Говийн гурван аймгаар яваад ирлээ. Малчид хэзээнээс тайван уужуу хүмүүс сэн. Гэвч цаг агаарын хүнд бэрх үзэгдэл тэднийг тайван биш хашир занд сургасан юм байна гэдгийг өвс тэжээлээ хэдийнэ бэлдэж, хашаа хороогоо засаж, сэлбэн, бөмбийтөл дулаалснаас харж явав. Ялангуяа өнгөрсөн өвлийн зуднаар нүдэн дээрээ хотоо харлуулчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчтэй нүүр тулсан малчид энэ жил ёстой “Тэгнэ ч гэж байхгүй шүү” гэх шиг өвлийн бэлтгэлээ жимбийтэл хийжээ.
Өнгөрсөн долоо хоногт 21 аймагт Улсын Онцгой Комиссын долоон шуурхай бүлэг “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрт хамрагдаж, хөрөнгө оруулалтын зээл авсан малчид, хоршоологчидтой уулзаж, өвөлжилтийн бэлтгэл болон хоршооноос авсан зээлийн зарцуулалт хэрэгжилтэд хяналт тавин ажиллаад ирсэн. Онцгой байдлын албаны дэд хурандаа Батмөнхөөр ахлуулсан манай баг говийн аймгууд руу томилолт өвөртөлж, ажлаа Дундговь аймгийн Эрдэнэцогт сумаас эхлүүлэн, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар үргэлжлүүлсэн юм.

-МАЛЧИД ШИНЭ ХОРШООНЫ ЗЭЭЛД ХАМРАГДАН ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН АВАХААС ГАДНА ХАДЛАНГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АВЧ, ӨВС ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭН, ҮХРИЙН ФЕРМР, МАХНЫ ХӨРГҮҮР БАРЬЖЭЭ-
“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 166-р тогтоолын дагуу “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Таван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн хүрээнд 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк болон арилжааны долоон банк хоршоогоор дамжуулан малчдад зургаан хувийн хүүтэй олгох юм. Ингээд бид малчид хоршооны зээлээ хэрхэн зарцуулсантай нь танилцахад ихэнх нь үржлийн мал авч, хашаа хороогоо дулаалж, хадлангийн тоног төхөөрөмж авч, өвс тэжээлээ бэлдэж, үхрийн фермтэй болж, махаа хадгалж, нөөцлөх хөргүүр барьж, сүү сүүн бүтээгдэхүүн хийж, борлуулах байр барих байдлаар зарцуулжээ. Малчдын хувьд хүү багатай тус зээлд ам сайтай байх бөгөөд дахин малжих боломж олгож байгааг онцолж байв.
Бидний эхний уулзсан хоршоологч бол Дундговь аймгийн Хулд сумын "Өгөөж дорж сэвэр уул" хоршооны дарга А.Баатардорж. Түүний хувьд хоршооныхоо зээлээр тэмээ авсан байна. Энэ талаар “Манай хоршоо 10 гишүүнтэй. Зургаа нь энэхүү зээлд хамрагдаж, мал авсан. Миний хувьд олдохын хүрэн бор гээд сайн омгийн тэмээ авсан. Тэмээний ашиг шим бол ган зудад тэсвэртэй, жилийн дөрвөн улиралд сааль, ноос, мах, сүүгээ өгдөг. Мөн манай хоршооныхон 10 тонн махны хөргүүртэй. Хоршооны зээл малчдад тун хэрэгтэй. Малчдыг эргээд малжихад нь санхүүгийн том дэмжлэг болж байгаа” гэж байв.
Мөн Говьсүмбэр аймгийн "Тэвшийн хажуу ус" хоршоогоор ороход хоршооны гишүүд хамтран шар сүүний чихэр, ааруул хийдэг гэнэ. Тэдний хувьд 2004 онд мал аж ахуйн Дэвжих малчны бүлэг нэртэйгээр байгуулагдан улмаар 2005 онд хоршоо болон өргөжиж, одоогоор 58 гишүүнтэйгээр эрчимжсэн мал аж ахуй, сүү, цагаан идээ борлуулалт, газар тариалан, мал, тэжээл үйлдвэрлэл, оёдол, хадлан зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна. Мөн хийсэн бүтээгдэхүүнээрээ өргөтгөсөн үзэсгэлэн худалдаануудад оролцдогоо ч онцлон хэлж байлаа. Говийн гурван аймгийн хоршооны малчин айл өрхүүд энэ мэтээр зээлийн зарцуулалтаа танилцуулж байсан юм.

-УЛСЫН АВАРГА МАЛЧИН Г.МӨНХБАЯРЫНХ ӨВС, ТЭЖЭЭЛ ТУС БҮР 100 ТОННЫГ БЭЛДЖЭЭ-
Үргэлжлүүлэн бид говийн гурван аймгаг болон тэдгээрийн сумдын өвөлжилтийн бэлэн байдлыг шалгахад аймаг, сумдын өвөлжилт 80-90 хувьтай хангагдсан байсан бол малаа зудад алдсан малчид өвөлд илүүтэй хашир хандаж буй нь анзаарагдаж байсан юм.
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нэгдүгээр багийн улсын аварга малчин Г.Мөнхбаярын хувьд Өнгөрсөн жил улс орон даяар байгалийн давтагдашгүй гамшигт үзэгдэл, зуд турьхан болсон. Энэ жилийн хувьд 100 тонн өвс, 100 тонн ногоон тэжээл, тонн 500 хивэг, улаан буудай нөөцөлж бэлтгэлээ. Малынхаа хашаа хороог засварлаж, 1500 мал багтахаар бэлдсэн байна.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ДАРГА Э.ТҮВШИНЗАЯА: АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 146 ТОНН ӨВС НӨӨЦӨЛСӨН
.jpg)
Говьсүмбэр аймгийн хувьд өнгөрсөн жил 100 хувь зудын эрсдэл нөхцөл байдалтай байжээ. Үүний хор уршгаар аймгийн хэмжээнд нийт малын 26.5 хувь буюу 121 мянган толгой мал хорогдож, малынхаа 70 хувиас дээш хувийг алдсан 80 орчим өрх бий гэдгийг тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Түвшинзаяа онцолж байв.
Тэрбээр “Манай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал харьцангуй сайхан байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 02 албан даалгавар, Засгийн газрын 28 дугаар тогтоолын хүрээнд өвөлжилтийн нөхцөл байдлыг хангуулах аймгийн засаг даргын захирамж гарч, төлөвлөгөө гарган ажилласан. Одоогоор төлөвлөгөөний хэрэгжилт 87.5 хувьтай байна. Энэ жил өнгөрсөн жилийн хүндхэн өвлийн ар дээр малчид өвөлжилтийн бэлтгэлийг сайтар базаасан. Аймгийн хэмжээнд энэ жил нийт 230 орчим толгой мал өвөлжиж, хаваржихаар байгаа. Нийт 120 гаруй толгой малыг зах зээл, эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсон. Манай аймаг энэ жил 146 тонн өвс бэлтгэсэн. Сумдын хувьд Засгийн газрын тогтоолоор 50 тонн өвс, 20 тонн тэжээлийн нөөц авахаар тогтсон байгаа. Үүнийгээ бүрдүүлэхээр тендерээ зарлаад, түүнийх нь дагуу гүйцэтгэх компаниуд сонгон шалгаруулж, гэрээ байгуулаад, өвс, тэжээл татах, авах ажлууд өрнөж байна. Зарим сум өвс, тэжээлээ хэдийнэ татаад авсан байна” гэсэн юм.
Ийнхүү зудад малаа алдсан говийн аймгийн малчид өвөлд хашир хандаж байна. Улсын онцгой комиссоос зудын эрсдлийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгуудад их эрсдэлтэй, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сүхбаатар, аймгууд дунд эрсдэлтэй гарсан талаар мэдээлснийг энд мөн дурдан сануулах нь зүйтэй.


| МАЛАА ЗУДАД АЛДСАН ГОВИЙН МАЛЧИД ӨВӨЛД ХАШИР ХАНДАЖ БАЙНА |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |