Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилийнх есдүгээр сарын 26-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болж байна. Энэхүү үзэсгэлэнд 21 аймгаас шалгарсан бүтээгдэхүүн, жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес эрхлэгчид оролцож буй. Тодруулбал, 21 аймаг, нийслэлийн, мөн хүнсний боловсруулах салбарын 450 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцон бүтээгдэхүүнээ танилцуулан, худалдаалж байна. 19 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэн нь шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ, нарийн ногооноос гадна сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, зөгийн бал, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг дундын зуучлагчгүй үйлдвэрлэгчийн гар дээрээс худалдан авах боломжийг олгодгоороо онцлог. Мөн энэ жилийн нэг онцлог нь нийт оролцогчдыг долоон бүсэд хувааж, бүс бүр тайзыг ашиглан, өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, тухайн бүс нутгийнхаа өв соёл, онцлог, ондоошил, зан заншлыг таниулах, сурталчлах нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм. Нэг аймагт хоёр асар оногдох бөгөөд асартаа тухайн нутгийнхаа онцлог бүтээгдэхүүнийг зарж байлаа.
.jpg)
1500 километр замыг туулан энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирсэн Ховд аймгийн Буянт сумын Тариалан эрхлэгчдийн холбооны гишүүн А.Энхцацрал “Тав дахь жилдээ энэхүү үзэсгэлэн худалдаанд зорин ирж оролцож байна. Хүмүүс тус үзэсгэлэнг их хүлээдэг болсон юм шиг санагдлаа. Миний хувьд ч их өндөр хүлээлттэйгээр зорин ирдэг. Өнөөдөр /өчигдөр/ хэдий хүйтэн, хуртай байсан ч хүмүүс олноор зорин ирж, худалдан авалт сайн байна. Өмнөх жилүүдэд үзэсгэлэнг дотор зохион байгуулдаг байсан. Харин энэ жил гадна зохион байгуулж байгаа болохоор худалдан авагчдын хувьд авсан бүтээгдэхүүнээ зөөх, машинаа оруулах гэх мэтэд бэрхшээл тулгарч байна. Манайх шинэ ургацын тарвас, амтат гуа, өргөст хэмх, улаан лооль гэх мэт бүтээгдэхүүн худалдаалж байгаа. Хүмүүс амталж үзээд авч байгаа болохоор худалдан авалт сайн байна” гэлээ.
(2).jpg)
Жижиг, дунд бизнес эрхлэгчид ч өөрсдийн бүтээгдэхүүнээ таниулан сурталчилж, худалдаалж байлаа. Хөвсгөл аймгийн Рашаант сумаас үзэсгэлэнд оролцож буй “Оточ домт” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Отгонбаяр “Энэ жил мөн адил талбайн түрээсгүй зохион байгуулж байгаа нь сайхан байна. Гадна талбайд зохион байгуулсан нь өнгөрсөн жилүүдийнхээс бага аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцоход нөлөөллөө. Манайх тэмээний чөмөгний тос, талын хартай үе мөчний тос, 50 гаруй эмийн ургамал худалдаалж байгаа. Манай бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд чиглэсэн болохоор худалдан авалт илүү сайн байдаг” хэмээлээ.
Үзэсгэлэн худалдаанд анх удаа оролцож буй Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын малчин С.Шүрэнцэцэг “Хашаа руу нь ороход их хүндрэлтэй санагдсан. Үүнээс гадна оролцож буй оролцогчдынхоо машиныг зогсоолд үнэгүй зогсооно гэсэн чинь цагийн 1000 төгрөгийн төлбөр авч байна. Орж гарах, бараагаа зөөхөд хүндрэлтэй байлаа. Манайх айраг, ааруул, шар тос, шар сүүний чихэр, хайлмаг, өрөм, хатаамал, шар сүүний молоко гэх мэт 20-иод төрлийн бүтээгдэхүүн борлуулж байна. Энэхүү бүтээгдэхүүнүүдээ малчныхаа хотонд өөрөө үйлдвэрлэдэг. Тиймээс ч хүмүүс их сонирхож, худалдан авч байна. Зарим нь бүр захиалга өгсөн. Дараа жил ч бас ирж оролцоно гэж бодож байна” гэлээ.
Энэхүү үзэсгэлэнг зорин ирэх хүмүүсийн цуваа тасрахгүй байсан бөгөөд үзэсгэлэн өнөөдөр 20:00 цагт өндөрлөх юм. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ өвөрмөц, содон, шинэлэг бүтээгдэхүүнийг худалдан авах боломж олгодог, шинэхэн ургацын ногоогоо тариаланчдын гар дээрээс шууд авах нөхцөлийг бүрдүүлдэг эл үзэсгэлэн худалдаа нь их хүлээлт үүсгэдэг, үнийн хувьд ч, чанарын хувьд ч боломжийн байдаг тухай иргэд онцоллоо.
| ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ӨВӨРМӨЦ БҮТЭЭГДЭХҮҮН, ШИНЭ УРГАЦЫН НОГООТОЙ “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” ӨНӨӨДӨР ДУУСНА |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |