Энэ жилийн хувьд эцэг эхчүүд бие тамир голлосон хүүхдүүдийг чийрэгжүүлэх зусланд хамруулах сонирхолтой байгаа аж. Чийрэгжүүлж, бялдаржуулах зуслан нь таеквондо, иога, сагсан бөмбөг, гар бөмбөгийн сургалттай. Хүүхдийн зуслангийн төлбөр 250 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Англи хэл болон математик, монгол хэлийн сургалттай зусланг хүүхдүүд зорьж ирэх нь элбэг байдаг гэнэ. Монгол Улсын хэмжээнд нийт 55 зуслан бүртгэлтэй байдгаас төрийн өмчит зургаа, орон нутгийн өмчит 10, Хөдөлмөр зуслан зургаа, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын харьяа зуслан дөрөв, байгууллага, аж ахуйн нэгжийн харьяа хоёр, хувийн өмчит 28 зуслан байдаг.
“ХААДЫН ЗАРЛИГ” ЗУСЛАН
Хүүхдүүд маань 10 хоногийн турш Монгол ахуй, соёлоороо амьдарч, цагаан идээгээ өөрсдөө боловсруулж идэхээс эхлээд бүхнийг өөрсдийн гараар хийж таеквондогийн өдрийн 2 бэлтгэлд орж тулааны ур чадвараа нэмэгдүүлснээр өөрийгөө төдийгүй бусдыг хамгаалж сурна.
Төлбөр: 690 мянган төгрөг
"GIRL'S SUMMER ECO CAMP II"
.jpg)
Энэ нь охидын зуслан бөгөөд дараах хөтөлбөрийн дагуу суралцана.
• Survival skill буюу амьдрах арга, ухаан
• Eco lifestyle буюу эрүүл амьдралын хэв маяг
• Эргэцүүлэн бодох сэтгэлгээ /Reflective Mindset/
• Хамтран ажиллах сэтгэлгээ/Collaborative Mindset/
• EQ дэмжих бүтээлч сэтгэлгээ/Creative&Critical Thinking Mindset/
• Хариуцлагатай сэтгэлгээ/Responsible Action Mindset/
• Хүйсийн тэгш байдлын сэтгэлгээ/Gender Equality Mindset/
• Дэлхийн иргэн болох сэтгэлгээ/Worldly Mindset/
Энэхүү зуслан 9-15 насны хүүхдүүдийг бүртгэх ба нэг ээлжийн төлбөр 250 мянган төгрөг
SUMMER CAMP-2024
Ой модны захад, байгалийн үзэсгэлэнт тогтоц цэвэр агаарын эх булагт байрлана. Сагсан бөмбөг, адал явдалт хөтөлбөр, хөгжөөнт тоглоом, явган аялал, байгаль орчинтой танилцах ойн зугаалгатай.
Наймаас дээш насны хүүхдүүдийг бүртгэх бөгөөд 800 мянган төгрөгийн үнэтэй.
НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН
Өдөр бүр иога, бясалгалаар хүүхдийн тархийг амраана. Элсэнд орж биеийн алжаал ядаргаа тайлна. Хүүхэд бүрд хүүхдийн төрөлх авьяас чадварыг хөгжүүлнэ.Нийгэмшил харилцааны цогц хөтөлбөр хэрэгжүүлдэг. Өглөө орой бүр сүү тараг ууж мэргэжлийн тогоочийн эрүүл амтат хоолоор үйлчилнэ. Мөн зуслангийн эмчтэй, хүүхэд бүрийн биеийн ерөнхий үзлэг оношилгоо хийгдэнэ.
Тус зусланд 7-11 настай хүүхдүүдийг хамруулах ба 475 мянган төгрөгийн үнэтэй.
Жил бүр англи хэл болон математик, монгол хэлийн сургалттай зусланг сонгох эцэг эх олон байдаг.
АНГЛИ ХЭЛ+EQ
Мэргэжлийн америк багш өдөр бүр гурван цаг ярианы хичээл орно. Тесол зэрэгтэй монгол багш нэг цаг уншлагын хичээл орно (үгсийн сан, үгний хэрэглээ, дуудлага, дүрмийн мэдлэг сайжирна.
Тус зуслангийн долоо хоногийн төлбөр 488 мянган төгрөг бөгөөд 6-13 насны хүүхдүүд хамрагдана.

BE SUMMER CAMP 2024
Англи хэлтэй зуслан сургалтын үйл ажиллагаа нь зуслангийн хөтөлбөрөөр явагдах бөгөөд нийт цагийн 60% нь Англи хэлний түвшин ахиулах сургалт явагддагаараа онцлог юм. Вакум сургалтын давуу тал нь 10 хоногийн 7 өдөр, өдрийн 6 цагийг цэвэр агаарт Англи хэл суралцаж Англиар ярилцаж өнгөрөөдөг, 3 өдөр бүтэн хувь хүний хөгжлийн хөтөлбөр, спорт үйл ажиллагаа, урлаг, хөгжөөнт тоглоомын хөтөлбөрт хамрагдаж, үе тэнгийнхэнтэйгээ зуны цагийг аз жаргалтай, хөгжилтэй өнгөрөөх, өөрийгөө нээн илрүүлэх алтан боломжийг олгодог.
Зусланд 8-18 насны хүүхдүүд хамрагдах боломжтой ба төлбөр нь 1 сая төгрөг
Spark English center
Түвшин ахиулах эрчимжүүлсэн, англи хэл, скаут хөтөлбөр, спорт хөтөлбөр, байгальтай танилцах хөтөлбөр, хөгжөөнт тоглоом, зургийн хөтөлбөр гэх мэт олон хөтөлбөрүүдэд хүүхдүүд маань англи хэл дээр оролцох боломжтой.
Эхний хоёр хоногт Улаанбаатарт сургалтын төв дээрээ хичээллэх нь дараах давуу талтай.
Зуслангийн төлбөр 500-650 мянган төгрөг
Ингээд энэ жил үйл ажиллагаа явуулж байгаа бусад хүүхдийн зуслангийн төлбөр, ээлжийн мэдээллийн хүргэе.
.png)
.png)

.png)
| БЯЛДАРЖУУЛАХ СПОРТЫН СУРГАЛТТАЙ ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН НЭГ ЭЭЛЖИЙН ТӨЛБӨР 250-800 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |