“Чиний хөл томорсон уу? Миний өнгөрсөн жил өмсөж байсан пүүз надад таарахаа болиод би дүүдээ өгсөн. Алив хоёулаа шалгаж үзье” гээд зүүн, баруун хөлөө зэрэгцүүлэн тавих бага ангийн хоёр жаал хичээлийн эхний өдрөө ийнхүү жаргалтай гэгч нь эхлүүлж байна. “Ангиараа зургаа даруулъя” гээд элгэмсгээр бие биесээ хүзүүдэн сургуулийнхаа үүдэнд зогсох сурагчид, тэдний хажууханд хүүхдүүдийнхээ хичээл тарахыг хүлээж байгаа бололтой эцэг эхчүүд сүүдэр бараадан сууна.
“Танай хүүхэд зуны даалгавраа хийсэн үү, манай хүүхэд хийгээгүй ээ. Манай сайн эр талыг нь хийсэн” гэх хөнгөн яриа сургуулийн хашаанд өрнөж байв. Дэлгэр зуны өдрүүд дуусаж, хүүхэд багачуудын хүсэн хүлээсэн хичээлийн шинэ жил ийн эхэллээ.
(1).jpg)
Хичээлийн шинэ жил хэрхэн эхэлж байгааг сурвалжлахаар бид Монгол гуравдугаар сургуульд очсон нь энэ. Сургуулийн хаалгаар ормогц жижүүр багш хүмүүсийг хаашаа ямар зорилгоор явж байгааг нь асууж, эцэг эхчүүдэд II ээлжийн ангиудын тарах цагийн хуваарийг танилцуулж, гадаа хүлээж байхыг эелдгээр сануулж байв.
Монгол гуравдугаар сургуулийн жижүүр багш Г.Заяажаргалаас хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой цөөн хорим ярилцлаа. Тэрбээр “манай сургууль энэ хичээлийн жил хоёр ээлжээр хичээллэж байна. Нэгдүгээр ээлж нь өглөө 07:40 цагаас, хоёрдугаар ээлж нь өдөр 13:30 цагаас ордог. Өглөөний ээлжид хоёрдугаар анги болон ахлах ангиуд хичээллэж байгаа. Нэгдүгээр ангийнхний хичээл үдээс хойш 13:30 цагаас орж байна. Манай сургуулийн хувьд таван бүлэгт 200 орчим сурагч шинээр элссэн. Хичээлийн эхний өдөр гэхэд ажлын ачаалал харьцангуй бага байна” гэв.
Сургуулийн хаалга нээгдэж “3г анги тарсан уу” гэх дуу сонсогдоно. Жижүүр багш “Болоогүй ээ 16:30 цагаас тарна” хэмээн хариулав. “Өө цэцэрлэгийн хүүхдийн авах цагтай давхацчихлаа. Яана аа” гээд сандран гүйх аав, нярайгаа салхилуулангаа хүүхдээ тарахыг хүлээж суугаа ээжүүд, School police хийж байгаа эцэг эх, өвөө эмээ нар бүгд хичээл тарах цагийг хүлээн сууна.
Шинэхэн дүрэмттэй зургаан настнууд 16:04 цагт сургуулийн хаалгаар хөтлөлцөн гарч ирсэн бөгөөд ногоон, нил ягаан, шар, ягаан өнгийн гастукаар гоёжээ. Анги тус бүр өөр өөр өнгөөр ижилссэн байна. “Шар өнгийн гастуктай хүүхдүүд гараад ирлээ манай хүүхэд одоо гарч ирэх юм байна” гээд шинэ сурагчийн аав хүүхдүүдийн зүг ухасхийн босно.
.jpg)
“Сургуульд орсон эхний өдөр үнэхээр таалагдаж байна. Цэцэрлэгийнхээ найзтай нэг ангид орсон бас багшдаа ерөөсөө загнуулаагүй. Сургууль цэцэрлэгийг бодвол эрт тардаг юм байна. Цэцэрлэг дээр унтуулдаг, харин сургууль дээр унтуулаагүй нь маш их таалагдсан. Анги дээр багш маань дүрс бичүүлж, зураг будуулж, шүлэг заасан гээд багшийнхаа заасан “6 настай сурагч” хэмээх шүлгээ цүнхнээсээ гаргаж ирээд уншиж өглөө. Хараахан уншиж сураагүй хэдий ч цаасаа зөв гэгч нь өмнөө бариад бага зэрэг түгдрэн шүлгээ унших цовоо хүүг Б.Ананд-Очир гэнэ. Түүнд сургуулийн эхний өдөр маш их таалагдсан нь инээд цалгисан царайнаас нь илт...
Тус сургуулийн гуравдугаар ангийн сурагч Б.Түмэнзаяа: “Хичээл орсон эхний өдөр найзуудтайгаа уулзаад үнэхээр гоё байсан. Би ангийнхаа бүх хүүхэдтэй найзалдаг, бүгдийг нь санасан. Тэдэн дундаас Нандин-Эрдэнэ, Сондор, Уранзаяа гурвыг хамгийн их санасан. Зуныхаа даалгаврыг бүгдийг нь хийсэн боловч манай багш хараахан шалгаагүй. Зуныхаа амралтаараа Сэлэнгэ аймаг болон Дархан-Уул аймагт очиж үзсэн. Сэлэнгэ аймгийн Сайхан хөтөл-д очиж дүүжин гүүр үзсэн. Өндөр маань хүрээгүй учир дүүжин гүүрэн дээгүүр алхаж чадаагүй” гэв.
(4).jpg)
Гуравдугаар сургуулийн эцэг эхчүүд анги ангиараа хоёр ээлжээр Scool police хийдэг юм байна. Нэгдүгээр ээлж нь 07:00-13:00 цагийн хооронд гардаг бол хоёрдугаар ээлж нь 13:00-19:00 цагийн хооронд гарах хуваарьтай. Энэ тухай 6в ангийн эцэг, эхийн төлөөлөл Б.Цэрэнбат бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүдийн хувьд эхний өдөр болохоор ч тэр үү төөрсөн байдалтай байна. Өглөө нэг хүүхэд “Ангиа олохгүй байна. Би ерөөсөө харилаа” гээд гүйж байсан. Харин тарах үеэр эцэг эхчүүд нь жоохон хоцорч ирэхээр “манайхаас намайг авах хүн ирээгүй байна. би харимаар байна, хүргээд өг” гээд уйлаад ирж байх жишээний. Иймэрхүү хөөрхөн тохиолдлууд гарч байна. Эхний өдөр болохоор арга ч үгүй биз” хэмээн зургаан настнуудыг өхөөрдсөн, хайрласан өнгө аясаар сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм.
Ийнхүү хүүхдийн инээд хөөр, баяр баясал цалгисан дурсамж дүүрэн хичээлийн шинэ жил эхэллээ.
Б.ОТГОНЗАЯА
| ДУРСАМЖ ДҮҮРЭН ЕСДҮГЭЭР САРЫН 1 |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |