Хаврын энэ л өдрүүдэд сургуулиуд төгсөлт, хонхны баяраа хийдэг билээ. Сургуулийнхаа ширээнд баяртай гэж хэлэх амьдралын хамгийн дурсамжтай эл баяраа тэмдэглэх гэж догдлохын сацуу өмсөх хувцас, төлбөл, монтажны мөнгө гээд чамлахааргүй их зардал гаргах хэрэгтэй болдог. Тиймээс төгсөлтийн баяртай холбоотойгоор хонхны баяр тойрсон үнэ ханшийг сурвалжиллаа.
Их сургуулийн хонхны баярын голлох гоёл нь дээл байдаг билээ. Жил бүрийн тренд загваруудыг хонхны баярын үеэр харж болно. Нарантуул худалдаан төв дээр эмэгтэй дээлийн үнэ загвар, материалаасаа хамаараад 200 мянган төгрөгөөс эхэлж байгаа аж. Тус худалдааны төв дээр наймаа эрхэлж буй Д.Алимаа “Тавдугаар сар эхэлснээс хойш хонхны баяраар өмсөх дээлээ авах гэж байгаа гэсэн залуус орж ирж байгаа. Энэ жил бүдэг ягаан, шаргал өнгийн дээл эрэлттэй байна. Манай лангууны дээл 200-450 мянган төгрөгийн хооронд байна” гэсэн юм. Хүмүүсийн танил болсон “Түмэн торго” брэндийн дээл 299-899 мянган төгрөгийн хооронд үнэтэй байгаа бол “Эбэхэй” брэндийн эмэгтэй дээлүүд 450-850 мянган төгрөгийн хооронд байна. Борголжин брэндийн дан дээлийн үнэ 130 мянган төгрөгөөс эхэлсэн бол “Iveel” брэндийн эмэгтэй дан дээлийн үнэ 125 мянган төгрөгөөс эхэлж байлаа.
(1).jpg)
Хонхны баяраа тэмдэглэх гэж байгаа охид нүүрээ мэргэжлийн нүүр будагчаар будуулахыг эрмэлздэг. Баярын будалт студи, хувь хүн гэдгээсээ хамаарч 80-210 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа бөгөөд нэмэлтээр үсээ янзлуулбал 35-75 мянган төгрөг төлөх юм.
Сургуулиа төгсөж буй оюутан сурагч нарт хамгийн нандин мөчийг зураг болгон хадгалдаг дурсамжийн цомог хуудас, нүүрний тооноосоо хамаараад өөр өөр үнэтэй байна. Дөрвөн хуудас, арван нүүртэй нэг дурсамжийн цомог 75-180 мянган төгрөгийн дундаж үнэтэй байгаа бөгөөд хуудасны тоо нэмэгдсэн тохиолдолд дурсамжийн цомгийн үнэ нэмэгдэх юм. Харин төгсөлтийн баярынхаа дүрс бичлэгийг хийлгэх студийн үнэ 400 мянган төгрөгөөс эхэлж байна.
(1).jpg)
Төгсөлтийнхөө баярыг хийж байгаа гэдгийг нь илтгэх хамгийн нандин дурсамж болж үлдэх өдрийг нь илүү онцгой болгодог зүйл бол хонх билээ. Энгэртээ зүүх мөнгөн хонх, нэр, туузаар хийсэн энэхүү гоёлын үнэ 5000 мянган төгрөгөөс эхлэх бөгөөд чимэглэл, хийцээсээ хамаараад үнэ нь өөр байгаа юм. Энэ жилийн тренд болоод буй тууз болон хонх хосоороо 15-25 мянган төгрөгийн хооронд үнэтэй байна.
.jpg)
(2).jpg)
Хонхны баяраа хийх гэж байгаа оюутан, сурагч нар 80-330 мянган төгрөгийн нэг хүний багцтай ресторанаас сонголт хийх боломжтой. Багцад салат, хоёр хоол, амттан, уух зүйлс багтана. Зарим рестораны хувьд 40-90 мянган төгрөгийн үнэ бүхий уух юмны багцаар тусад нь үйлчлэн. Ингэж багц авсан тохиолдолд тухайн заалыг 4-5 цаг ашигладаг бөгөөд цаг сунгахыг хүсвэл 100-200 мянган төгрөг нэмж төлнө.
Төгсөлтийн баярын үйл ажиллагаа амралт зугаалгаар үргэлжлэн. Хонхны баяр дөхсөн энэ өдрүүдэд амралт хүн зоны хөлд дарагддаг билээ. Харин тус амралтын газрын нэг байшингийн үнэ 300 мянган төгрөгөөс эхэлдэг. Байршил болон амралтын газрын тухтай байдлаас шалтгаалан үнэ нь нэмэгдсээр хоёр сая хүрэх нь ч бий. Хаус, байшин, гэр гэсэн олон сонголтоос төгсөлтийн баяраа хийж байгаа ангиудын нийтлэг сонголт нь байшин байдаг гэнэ. Харин тэднийг хүргэж ирэх автобусны үнэ хол ойроосоо шалтгаалаад нэг талдаа 250-500 мянган төгрөгийн хооронд амандаа багтсан үнийг хэлнэ.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ХОНХНЫ БАЯР ТОЙРСОН ҮНЭ ХАНШ |
|
УИХ-ын дарга С.Бямбацогт Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович-д бараалхана
2026-09-08 15:40:48
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ
2026-09-08 14:27:38
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-08 14:23:32
О.ЦОГТГЭРЭЛ ЛИ ГАНЬЖЕТЭЙ УУЛЗАЖ, ХОЁР НАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-09-08 14:04:48
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ 225 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-08 13:51:23
ВЬЕТНАМЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ДАРГА ЧАН ТАНЬ МАН МОНГОЛ УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-08 13:03:26
БНАСУ, ОХУ-ыг холбосон авто замын гүүрийг нээлээ
2026-09-08 12:28:26
ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
2026-09-08 12:17:32
ГАМШГИЙН ҮЕИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ЭРЭН ХАЙХ, АВРАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЖЭЭ
2026-09-08 11:49:02
Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2026-09-08 11:42:53
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2026-09-08 10:19:43
“Хүүхдийн зүрхний долоо хоног” аян эхэллээ
2026-09-08 10:14:02
Явуулын оффис өнөөдөр Хан-Уул дүүрэгт ажиллана
2026-09-08 09:42:18
Сурах бичгийн нийлүүлэлтийг аравдугаар сард бүрэн хангахаар ажиллаж байна
2026-09-08 09:37:31
ХОВОР ДҮР, ХОСГҮЙ АВЬЯАСЫН ЭЗЭН БАЙЛАА, ТЭР
2026-09-08 08:26:07
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-09-08 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-09-08 07:37:08
ТОЙРГИЙНХОНДОО БИДОН ӨГЧИХӨӨД, ӨӨРӨӨ “ЁМКОСТЬ” АВЧЭЭ, ТЭР
2026-09-08 07:00:53
ТАНИЛЦ: “ОЮУ ТОЛГОЙ”-Н АВТОРУУДЫН БЭЛ, БИЗНЕСҮҮД
2026-09-08 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2026-09-08 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
2026-09-08 06:00:00
Зөвшөөрөлгүй хадгалсан 1185 мөнгөн зоос, 29 ембүүг хураан авчээ
2026-09-07 16:40:57
Сүхбаатарын талбайн автобусны төв зогсоол маргааш түр хаагдана
2026-09-07 16:27:41
С.Зоригийн хөшөөг зөвшөөрөлгүй зөөсөн байгууллагыг 1,000 нэгжээр торгожээ
2026-09-07 16:20:19
Оюутолгойн уурхайд 61 ажилтан өргүүрт гацаж, таван цагийн дараа гарчээ
2026-09-07 16:07:45
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна
2026-09-07 14:38:18
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
2026-09-07 12:46:07
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ амьдрал ахуй, эрх ашгийг нэгдүгээрт тавьж, ажил хэрэгч, хариуцлагатай, алсын хараатай хандахыг хүсье
2026-09-07 10:52:08
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-07 07:00:00
ШИЛИЙН САЙН ЭР Т.ЁНДОНГИЙН ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА БОЛСОН ТҮҮХ
2026-09-07 07:00:00
ХОРИОД ЖИЛ НОМЫН ХУДАЛДАА ЭРХЭЛЖ ГУРВАН ХҮҮХДЭЭ ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД СУРГАСАН А.БАЙГАЛЬМАНДАХ
2026-09-07 07:00:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-09-07 07:00:00
ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХАШРААСАН Ж.ГАЛБАДРАХ
2026-09-07 07:00:00
2026-09-07 07:00:00
Зурхай: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал үргэлжид ирнэ
2026-09-07 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |