Улиастайн голын мөсөн дээр саарал өнгийн приус автомашины жолооч эхнэр, хүүхдээ машинаараа чирж, гулгуулж байхтай таарлаа. Эхнэрээ машины дугуйн дээр суулгачихсан, арав гаруй насны болов уу гэмээр хүүгээ хуванцар чарга “хөлөглүүлж”, таван нас хүрч байгаа болов уу гэмээр нялх охиноо ундны усны шар савыг хөндлөн тайрч, даавуугаар дотор нь зөөлөвч хийсэн “машин”-д суулгаж, тус бүрийг хооронд нь олсоор холбоод машиныхаа араас чиржээ. Голын мөсөн дээгүүр машиныхаа хурдаар давхиад байх. Бага охин нь уйлж, эхнэр нь “Яана үхлээ ш дээ. Ханиа зогсоорой, хүүхэд уналаа” гэж байдаг чангаараа хашхирч байгааг нөхөр нь сонсож байгаа шинж алга. Эргэн тойронд байсан хүмүүс гараараа зангаж, зогсохыг шаардаад ч нэмэр алга.

Харин ч жолооч залуу олон хүний хашгираанд улам бүр цөс нь хөөрч, онгирч байгаа бололтой. Хаазаа улам нэмээд, хамгийн хайртай гэр бүлээ машиныхаа араас чирчихээд давхиж байгаагаа анзаарах ч сөхөө алга. Гэтэл өөдөөс нь бүдүүн яндантай, спорт загвараар тоноглочихсон цагаан өнгийн машин юу юугүй ойртоод ирлээ. Цагаан приусний жолооч гэнэт тормос гишгээд, чирэгдэж яваа гурав машиныхаа хажуугаар даялаад нөгөөх цагаан өнгийн спорт загварын машины доогуур орчих нь уу гэлтэй болоод ирдэг юм байна. Ээж нь чирэгдэж байгаа дугуйнаасаа ойчиж, бага хүүхдийнхээ усны шар савнаас тас зуураад авлаа. Азаар осол аваар гарсангүй. Хэдхэн хором алдсан бол тэр эцэг хоёр хүүхдээ машинд мөргүүлчихээр байлаа. Ээж нь самбаачилж байж энэ удаад хүүхдүүдийнхээ амь насыг аварч үлдлээ. Спорт загварын машинтай залуус “Ах аа болгоомжтой бай. Хүүхдүүдээ аллаа шдээ” гэж цонхоороо орилох. Харин нөгөөх приусны жолооч залуус “Хуц, хүүхдүүд тоглож байгааг хардаггүй юм уу, Хүн дайрч аллаа ....” гээд л араас хараал зүхэл тавьж байгаа сонсогдов. Эхнэр нь нөхрөө загнаж, уйлж, хашгирч, хүмүүс тойрч цуглараад тэнд хэсэг бужигналдав.

Ийнхүү Улиастайн голыг өгсөж, явлаа. Голын эргээр автомашинууд найр наадам болж байгаа юм шиг л багшралдаж, өнгө өнгийн чарга эгнүүлээд тавьчихсан хэн хүнгүй зарж, борлуулахыг бодох. Аав, ээжүүд хүүхдүүдээ чарган дээр суулгачихаад голын мөсөн дээгүүр өгсөж, уруудан чирнэ. Энд цагдаа нарын хараа хяналт огт алга. Бүгд л дур зоргоороо аашилж, гулгах нь гулгаж, зугаацах нэг нь зугаацан амралтын өдрийг өнгөрөөж байлаа. Гэтэл бас л бага насны хүүхэд мөсөн дээр халтирч унаад гараа зулгалчихсан бололтой уйлж байхтай тааралдлаа. Ээж нь гарынх нь цусыг алчуураар тогтоох гээд л, аав нь аргадаад л байх. Хүү чулуунд тээглэж, унахдаа гарынхаа алгаар тулаад ийнхүү гэмтэл авчээ.

Цар тахлын өвчин гарч, гэртээ хэдэн сар хоригдсон хүүхдүүд цас, мөс үзээд нар нь гарч байгаа нь ойлгомжтой. Улиастайн гол тэр чигтээ хүүхдүүдийн цолгиун дуу сонсогдох аж. Энд тэндгүй хүүхдүүдээ чирсэн аавууд голын мөсөн дээгүүр машинтай сүлжилдэн давхиж харагдана. Гэхдээ чирэгдэж яваа хүүхдүүд гэнэ алдаад машины доогуур орчих эрсдэл хаа сайгүй байлаа.

Улиастайн голоосоо зүүн тийш гарч давхиад Гачууртын эцэс Туул голын эрэг дээр очлоо. Амрагчид голын эрэг дээр мах шарж, халуун цай, кофе оочилж, сандал дээр нарлан суух. Мөн л хүүхдүүдээ машинаар чирсэн ээж, аавууд голын мөсөн дээгүүр хурдлан давхих өнөө л дүр зураг. Хүүхдүүдээ амар хялбар аргаар тоглуулж л байвал бэртэх гэмтэх, цаашлаад амь насаа алдах огт хамаагүй мэт.

20 гаруй насны залуус голын эрэг дээр автомашинтайгаа дрипт эргэж байхтай таарлаа. Амралтын өдөр болгон энд залуус цуглаж, дрипт эргэж зугаацдаг гэнэ. Машинтай залуус хоёр талаас хар хурдаараа халз өөдөөсөө давхиж байгаад гэнэт кардан татаад хааз нэмэх. Бүдүүн яндангаар машины утаа суунаглаж, машин гөлгөр мөсөн дээр сэнсэртэл эргэх. Хөгжмөө тултал нь чангалчихаад машиныхаа цонхоор бүтэн биеэрээ гараад суучихсан залуус орилолдох. Тэр дунд “Хайраа, ямар гоё юм бэ. Өшөө хурдан эргээрэй. Хурдлаач дээ” хэмээн охид, бүсгүйчүүд хашгиралдах юм. Амандаа тамхи зуусан залуус тэр хэрээр онгирох юм. Улам бүр хаазалж, гэнэт тоормос гишгэж, гулгаж, эргэж, янз бүр болох. Мөсөн дээр зогсох нэгнийгээ дайрчих гээд араас нь хүртэл элдэж яваа харагдана. Бие биенийгээ харж, хөөрсөн залуусыг өнгөрөөд явж байтал мөн л чарганаасаа арагш савж унасан хүүхэдтэй тааралдлаа. Хүчтэй унаснаас болоод хүүхдийн хамар, амнаас цус гарчээ. Аав нь хүүгээ чарган дээр суулгачихаад машинаараа чирж явтал овгор мөс тааралдаад холбирчихсон гэнэ. Хүүгийн дагз хоёр газраа хавдаж, алхаж явж чадахгүй уйлаад байх. Аав, ээж нь гэмтлийн эмнэлэг явж, суурь ясны зураг авахуулах гээд явж одлоо.

Тэртээх Богд уулын хормойгоор дүүрэн машин, тэрүүгээр нэг холхисон түмэн олон байх. Уулын уруу чаргатай хүмүүс гулгана. Машинтайгаа уулын энгэрт гарчихаад бэл хүртэл нь чаргатайгаа гулгах. Хүүхдээ урдаа суулгачихаад уулын уруу цас манаруулаад л гулгах. Зарим нь ямар нэгэн зүйлд тээглэсэн бололтой, унаж, ойчих аж. Энд ч, тэнд ч хүүхэдтэйгээ агаарт шидэгдэж, унах осол хаа сайгүй гарч байлаа. Мөн “Зам тавиарай. Хүүхдээ аваарай. Холдоорой” гэх хүмүүсийн дуу тасрахгүй юм. Уулын бэлд энд тэндгүй л хуванцар чарганы хагархай, хэлтэрхий байна лээ. Хөлдүү чаргатай гулгаж байгаад бага зэргийн донслоход л өнөөх нь хагарч бутраад, хугархай нь хүний биед зоогдчихдог байна.

Энэ талаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар “Амралтын өдрүүдэд гулгаж байгаад бэртэж гэмтсэн хүүхэд олон ирж байна. Дизель машинаараа хүүхдүүдээ чаргатай чирж, яндангийн хар тортогтой утаанд хүүхэд нь хордсон тохиолдол өнгөрсөн жил гарч байсан. Мөн чарганаас унаад гар хөлөө, хугалах, тархиндаа хүнд гэмтэл авах тохиолдол тасрахгүй байна. Хамгийн аюултай нь хуванцар чарга хагарч, хүний биед яг л иртэй хутга шиг зоогдож байгааг хүмүүс мэдэхгүй байна. Ийм бэртэл гэмтэл энэ жил ч тасрахгүй байна” хэмээн иргэдэд онцлон анхааруулсан юм. Мөн энэ сарын 1-21-ны хооронд нийт 350 хүн цана, чаргатай холбоотойгоор гэмтэж, ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд өнгөрсөн амралтын өдөр цана, чаргаар гулгаж байгаад 84 хүн бэртэж, гэмтсэнээс 13 нь мэс засалд орсон байна.

Энэ сарын 17-18-нд бага насны гурван хүүхэд Улиастай, Морингийн даваа орчим чаргаар гулгаж байгаад автомашины осолд орсон байна. Эмнэлгийн байгууллагаас яаралтай тусламжийн үйлчилгээ авсан бөгөөд хүүхдүүдийн бие одоогоор хэвийн байгаа аж. Энэ мэтээр чаргаар гулгаж байгаад бэртсэн, гэмтсэн иргэн олон. Бэртэж, гэмтэх нь бүү хэл амиа алдсан ч тохиолдол бий. Өдгөөгөөс зургаан жилийн өмнө 14 болон 15 настай хоёр хүү чаргаар гулгаж байгаад 60 настай ахмадыг дайрч, амь насанд нь хүрсэн хэрэг гарч байв.

Холбогдох байгууллагууд ард, иргэдийг цана, чаргаар гулгахдаа аюулгүй байдлаа сайтар хангаж, стандартын чарга ашиглахыг анхааруулж байна. Жилд дунджаар 3000 гаруй хүн цана, чарганаас унаж, бэртсэн байдалтай ГССҮТ-д хүргэгдэж, ханддаг байна. Харин энэ сарын байдлаар буюу нэгдүгээр сарын 1-21-нд нийт 350 хүн цана, чарганаас унаж, бэртэн ГССҮТ-д хүргэгдсэний дийлэнх нь буюу 196 нь бага насны хүүхэд аж.

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос цана, чаргаар гулгаж байгаад бусдын биед хүнд гэмтэл учруулсан зэрэг хэрэг бүртгэгдсэн талаар тодрууллаа.
-Энэ сарын 17-18-нд гурван хүүхэд чаргаар гулгаж байгаад автомашинд дайруулжээ. Чаргаар гулгаж байгаад ямар нэгэн гэмт хэрэгт холбогдвол ямар хариуцлага ногдуулдаг вэ?
-Хуулинд зааснаар шалгана. Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд ямар байдлаар заасныг илрүүлж, гэмтлийн зэрэг, хохирлын хэмжээг тогтоож, тохирох зүйл ангиар нь хуулийн арга хэмжээ авна.
-Цана, чаргаар гулгадаг газарт олон хүн цугларч, халдвар хамгааллын дэглэм зөрчиж байна шүү дээ?
-Нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхой хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангаж, халдварын голомтоос холдож, агаар салхинд гарч, дархлаагаа дэмжих боломж олгож буй.
-Он гарснаас хойш цана, чаргаар гулгаж байхдаа бусдыг гэмтээсэнтэй холбоотой хэрэг, гомдол бүртгэгдсэн үү?
-Он гарснаас хойш цана, чаргаар гулгасантай холбоотой нийт дөрвөн хэрэг бүртгэгдсэн. Уг хэргийн улмаас дөрвөн хүүхэд хөнгөн болон хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.
-Иргэд чаргаар гулгахдаа автомашинаараа хайртай хүмүүсээ чирж, өөрийгөө болон бусдыг аюулд оруулж байна. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авч, юу зөвлөж байна вэ?
-Цагдаагийн байгууллагаас автомашинаасаа чаргаар болон бусад зүйлээр хүүхэд, бусдыгаа чирэхийг хориглож, таарсан газар бүрт таслан зогсоож байгаа. Мөн иргэд олноор цугласан голын эрэг орчимд цагдаагийн алба хаагчид чанга яригчтай эргүүл хийж, автомашинаар сонор сэрэмжтэй зорчих, хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах зөвлөмж тасралтгүй өгч байгаа.





.jpg)
| СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүд гулгахдаа гар, хөлөө хугалах, хуванцар чарганы хэлтэрхий биед нь зоогдох тохиолдол их байна |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |