Иргэдийнхээ тэвчээрийг шалгаж, асуудлаар бөмбөгддөг хот ирээдүй хойчийнхоо тэвчээрийг ч бас олон янзаар сориод эхэлсэн. Цэцэрлэгт хамрагдах гэж сугалаанд оролцоно. Сургуульд суралцах гэж өглөө, өдөр, орой гурван ээлжээр хичээллэнэ. 21 дүгээр зууны ерөнхий боловсролын сургууль ачааллаа дийлэхгүй, гурван ээлжээр хичээллэж, сурагчид шөнийн 19:00-21:00 цагт тардаг асуудал одоо ч байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль орж, гарах дөрвөн хаалгатай юм байна. Төв хаалганы үүдэнд жижүүр сурагч гэсэн бичигтэй улбар шар өнгийн үнэмлэх зүүсэн сурагчид угтагчаар зогсон, сургуулиар орж, гарч буй эцэг эх, сурагчдыг зохицуулна. Харин жижүүр багш сургуулийн коридороор гүйлдэх сурагчдад болгоомжтой явахыг сануулж, зарим сурагчийг ангид нь хүргэж, сургуулийн давхар бүрээр завгүй гэгч нь холхино. Энэ бол нийслэлийн 141 дүгээр сургуулийн бодит дүр зураг. 960 хүүхдийн зориулалтаар баригдсан сургуульд 4500 гаруй хүүхэд нэг дор хичээллэж байна.
Боловсролын яамны сайдын батлагдсан хөтөлбөрөөр нэгдүгээр анги болон хоёрдугаар ангийн сурагчдын хичээл 35 минутаар ордог юм байна. Тиймээс тус сургууль нэгдүгээр анги болон хоёрдугаар ангийг I, II ээлжид хичээллүүлж, III ээлжид гуравдугаар ангиудаа хичээллэхээр төлөвлөжээ.
.jpg)
Энэ талаар бид ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн захирал Т.Баасансүрэнтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр “2024-2025 оны хичээлийн жилд манай сургуульд 4510 сурагч суралцаж байна. Үүнээс бага сургуулийн 560 сурагч “Коёо таун” түрээсийн байранд суралцаж байгаа. Гэсэн хэдий ч сургуулийн анги танхимын хүрэлцээ хомс байгаа учир гурван ээлжээр хичээллэж байна. Дунд болон ахлах ангиудыг III ээлжээр хичээллүүлэхэд асуудал их байсан. Тус ангиудын судлах судлагдахууны тоо хэмжээ их бөгөөд бүх хичээл 40 минутаар хичээллэдэг. Тиймээс бид сургуулийнхаа хэмжээнд зохих ёсны шийдвэр гарган, гуравдугаар ангийн 11 бүлгийн 400 гаруй сурагчийг 15:30 цагаас 18:45 цагийн хооронд хичээллэхээр зохион байгуулаад ажиллаж байна. Сургалтын хөтөлбөрт долоо хоногт хоёр цаг ордог Технологи болон Хүн орчин хичээлийн агуулгыг багцлаад долоо хоногт нэг цаг орох хэлбэрээр зохицуулалт хийсэн. Ингэснээр гуравдугаар ангийн сурагчид долоо хоногийн дөрвөн өдөр дөрвөн цаг, нэг өдөр таван цагаар хичээллэж байна. Мөн бага ангийн багш нарын хувьд зөвхөн өөрийнхөө ангид л хичээл ордог. Ахлах, дунд ангиудад хичээл заадаг багш нарын хувьд хичээл ордог анги нэгээр тогтдоггүй. Тиймээс III ээлжээр хичээллэж байгаа гуравдугаар ангийн багш нар 15:00 цагаас ажилдаа ирээд 19:00 цагт тарах боломжтой. Манай хамт олны зүгээс сургуулийн орчинд анги танхимын хүрэлцээгээ зохицуулж болох хамгийн тохиромжтой хувилбар энэ байна” гэлээ.
ДОЛООН СУРГУУЛЬ ГУРВАН ЭЭЛЖЭЭР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулиудын гурван ээлжээр хичээллэж байгаа дээрх асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэлийн төлөөлөгч Т.Отгонбаатараас тодруулахад “Одоогийн байдлаар улсын хэмжээнд долоон сургууль гурван ээлжээр хичээллэж байна. Тухайн бүсэд түрээсийн байрны олдоц хомс байгаа тул анги танхимын хүрэлцээ дутмаг сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байна. Энэ оны аравдугаар сарын 15 гэхэд тус сургуулиудыг түрээсийн байраар хангаж ажиллана” гэв.
Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургууль сурагчдынхаа нас бие сэтгэхүйн онцлогт тохируулж, ариун цэврийн өрөө, ширээ сандлын стандарт хүртээмжийг бодолцож, ахлах ангийг, ахлах ангитай, дунд ангийг, дунд ангитай ээлжилж орохоор шийдсэн байна. Тиймээс ахлах болон дунд ангиуд өглөөгүүр хичээллэдэг гэнэ. Гурван ээлжээр хичээллэж байгаа сурагчид оройтож тардаг бөгөөд үүнийг дагаад сургуулийн автобусны хүрэлцээ, хүүхдийн эрх зэрэг асуудлууд хөндөгддөг. 141 дүгээр сургуулийн хувьд орон сууцны хороолол дунд байрладаг учир сургуулийн автобусгүй байна.
.jpg)
“Хичээл эхлэхээс өмнө энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх болсноо эцэх эхчүүддээ урьдчлаад мэдэгдсэн учир ямар нэгэн асуудал гомдол одоохондоо байхгүй байна. Өвөл эрт тарах шаардлагатай холоос ирдэг хүүхдүүдийн хувьд сургуулийн захиргаанаас цагийн зохицуулалтыг уян хатан байдлаар шийдэж өгсөн. Хүүхдүүдийн онцлогоос хамаараад хичээлд оролцох идэвх өөр, өөр байдаг. Зарим хүүхэд өглөөгүүр хичээл хийвэл илүү ойлгодог бол зарим нь үдээс хойш хичээлдээ идэвхтэй оролцдог. III ээлжээр хичээллэхэд эхний хоёр долоо хоног хүүхдүүд ядарчихсан хичээлдээ ирсэн. Тиймээс бид эцэг эхчүүдэд хүүхдүүдээ эрт унтуулж, амраах, даалгаврыг нь тохиромжтой цаг үед нь хийлгэх талаас зохих зөвлөгөөг өгсөн. Одоогоор хүүхдүүд маань хичээлийн хуваарьтаа харьцангуй дасаад эхэлж байна” гэж тус сургуулийн гуравдугаар ангийн багш хэлэв.
141 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн сурагч Э.Төртогтох “Хичээл эрт орж, эрт тарвал амрах цаг их гарна. Даанч манай анги энэ жил орой орж байгаа. Оройтож тарж байгаад нэг л дасаж өгөхгүй байна. Өнгөрсөн жил хичээл 13:30 цагаас ордог байсан. Тэр үед амар байсан” гэв.
“Хичээл өдөр орох нь өглөө орохоос илүү гоё байдаг. Ядаж л эрт босохгүй шүү дээ. Гэрийн даалгавраа өглөө хийгээд, өдөр хичээл орохоос өмнө тоглож амждаг” хэмээн Г.Түмэнжаргалан охин саналаа хэлэв. Тэр 141 дүгээр сургуулийн гуравдугаар ангид суралцдаг.
"ХҮҮХДҮҮД АМРАХ ЦАГТАА ХИЧЭЭЛДЭЭ СУУЖ БАЙНА"
.jpg)
141 дүгээр сургуулийн эцэг эхийн төлөөлөл Цэцэгмаа “Гурван ээлжээр битгий хэл хоёр ээлжээр хичээллэхэд хэцүү. Хүүхдүүдийн амарч байх цагаар хичээл орох нь маш буруу. Эцэг эхчүүдэд хүүхдүүдээ нааш цааш зөөхөөс эхлээд төвөгтэй байна. Нэг хүүхдээ сургуульд хүргэж өгөөд, нөгөө хүүхдээ авахад хичээлийг нь давтуулах цаг гардаггүй. Оройтож тарсан хүүхэд 20-30 минут гэрийн даалгавраа хийгээд ядарч байна. Анги танхимын хүрэлцээгээ нэмж, ядаж хоёр ээлжээр хичээллэх хэрэгтэй байна” гэв.
“Түрээсийн байр олж таван ангийн асуудлыг шийдлээ гэхэд дор хаяж 10 бүлгийг хоёр ээлжээр хичээллүүлэх хэрэгтэй болно. Тиймээс аль ангийг хааш зөөх вэ гэдэг асуудалтай. Манай сургуулийн түвшинд тус шийдэл хэрэгжихэд хэцүү. Хамгийн тохиромжтой хувилбар бол өргөтгөл барьж, шинэ сургуультай болох” гэж тус сургуулийн захирал Т.Баасансүрэн хэлэв.
“Гурван ээлжээр хичээллэх нь байж болохгүй асуудал” хэмээн Боловсролын яамны сайд халаглан хэлж байсан. Ерөнхий боловсролын сургуулийн багтаамжийн асуудлыг шийдэхийн тулд ирэх гурван жилийн хугацаанд жил бүр 960 хүүхдийн багтаамжтай 20 сургууль ашиглалтад оруулах хэрэгтэй болно. 141 дүгээр сургуулийн жишээнээс харахад тус сургуулийн харьяа “Коёо таун” бага сургуулийн 1328 ам метр талбайг сарын 55 саяар түрээсэлдэг. Түрээсийн мөнгөнд өгөх төсвөөрөө сургуулийн өргөтгөл барих боломжтой атал Боловсролын яам, болон холбогдох албан тушаалтнууд анхаарал хандуулахгүй байна. Энд эрүүл аюулгүй орчинд суралцах хүүхдүүдийн эрх ноцтой зөрчигдөж байгааг сануулах нь зүйн хэрэг биз ээ. Энэ мэтчилэн хэчнээн түрээсийн байранд өндөр үнээр мөнгө төлж, өнөө маргаашаа аргацаахаа хэзээ болих вэ...
| 960 ХҮҮХДИЙН БАГТААМЖТАЙ 141 ДҮГЭЭР СУРГУУЛЬД 4500 ГАРУЙ СУРАГЧ ХИЧЭЭЛЛЭЖ БАЙНА |
|
Ц.Жигдэн багшийн нэрэмжит чөлөөт бөхийн “U17”, “U23”-ын улсын аварга болно
2026-02-27 07:10:00
Ч.МАРАЛГОО: АВСТРАЛИЙН КАНБЕРРАД ХОТОД БОЛСОН ФЕСТИВАЛЬД АНХ УДАА 100 ГАРУЙ УРАН БҮТЭЭЛЧИЙН БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ ОРОЛЦОЖ, ЭХ ОРНОО СУРТАЛЧИЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2026-02-27 07:00:00
ТӨГС БУЛЧИНГ ТЕСТОСТЕРОНГҮЙГЭЭР УРЛАЖ БОЛОХ УУ
2026-02-27 07:00:00
ТАЛЫН МЭЛТЭСИЙН АЛТНЫ ОРД ГАЗАРТ САНААРХАГЧДЫН ГАР ХӨЛ “БОЛСОН” О.АМГАЛАНБААТАР
2026-02-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно
2026-02-27 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -14 хэм хүйтэн байна
2026-02-27 06:00:00
Д.Мөнхбаатар: Ирэх сарын 1-нээс “Сайн” карт ашиглахыг зогсоож, түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана
2026-02-26 17:03:34
2026-02-26 15:48:08
Зөвшөөрөл гэж нэрлээгүй ч бизнес эрхлэхэд иргэдээс шаарддаг 1000 гаруй баримт бичиг хүнд суртал үүсгэж байна
2026-02-26 14:34:40
ОЙРЫН ГУРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦ
2026-02-26 12:07:17
Т.ДАВААДАЛАЙ: УЛААНБААТАР ТРАНБАЙ ТӨСӨЛД 350 ТЭРБУМ ТӨГРӨГ БАТЛАГДСАН
2026-02-26 11:49:48
ИНЭЭД, УЯНГА, ДРАМ ХОСОЛСОН ГУРАВДУГААР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2026-02-26 11:00:00
М.БОЛОРТУЯА: ДҮРСЛЭХ УРЛАГИЙН БАГШ ХҮҮГИЙН МИНЬ "СҮНСИЙГ НЬ ДУУДНА" ГЭЭД ТЭЛЭЭГЭЭР ОРООЛГОСОНД ГОМДОЛТОЙ БАЙНА
2026-02-26 10:49:18
ЭХ ОРОНЧДЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН БАРИЛДААН БОЛНО
2026-02-26 10:07:25
ГАВ ЗҮҮХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР АЛБАЖААГҮЙ ТУЛ “ГОВЬ”-ИЙН Б.АМАРСАЙХАН НАР БААР ХЭСЭХ ЭРХ НЬ НЭЭЛТТЭЙ
2026-02-26 10:04:28
Дорнод аймгийн Халхгол суманд үүссэн гамшгийн хор уршгийг арилгахаар ажиллаж байна
2026-02-26 09:58:44
“СУДАЛЖ ХӨГЖЬЕ-2026” эрдэм шинжилгээний хурал зургадугаар сард болно
2026-02-26 09:52:42
Францад амьдарч буй Монголчууд болон гадаадын иргэд төрийн одон медаль хүртлээ
2026-02-26 09:18:48
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАШАТАРЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ТОМИЛГООНЫ АРД ЯМАР ТӨЛӨВЛӨГӨӨ НУУГДАНА ВЭ
2026-02-26 09:00:00
Хан-Уул дүүрэгт шинэхэн спорт цогцолбор хаалгаа нээлээ
2026-02-26 08:58:12
М.Намуун Б.Буяндалай нар “СТРАНДЖА-2026”-гаас ялалт авлаа
2026-02-26 08:45:19
П.Наранбаяр сайд, гавьяат тамирчин А.Энхтуултай уулзаж ярилцлаа
2026-02-26 07:10:00
ТЭРТЭЭ БАГАДАА БИЧСЭН "НАМАР" ШҮЛГЭЭС АРДЫН БАГШ ХҮРТЭЛХ Т.БААСАНСҮРЭН
2026-02-26 07:00:00
Э.ТОДГЭРЭЛ: “ТУСГААР ТОГТНОЛ” БОШИГ САХИГЧ КИНОНД ТОГЛОХДОО ДАХИН НЭГ УДАА ТҮҮХИЙН ХИЧЭЭЛД СУУСАН ЮМ ШИГ БОЛЛОО
2026-02-26 07:00:00
ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХӨӨТЭЙ” Б.НАЙДАЛААД П.НАРАНБАЯРЫГ ЗОДОЖ, НАМЫН ДАРГЫНХАА ҮЕЭЛ ГЭЖ ТОМРОХООС ӨӨР ЧАДАХ ЮМ АЛГА
2026-02-26 07:00:00
Д.СЭРЭЭТЭР БАГШИЙН "НАРИЙН СУРЫН АМТ”-ЫГ МАРТДАГГҮЙ
2026-02-26 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |