Сүлжмэлийн үйлдвэрийн зүүн талд байрлах “Сити март” гэсэн бичигтэй таван давхар барилгын гурван давхарт байрлах заал хоосон, эл хул. Сургалт нь эхлэх дөхөөд байхад хүүхдүүд яагаад харагдахгүй байгааг гайхан заалыг хэсэг ажихад заал цэвэрхэн, тохилог, агаар сайтай санагдлаа. 15:00 цаг гэхэд аниргүй байсан заал пиг дүүрэв. Хүүхдүүд хичээлээ тараад сургалт руугаа яаран ирсэн нь энэ аж. Хүүхдүүд нүд ирмэхийн зуурт хувцсаа солин, сургалтдаа ороход бэлэн боллоо. Өндөр, намаараа эгнэн зогсоод багштайгаа бөхийн мэндэлсний дараагаар “Кенгуруу” волейболын сургалтын энэ өдрийн бэлтгэл эхлэв. Бөмбөг цохих чимээ, пүүзний чийхрах дуу, хүүхдүүдийн орилолдох чимээ хоршиж, тэд энэ заалыг өөрсдийнхөө хүссэн өнгө, авиагаар урлан байх шиг. Өнөөдрийн энэ сурнгалт нь анхан шатны хүүхдийн анги юм. Энэхүү сургалт нь насанд хүрэгчдийн анги, хүүхдийн анги гэсэн хоёр ангиар хичээллэж, анхан, дунд, ахисан гэсэн ангиллаар хичээллэдэг билээ. Хоёр ээлжээр хичээллэх бөгөөд нэгдүгээр ээлж нь 10:00-12:00 цаг, хоёрдугаар ээлж 15:00-17:00 цаг хүртэл ордог. Өдөр хичээлтэй хүүхдүүд нэгдүгээр ээлжид, өглөө хичээлтэй хүүхдүүд хоёрдугаар ээлжид нь явах боломжтой бөгөөд долоо хоногт хоёр удаа сургалт нь ордог аж.
(2).jpg)
Энэхүү сургалтын хамгийн бяцхан суралцагч 83-р сургуулийн 3д ангийн сурагч Г.Элбэгтүвшин “Сургалтдаа яваад хоёр сар болж байгаа. Нэг сар явчхаад ханиад хүрээд хэд хоног бэлтгэлдээ явж чадаагүй юм. Тэр үед үнэхээр муухай мэдрэмж төрсөн. Буцаад бэлтгэлдээ ороод, зааландаа ирэх маш гоё байсан. Хичээлээ тарчаад ирдэг болохоор найзууд маань намайг ядардаг байх гэдэг. Гэхдээ би ядарч байгаагүй ээ. Хүн дуртай зүйлээ хийхээр огт ядарч, шантардаггүй гэж боддог. Манай гэрийнхэн бүгд спортод их сонирхолтой хүмүүс. Манай ах энэ салбарт жил гаран сураад, одоо “Кенгуруу” клубийн шигшээ багт тоглохоор шалгарчихсан. Би ахаараа маш их бахархдаг. Ахтайгаа хамт клубийнхээ шигшээ багт тоглож, олон олон амжилт гаргахыг хүсэж байна. Бас Батсуурь ах шиг мундаг тоглогч болно. Ирээдүйд нэг лигт тоглож шүтээнийхээ өрсөлдөгч болох хүртлээ хичээнэ” гэлээ.
Г.Элбэгтүвшингийн ээж Л.Болорхишиг “Би өөрөө спортод их дуртай. Хүүхдүүдийнхээ эцэг эхийн өдөрлөгт, волейболын тэмцээнд нь зав гаргаж, дандаа оролцдог. Эхлээд том хүүгээ гэртэйгээ ойрхон энэ салбарт явуулсан. Анх том хүү маань волейбол биш, сагсанд илүү сонирхолтой байсан юм. Бараг би хүчээр л энэ спортоор хичээллүүлсэн.Одоо бол волейболын мөн чанарыг мэдээд, энэ спортод үнэхээр хайртай. Амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон. Одоо дүү нь явж байгаа. Энэ сургалтын багш нар нь бүгд мэргэжлийн, хүүхдүүдтэйгээ их сэтгэлээсээ ханддаг юм шиг санагддаг. Үүнээс гадна нь заал нь маш цэвэрхэн, тохилог. Удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа болохоор найдвартай санагддаг. Өсвөр насны хүүхдүүд электрон тамхи хэрэглэх, хэт дэлгэцийн хамааралтай байх, хөдөлгөөний дутагдалд орох зэрэг олон асуудалтай байгаа. Харин манай хөвгүүдийн хувьд спортоор хичээллэдэг болохоор энэ асуудлуудаас хол” гэв.
(1).jpg)
Аливаа зүйлд чин сэтгэлээсээ дурлах, зүрх сэтгэл, цаг хугацаагаа зориулах замыг заагч, хөтлөгч бол багш билээ. Н.Бат-Оргил нь 2018 онд МУБИС-ийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн бөгөөд “Кенгуруу” клубт багшлаад нэг жил, Сонгинохайрхан дүүргийн салбарт ажиллаад хоёр сар болж байгаа юм. Тэрбээр “Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр сайхан байдаг. Анхнаас нь зааж сургаад, хүүхдүүд маань өсөн дэвшиж байгааг харах үнэхээрийн бахархмаар байдаг шүү. Спорт хүнд хүмүүжил олгодог. Тэр тусмаа волейбол маш цэвэрхэн, хурдтай, авхаалж самбаа шаардсан спорт. Хүүхэд бүр өөр орчинд өссөн, өөр хүмүүжилтэй. Гэхдээ зааланд нэг л хүмүүжил үйлчилдэг гэж би боддог. Би хүүхдүүдээ нэг зүйл шинээр сурахад ч чин сэтгэлээсээ баярладаг” гэлээ.
(2).jpg)
Энэхүү сургалтад хамгийн удаан явж буй, туршлагатай суралцагч 153-р сургуулийн 9в ангийн сурагч З.Эгшиглэнтэй ярилцлаа.
-Яагаад энэ спортоор хичээллэх болсон бэ?
-Байрны гадаа бөмбөгөөр харилцаж байгаад, өөрийгөө муу гэдгийг мэдэрч, сайжрахыг хүссэн болохоор сургалтад явсан. Одоо хичээллээд нэг жил болж байна. Манай сургалтын салбар хоорондын тэмцээн их өрсөлдөөнтэй. Анх тэмцээнд оролцож байхдаа бөмбөгөө ч авч чадахгүй гар, хөл салгалаад огт хөдөлж чаддаггүй байлаа. Одоо бол сайн хамгаалагч, холбогч болсон.
-Тэмцээнд орохдоо ч юм уу, бэлтгэлийн үеэр бэртсэн тохиолдол бий юу?
-Шагайгаа булгалах, эвгүй гишгэх, нүд рүүгээ чичүүлэх зэрэг гэмтлүүд авч байсан. Гэмтэлтэй үедээ бэлтгэлдээ ирэхгүй байх нь л хэцүү байдаг. Ямар ч бэртэл гэмтлийг даваад, тэсээд зорилгодоо хүрнэ л гэж боддог.
-Хэтийн зорилго чинь юу вэ?
-Волейболоороо амжилт гаргах. Цаашлаад дээд лигт тоглох зорилготой.
-Үлгэр дуурайлал авдаг хүн байгаа юу?
-Байгаа. Батсуурь ахыг их дэмждэг. Тоглолт бүрийг нь үзэх дуртай. Батсуурь ах шиг мундаг тоглогч болохыг л хүсдэг дээ.
(1).jpg)
Хүн бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зорилготой. Гагцхүү түүндээ хэрхэн хүрэх, яаж ойртохоо л анзаараагүй явдаг юм шиг. Хоёр цаг энэ зааланд бэлтгэл хийх нь энэ хориод хүүхдэд хоёрхон минут шиг богино хэр нь олон зүйлсийг сурч мэдсэн хоёр сар шиг урт мэдрэмжийг төрүүлдэг гэлтэй. Ирээдүйн волейболын дээд лигийн тамирчид энэ зааланд бэлтгэлээ шаргуу хийж, мөрөөдлийнхөө төлөө хичээсээр байна.
Б. Сэржмядаг
| ВОЛЕЙБОЛЫН ЛИГИЙН ТАМИРЧИН БОЛОХ МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭГЧИД |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |