Нийслэлд бродюр солих ажлыг эхлүүлээд үндсэндээ сар орчмын хугацаа өнгөрлөө. Хаа сайгүй газар сэндийчиж, шороо овоолчихсон, газраар хөглөрөх бродюр нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Гэтэл үүнд санаа зовж, хариуцаж хийх албан тушаалтнууд нь эхлүүлсэн ажлаа дуусгах нь битгий хэл "Энэ ажлаа үргэлжлүүлэхгүй, иргэдийн санал авна" гээд гомдож гүйдэг хүүхэд шиг аашлах нь хэрээс хэтэрлээ.
Гэтэл бодит байдал дээр нийслэлийнхэн хаа сайгүй хуулж хаясан бродюрын балгаар гишгэх газаргүй болж, автомашинтай зэрэгцэж алхах нь наад захын жишээ болжээ. Уг нь эхлүүлсэн ажлаа хэнд ч саад төвөг болохооргүй чимээгүй хийж дуусгаад, дүнгээ тавиулах ёстой нийслэлийн удирдлагууд үүнийгээ иргэдийн өмнөөс хийж байгаа аятай аашилж байгаа нь даанч харамсалтай.
Нийслэлийн хэмжээнд энэ жил 87 байршилд авто замын засвар шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр 37 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 27 байршилд зам засварын ажлыг гүйцэтгэж дууссан. Үлдсэн 60 байршилд авто замын засвар, шинэчлэлийн ажлыг бүхэлд нь зогсоож, аудитын шалгалт оруулах асуудалд санал асуулга явуулах болсон гэдгээ хотын дарга Х.Нямбаатар мэдэгдээд буй. Тэгвэл нийслэлд эхлүүлсэн бродюр солих ажил иргэдийн амьдралд ямар сөрөг үр дагавар дагуулж байгааг газар дээрээс нь сурвалжиллаа.
Сүхбаатар дүүргийн аравдугаар хороо. Дөрвөн эгнээ, хоёр урсгалтай замын голд болон хажууд нь бродюр буюу авто замын хашлагуудыг овоолжээ. Явган хүний замын талыг нь хуу татаж, энхэл донхол үүссэн дүр зураг олон тааралдав. Зарим хэсэгт явган хүний замын хавтангуудыг нь хонхойлгон авч тэрүүхэнд нь овоолж, элс асгасан дүр зураг ч харагдана. Иргэд энд тэндгүй овоолсон элс хайргыг тойрч, зам дээр үүссэн энхэл донхолд бүдчих шахам зөрнө. Зам засварын ажил энэ хэвээр зогсвол иргэд унадаг дугуй, суррон, скүүтэрээр зорчих нь бүү хэл явганаар зорчиход хүндрэлтэй болох нь.

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч С.Отгонзориг "Өнгөрсөн жил сольсон замын хашлагаа энэ жил дахиад сольж байна. Нэг мөр дорвитой ажиллахгүй, ажил хийсэн дүр үзүүлээд мөнгө, цаг заваа үрж байна. Монголд бродюрын түүхий эд хямд байхад БНХАУ-аас өндөр үнээр оруулж ирж, шахах нь маш буруу. Урдаас өндөр үнээр оруулж ирж байгаа чулуунаас Монголд байгаа чулуу чанарын ялгаагүй. Нэгэнтээ хийж гүйцэтгэхээр төсөв баталж, ажил эхлүүлчхээд зогсооно, шалгуулна гэж гомдоллоод байгаа Хотын даргаа ч ойлгохоо байлаа. Асуудал дагуулаад байгаа дарга нарынхаа бичиг цаасыг шалгаад, доод шатны албан тушаалтнууд нь хийж гүйцэтгэх ажлаа үргэлжлүүлээд явах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Нийслэлийн 16 дугаар сургууль. Сургуулийн гадна талбай дахь явган хүний зам дээр хайрга, шороо болон суларч унасан хавтангууд овоолоостой. Сургуулийн баруун талын явган хүний замаар хүн зорчих боломжгүй байлаа. Замын бродюруудыг нь авч, суларч унасан замын хавтангууд энд тэндгүй хөглөрч, талыг нь явган хүний зам дээр овоолжээ. Энэ хэсгээр хүүхдүүд хоёр, гурваараа явах боломжгүй. Зөрж өнгөрөхөд ч бэрх аж. Бие биетэйгээ мөргөлдөж, шүргэлцэх нь хэвийн үзэгдэл болтлоо дасал болжээ.

Ийн тус сургуулийн 7ё ангийн сурагч Б.Мөнхцэлмэг, Б.Баясгалан нартай өдөр болгон сургуульдаа ирж, буцдаг замынх нь талаар тодруулахад “Явган хүний замаар явахад мөргөлдчих гээд хэцүү байдаг. Зам гарах бүр хэцүү. Машинд мөргүүлчих гээд, хааяа жолооч нарт загнуулдаг. Учир нь яг энэ хэсэгт явган хүний гарц байдаггүй. Бороо орсон үед бид цаагуур нь тойрч явдаг. Өнгөрсөн жил энэ хэсгийн замыг зассан хэдий ч бороо орж үерлээд, буцаад муухай болчихсон” гэж хэлээд хичээлдээ суухаар яаран гүйв.

.jpg)
Сүхбаатар дүүргийн 11-р хорооны оршин суугч С.Мөнгөнчимэг “Замаа засаж байгаа нь сайшаалтай хэдий ч тогтсон стандарттай болгох хэрэгтэй. Манайхан явган хүний замын уулзвар хэсгүүдэд уналт хийдэггүй. Шууд том, том бродюрнууд хийчихдэг. Энэ нь тэргэнцэртэй иргэд болон хүүхдээ тэргэн дээр түрээд явж байгаа ээжүүдэд хүндрэлтэй байдаг. Заавал тэргээ өргөж, зам гардаг. Тиймээс тодорхой стандартын дагуу ажиллаж, иргэддээ эрх тэгш хандаасай гэж хүсэж байна. Зам засварын ажлыг зогсоож байгаа асуудлыг эхлүүлэхээсээ өмнө саналаа авах хэрэгтэй байсан юм болов уу гэж харж байна. Хотгор, гүдгэр ихтэй замаар хүүхдээ түрээд явахад толгой нь доргихоос эхлээд асуудал их. Явган хүний замаар явах боломжгүй үед хүүхдээ түрээд машин замаар дайруулчих шахам л явж байна. Тиймээс нэгэнт зам засахаар хавтанг нь хуулж, бродюрыг нь сугалаад авчихсан юм чинь эхлүүлсэн ажлаа дуусгах хэрэгтэй. Энэ хэвээр орхивол өмнөхөөсөө ч эмх замбараагүй нөхцөл байдал үүснэ” гэв.

Уг нь Улаанбаатар хотод бродюр солихоос илүү хоолойд тулсан ажил өчнөөн бий. Удахгүй өвлийн урь орж, утаа, түгжрэл гээд хоолойд тулсан асуудлууд хаяанд ирнэ. Тэр байтугай өнөөгийн хотын удирдлагууд Улаанбаатар хотыг 20 минутын хот болгож, метрогоор зорчуулдаг болгоно гэх том амлалт, том мөрөөдөлтэй. Гэтэл бодит байдал дээрээ метрогоор хурдалж, дүүжин тээврээр дүүлдэг хот болох нь битгий хэл замын имжээр гэгдэх бродюрынхаа учрыг ч олж чадалгүй өвөлтэй золгох нь. Улаанбаатар хотыг утаагүй, түгжрэлгүй, ухаалаг хот болгох яах вэ, эхний ээлжинд бродюрын асуудлаа шийдэж, нийслэлийн гудамж талбайгаар явган алхах боломжоор хангаж өгнө үү, Х.Нямбаатар дарга аа.
| БРОДЮРЫН ШАХААНЫ БАЛАГ БУЮУ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ НИЙСЛЭЛИЙНХЭН |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |