: Хартуу хариуцлага тооц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 08:43:43
    Hairan tatvaraa tolson : Mongo mini
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-28 23:19:25
    БЯМБАА: Хатуу хариуцлага тооц
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-28 17:43:27
    Хүрэлсүх: Хийсэн хүнээр нь дахиад хийлгэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-28 15:47:47
    Хүрэлсүх: Манай хулгайчууд арай их гусчиж.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-28 12:08:36
    Зочин: Урсгахаа бол! 3,5 тэр бумын зам цаашаа Хоёр сая хүнтэй нь ч урсгана шдээ ,,,,байгалийн үзэгдэл Нямбаа ч бай ! Хэн ч бай үйлчлэхгүй гэдгийг ойлго доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-28 08:37:29
    Зочин: Анхнаасаа чанаргүй хийсэн байна. Харин ч хүлээн авахаас өмнө байгаль чанарыг нь шалгаж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 22:19:45
    Зочин: НЭЭРЭЭ Л 20 МИНУТЫН ХОТ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 22:19:44
    Зочин: НЭЭРЭЭ Л 20 МИНУТЫН ХОТ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 22:19:41
    Зочин: НЭЭРЭЭ Л 20 МИНУТЫН ХОТ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 22:19:39
    Зочин: НЭЭРЭЭ Л 20 МИНУТЫН ХОТ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА ДАА
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 21:40:13
    Зочин: Японд засмал зам цөмөрч 2 хүн сураггүй болсон зэрэг цооног үүсэх нь хаана ч байж болох үзэгдэл шүү үүнийг хэтрүүлж нэгнээ муулах нь ямар вэ? Сайн дүгнэлт хийж ярих хэрэгтэй санагдах юм. Харин санаачлага гарган хариуцах нь хүний чанар юм.....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 21:38:32
    Зочин: Японд засмал зам цөмөрч 2 хүн сураггүй болсон зэрэг цооног үүсэх нь хаана ч байж болох үзэгдэл шүү үүнийг хэтрүүлж нэгнээ муулах нь ямар вэ? Сайн дүгнэлт хийж ярих хэрэгтэй санагдах юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 16:23:12
    зочин: Хариуцлага тооцож, торгууль тавиад ахиж хийлгэх хэрэгтэй. Дахиж замынтендерт оролцох эрхийг нь хасах хэрэгтэй. Сэтгэлгүй чадваргүй новшнууд….
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 15:17:08
    Зочин: Тэр тависан компанаар нь засуулаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 15:16:56
    Зочин: Тэр тависан компанаар нь засуулаач
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 14:51:00
    Зочин: Энийг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх үү.Инээдтэй юм бэ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 14:50:51
    Зочин: Энийг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэх үү.Инээдтэй юм бэ,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 13:42:47
    Зочин: 20 минутын хотын зам 20 минутын бороонд урсчихдаг байжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 11:16:57
    Иргэн: Мөнгө идэгчид цөлмөгчид бүгд шүүлтэнд очих цаг ???????!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 10:54:53
    Иргэн: Сууриа л муу хийсэнтэй холбоотой ш дээ. Тиймгүй бол яахаараа зам цөмрөх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 10:54:50
    Иргэн: Сууриа л муу хийсэнтэй холбоотой ш дээ. Тиймгүй бол яахаараа зам цөмрөх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 10:54:48
    Иргэн: Сууриа л муу хийсэнтэй холбоотой ш дээ. Тиймгүй бол яахаараа зам цөмрөх вэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 09:37:53
    Нямбаатарын хулгай юмдаа: Бордюр тавьсан хөрөнгөөр 50 гаран чуоуун бордюр үйлдвэрлэх үйлдвэр босгож болох байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 09:37:51
    Нямбаатарын хулгай юмдаа: Бордюр тавьсан хөрөнгөөр 50 гаран чуоуун бордюр үйлдвэрлэх үйлдвэр босгож болох байлаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 09:30:54
    Мафийн албан бус иргэн: МОНГОЛ УЛС ОРШИН ТОГТНОХ НАЙДВАРГҮЙ БОЛСОН. БҮГД ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИЙЖ АВИЛГА АВЧ АМЬДАРДАГ БОЛСОН. ЭНГИЙН АЖИЛТАН ХҮРТЭЛ ТЭР АВИЛГАЛЫН СҮЛЖЭЭНД ОРЖ АЖИЛ ТӨРӨЛТЭЙ ТЭТГЭМЖ ТЭТГЭЛЭГТЭЙ БАЙХЫН ТУЛД ТЭДЭНТЭЙ ЭВЛЭРЧ АМЬДАРЧ БАЙГАА. НИЙГМИЙГ ИЙМ БАЙДАЛД ЗОРИУД ОРУУЛСАН. ЯАХ ЁСТОЙ ВЭ ГЭВЭЛ ЯАХ Ч ЁСГҮЙ ТАНЫ ЭНЭ БҮХНИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ҮЙЛДЭЛ БҮХЭН ЧИНЬ ХУУЛЬ БУС ТУЛ ЭВЛЭРЦГЭЭ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 08:00:00
    Зочин: Япончууд нарны замыг тавихдаа газраа 2м орчим ухаад жижигхэн хүнд механизмаар нягтаршилтаа сайн хийсний дараа замаа тавьсан шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 02:24:20
    Gaihmaar: Идэж уухгүйгээр ажилдаа төгс хийчих сэтгэлтэй дарга цэрэг байна уу Монголд маань.Улсаа сайхан болгочхоод дараа нь идэж уувал нэг их юм ярихгүй байхдаа.идэж ууж танаж тонож шулж мөлжсөөр олон 10н жил боллоо.Улс орон чинь сүйрлээ хомхой сэтгэлтэй гахайнуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-27 02:24:10
    Gaihmaar: Идэж уухгүйгээр ажилдаа төгс хийчих сэтгэлтэй дарга цэрэг байна уу Монголд маань.Улсаа сайхан болгочхоод дараа нь идэж уувал нэг их юм ярихгүй байхдаа.идэж ууж танаж тонож шулж мөлжсөөр олон 10н жил боллоо.Улс орон чинь сүйрлээ хомхой сэтгэлтэй гахайнуудаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 23:13:21
    Б: Саяын тэр 20мин бороо бол зүгээр ердийн бороо байсан. Гамшиг гэхээр юм биш. Жинхэнэ гамшиг бол аймаар шүү. Мөнгө идчихээд хальт орсон аадарт чихэж болохгүй. АТГ энийг шалгах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 22:10:54
    Угаасаа бороо ус л зам эвддэг түүнийг даах зам тавь: Байгалийн гэнэтийн хүчин зүйл гээд байгаль руу буруугаа чихэчихэж угаасаа бороо цас л зам эвддэг гэж мэдэхгүй замынхан зүгээр зам тавьж мөнгө идэхээ больж үз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 22:07:11
    Batka: Made in Mongolia
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 22:02:48
    Зочин: Монголд маань ордог бороо бетон хайлуулах шидтэи шүү дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 21:47:39
    Монгол хүн: Наад 2.оо цаазал
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 21:30:34
    Наран: Ийм лбайгаа юм даа Монголын инженер гэхүүд ичмээр юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 20:44:32
    жамбалдорж : Ийм чанаргүй ажил хийж байхаар хайран мөнгө болимоор юмдаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 20:39:27
    Болд : Монголд худлаа ярьж, авилга өгч авдаг боловсрол муу толгой хоосон хүмүүс ажил хийсэн нэр зүүж хулгай луйвар хийж баяжиж том машин унаж том том ярьж явдаг болсон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 18:44:17
    Baysa : Oo llruudwe yaasn nymbaag nre alyaa ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 18:44:15
    Baysa : Oo llruudwe yaasn nymbaag nre alyaa ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 17:42:18
    Зочин: Увайгүй идэх юмаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 16:45:02
    Иргэн: Чадахгүй байж тендер булаацалдаж ийм юм битгий хийж бай.Чаддаг,сурсан зүйлээ хийж байвал яасан юм.Ард түмний татварт төлсөн мөнгийг үрэн таран хийж ийм арчаагүй юм хийж байх ямар хэрэг байнаа хөгийн юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 15:58:23
    Санал: Зам тавьж сурахын тулд цөөхөн мэргэжилтэн авчирч ажилчин,мэргэжилтнээ сургаж бэлдвэл ямар бол?. Гүйцэтгэлийн хяналт, хариуцлага 2 сул бн.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 15:55:52
    Уншигч : Күэ энэ Болд гэдэг чинь бөх биз дээ?Замын бизнест хэдийдээ ороод хулхидаж яваа юм бол?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 15:40:13
    Зочин: Инженэрийн мэдлэггүй эргүү МАН - ын цүнх баригч, б..гс долоогчид ажил хийсэн нэртэй , улсын мөнгө идээд байхаар ажлын үр дүн байхгүйш дээ, Ажлын байрыг хүртэл НАМЫН ТОМИЛГООГООР булааж авдаг,
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 14:14:11
    рр: түм арвижих гэнээ нэр нь хүртэл бирд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 14:12:17
    хотын хүн: юү ч хийж чаддаггүй хүмүүс баяждаг нийгэм монголд л бүрэлдэн тогтжээ.харин бусад орнуудад юм хийж чаддаг хүмүүс нь баян тарган амьдардаг .хөдөөнөөс ирсэн бирдүүд монголыг баллаж дууслаа.яагаад хөдөөнөөс ирсэн гээд бн вэ гэвэл тэд үнэгүй хөлсгүй амьдраад сурчихсан,дэл сул дээс чөдөр ч байсан хямгадаад авчихдаг хүний юманд шуналтай ,за сумын төвийнхөн нь өсөхийн ядуу зүдүү учраас бас аймаар шуналтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 13:42:59
    hurel: өө новш юмаа хайран хөрөнгө чанартай хийл дэ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 13:10:52
    Tsogoo: Нам дагасан томилгоогоо зогсоож байж л ийм увайгүй асуудад цэгцрэх байхдаа.Намдаа мөнгө босгох гэж эсвэл албан тушаалд зарцуулсан мөнгөө гаргах гэж мэргэжилийн бус мэргэжилтэнгүүд ажилд ингэж л хандана.Хийлгэж байгаа хийж байгаа нь таарсан улс байж дэ хөөрхий
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 12:23:08
    Зочин: Ус зайлуулах хоолой шугам энэ тэр гээд мэргэжлийн талаас нь ерөөсөө хандахгүй сэтгэл гаргахгүй, цавчаа хийхээ л урьтал болгосон ажил ийм л болж байгаа юм.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 12:21:21
    Зочин: Саяын орсон бороо бол тийм их сүртэй биш шүү дээ. Үүнээс ч их олон хоног буюу маш хүчтэй аадар бороо орвол яана. Угаасаа цавчаа цавчаа шуналууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 12:20:21
    Зочин: Саяын орсон бороо бол тийм их сүртэй биш шүү дээ. Үүнээс ч их олон хоног буюу маш хүчтэй аадар бороо орвол яана. Угаасаа цавчаа цавчаа шуналууд.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 12:07:09
    Горьдсон ард түмэн: Үхээсэй новшнууд гэхээс өөр хэлэх ч муу үг алга
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 09:58:24
    Зочин: Нэг иймэрхүү замыг шороо асгаад асфальт дэвсэж хийдэг юм бол цэцэрлэгийн хүүхэд хүртэл хийчих байх шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 08:55:50
    Монгол чоно: Хотын удирдлагын баг тэр чигтээ зайл . Зам тавьсах мөнгөө төл .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 08:19:28
    ganchimeg: shat daraallan idej uugaad bhaar zamni yaj bat boh baihweedee etesden helehed ard irgedin ami nas ayuld orj bgaan endee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 07:31:14
    Иргэн: Авто замуудыг шинэчилж байгаа нь их таатай байна. Гэхдээ их анхаарах зүйл олон байгаа шүү. Хуучирч муудсан борооны ус зайлуулах шугам шугам сүлжээг нэлээд сайн шалгаж үзлэгийн худаг хооронд бөглөрсөн, цөмөрч битүүрсэн байх магадлал их байгаа үүнийг иргэн бүр хариуцлагтай байж борооны ус зайлуулахруу ног новшоо хийхгүй хамгаалах тал дээр анхаарах шаардлагатай байна. Бороо орсны дараа борооны ус зайлуулах шугам сүлжээ сүлжээ ачааллаа дийлэхгүй байгаа. Энэ нь өнөөдөр тулгамдсан асуудлын нэг болсон. Учир нь авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ нь тухайн авьо замын нэгж талбарын усыг зайлуулах тооцоололтой төлөвлөгддөг бөгөөд бусад байшин барилгуудын талбайн ус шууд авто замруу орж байгаатай холбоотой юм. Иймд байшин барилгууд борооны усаа өөрийн талбайдаа цуглуулдаг болгох арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага тулгараад байгааг онцгой анхаарах шаардлагатай байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 07:28:04
    Зочин: Хэдэн тэрбумаар нь хулгайлагчдын бодит нүүр царай. Нямбаатар үүнийг намд мөнгө босгож байгаа нэрээр хийж сэхүүн зан авир гаргаж байж магад. Шалгах ёстойг хүн бүхэн хэлж байгаа. Даанч хөдлөхгүй юмдаа. Цаг нь ирэх байлгүй. Үйлийн лай хаалга андуурахгүй!!! Харж л суухаас.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 07:22:04
    М.Б.: Зам тавих гэж холион бантан хутгах юмаа. Манай улсад замын барилгаар мэргэшсэн инженер байдаг л баймаар. Тэд юу хийж байнаа. Технологи мөрдөхгүй өчнөөн өжил яваад байна. Хайран хөрөнгө. Ядаж зөвлөгөө өгөөд хяналтаа тавих ёстой. Хаашаа л яваад байна даа энэ хотын удирдлагууд!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 05:09:41
    НЯМБААТАРТ: Энэ ажил гүйцэтгэж байгаа компаниудад ингэж их үнэтэй тэрбумаар яригдах ажил гүйцэтгэж байгаа бол ажилд нь хариуцлага хандуулж хариуцлагагүй хандсан нөхцөлд маш том ял тооцож байгаачээ. ЧИНИЙ АЖЛЫГ ИЙМ ХУЛХ ХҮМҮҮС ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА . БҮХ АЖЛЫГ НЬ ХИЙЖ ДУУССАНЫ ДАРАА МӨНГИЙГ ТООЦОЖ ХАСАЖ ӨГ!!!!!!!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 05:04:30
    Иргэн: Арай арай энэ 2 новш.д Хариуцлага тооцоочэээээээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 05:01:47
    Иргэн: Арай арай энэ 2 новш.д Хариуцлага тооцоочэээээээээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-26 05:00:22
    Монголын иргэн: Арай ч дээ төр засаг нь ийм хүмүүст хариуцлага тооцоочээ Нямбаатараа чамд иймэрхүү хөгийн хүмүүс чиний нэр хүндийг унагаж байна шдэ. Хятадад ийм асуудал гаргасан бол шууд олон нийтийн өмнө яллаж Цаазын ял өгч байгаа. НЯМБААТАРАА ЧАМАЙГ АЖИЛ ХИЙХ ГЭЖ ХИЧЭЭЖ БАЙХАД ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА КОМПАНИ, ХУВЬ ХҮМҮҮС АЖЛЫГ ЧИНЬ ИНГЭЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА. ХАРИУЦЛАГА ТООЦ. ИЧИХГҮЙ ХЭДЭН ТЭРБУМ МӨНГӨ УЛСААС АВЧ БАЙГАА ШДЭЭ. ЭНЭ ИХ ТҮГЖРЭЭНД ЗАМ ХААЛГААД БӨӨН СҮР БОЛЖ ЗАССАН БАЙЛГҮЙ....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 22:39:58
    ЗОЧИН : ТЭНДЭРТ ОРОХДОО БОЛОЛЦООГОО ХАРЖ ОРЖ БАЙМААР. НҮГЛИЙН НҮДИЙН ГУРИЛААР. УСАНД УРСААД АЛГА БОЛЖ ТЭР ГУРИЛДСАН НЬ нүгэлү нь үлдэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 21:50:02
    Өмар: Энэ монгол ардын намын засаглаж байх үед барьсан бүх замууд яахаараа иим хэврэг урт насгүй хулхи зам барьдаг байнаа одоо аймгууд руу тавьсан замууд нь хоёрхон жил болход нил нүх сүв болчихсон ил далдгүй л хулгайлж идэж байхад улс орон яаж өадлөх вэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 21:50:00
    Өмар: Энэ монгол ардын намын засаглаж байх үед барьсан бүх замууд яахаараа иим хэврэг урт насгүй хулхи зам барьдаг байнаа одоо аймгууд руу тавьсан замууд нь хоёрхон жил болход нил нүх сүв болчихсон ил далдгүй л хулгайлж идэж байхад улс орон яаж өадлөх вэ дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 20:57:29
    Зочин: SEXSEER80955877BOOB XXNO
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 20:38:43
    Miigaa: Буух эзэнтэй Буцах хаягтай л юм байна. Дахиж төсөв гаргаж тэнэгтэхгүй байлгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 20:38:35
    Miigaa: Буух эзэнтэй Буцах хаягтай л юм байна. Дахиж төсөв гаргаж тэнэгтэхгүй байлгүй дээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 20:35:55
    Зочин: ANUSDI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 19:58:22
    И: Хадэн м замбг 3.9 тэрбумаар хийгэад байна аа ? Наад үнэ өртөг чинь өишээ . Хотын замын ажлын төсвийг шалгаачээ. Ядахнаа чанаргүй юм хийх юм !
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 19:53:53
    Ганкаа: Элдвийн юм бичэж байхын оронд энэ ядзаосан төрийг суудлаас нь буулгах цаг нь болжээ монголчуудаа алыг болгон энэ намыг сайн схн юм хийнэ гэж харж суух ем бээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 19:37:25
    Zochin: Zugeerdeee 3.9 terbumiin tugrug awsan bolhoor dahiad zasaad oghod asuudalgui bh negent batalgaa ogj hiisen bolgoor
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 19:23:58
    Баяоха: Хойп.урд хөршүүдэп ийм юм хийсэн бол багадаа 20 н жилийн ялтай.манайд бол яары нь харах үлдлээ гэж
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 19:19:32
    Иргэн: Чөлөөт бөхийн мөнгөн Болд зам барина гэж ч юу байх вэ!! Кк Харин өнгөрсөн жилүүдэд МАН-АН-Н мафиуудад амаар нь гартал хахуул өгч тендер хусад чанаргүй зам тавьж ирсэн нь үнэн!!! Гэхдээ Болдын буруу ч юу байх авилга авдаг МАН- буруутан шүү!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 19:18:22
    Зочин: Энэ ус зайлуулах хоолоййгоо дөмөгтэйхэн хийчих болдгүй юм бх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 18:29:13
    Оюука: Хүн хүч тeхник дутагдалтай юм бол яах гэж авсан юм ийм тайлбар хийж байдаг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 17:14:12
    зочин: хувийнхаа хөрөнгийг гэнэт түм түмээр арвижуулахгүйээ эхлээд ажлаа сайн хийж байж буян чинь зузаарна хө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 16:16:07
    z: хүлээлгэг өгөхөөс нь өмнө ашгүй байгаль дэлхий шалгуураа хийжээ ийм л гурилдсан ажил хийж бгаа даа 5 богдоос Эрэлийн уулвар хүрэх хойд талын урсгал дэржгэнэсэн хаяин зам бнл ээ хот доторх замууд гэж хэрэг алгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 10:39:10
    Иргэн: Энэ Болд гэж нөхрийн барьсан зам чанар маш муу, хулхи, дундаас нь лав асар их авлига явж байгаа. Ж: Оргил худалдааны төвөөс Зайсангийн гүүр хүртэл барьсан зам нь ямар ч ус зайлуулах юм байхгүй, жаахан бороо ороход л үер хальж, зам дүүрэн ус болсоор олон жил болж байна. Тэгээд дандаа тендер хусна. Том авлигач.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-25 10:39:08
    Иргэн: Энэ Болд гэж нөхрийн барьсан зам чанар маш муу, хулхи, дундаас нь лав асар их авлига явж байгаа. Ж: Оргил худалдааны төвөөс Зайсангийн гүүр хүртэл барьсан зам нь ямар ч ус зайлуулах юм байхгүй, жаахан бороо ороход л үер хальж, зам дүүрэн ус болсоор олон жил болж байна. Тэгээд дандаа тендер хусна. Том авлигач.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188