“Багш маань тогоо дүүрэн банштай цай чанаад ангийнхаа хүүхдүүдийг бүгдийг нь хооллодог хүн байсан юм. Одоо бодоод байхад багш шигээ л хүн болохыг хичээгээд байгаа бололтой” хэмээх бүсгүйг Б.Дуурсахмаа гэдэг. Тэр ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн багш. Ангийнхандаа тогтмол ус уулгаж, эрүүл мэндэд нь анхаарах гэсэндээ өдөр бүр өөр төрлийн амттай ус бэлдэж өгдөг. Үдийн цайны завсарлагаагаар тэдний ангиас зөгийн бал, аньсны шүүс, ааруулын үнэр ханхална. Энэ үнэр шавь нараа гэсэн багшийнх нь хайрын илэрхийлэл юм.
Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн хоёр давхарт байрлах 9г ангийнхан үндэсний бичгийн хичээлээ хийгээд тун завгүй. Б.Дуурсахмаа багш тараах материал дээрх хичээлийг хүүхэд бүрд тайлбарлан өгнө. Тун удалгүй завсарлагааны хонх дуугарахтай зэрэгцэн ангийн хүүхдүүд шүүгээнээсээ тус, тусын аягаа аваад багшийгаа бүчин зогсохтой зэрэгцэн бид очсон юм. Тэд өнөөдөр жимсний шүүс ууна гэнэ.
.jpg)
Б.Дуурсахмаа багш биднийг угтаж, ярилцах зууртаа ирсэн хүүхдүүдийн сонгосон шүүснүүдийг аягалж өгч байлаа. “Хоёр настай охин маань өвдөөд эмнэлгээр явсан юм. Тэгэхэд шингэн дутагдсанаас болоод цус нь өтгөрөөд шинжилгээ өгөх гэсэн цус нь гарахгүй байсан. Тэр үед л бага хөдөлгөөн хийдэг жаахан хүүхэд ийм байгаа юм чинь өдөржин ноцолдож, хөдөлдөг шавь нарт маань ч шингэн дутагдаж байгааг ойлгосон. Тэгээд л ангийнхандаа шингэн зүйл ууж хэвшүүлэхийг хичээсэн дээ” гээд ярих зуур ангийн дийлэнх хүүхэд аягандаа шүүстэй болжээ. Түүнээс хүүхдүүд саналыг нь хэр хурдан хүлээж авсан талаар тодруулахад “Би “Маргааш аяга авчраарай” гэхэд бүгд бариад ирнэ гэдэгт анхнаасаа итгээгүй ээ. Нэг, нэгээрээ нэмэгдэнэ гэдэгт найдсан. Тийм ч учраас шантралгүйгээр бүгдийг нь шингэн зүйл уулгаж сургая, өөрөө үлгэрлэе гэж бодсон. Миний бодсоноор хоёр сарын дотор бүгд аягатай, шингэн зүйл уух дуртай болсон байсан. Нэг л мэдэхэд би тэднийг “Усаа уу” гэх биш тэд “Багшаа усаа ууя” гэдэг болсон байсан” гэв. Б.Дуурсахмаа багшийн анхны дааж авсан анги нь 9г. Тэд өнгөрсөн намар л анх уулзсан ч одоо тун дотно. Багш нь ангийнхыгаа миний хүү, охин гэж дууна. Багшийнх нь ангидаа хэрэгжүүлсэн анхны ажил нь ус цэвэршүүлэгчээ засаж, ангийнхандаа ус ууж хэвшүүлэх байж. Эцэг эхчүүд нь ч түүнийг дэмжиж хүүхдүүддээ дүрдэг цай, ууттай найруулдаг цай өгч явуулдаг болсон гэнэ.
.jpg)
“Манай ангийнхан их хөөрхөн. Бид аягаа ангидаа угаагаад үлдээдэг юм. Тухайн өдрийн жижүүрүүд аяга аа угаана. Заримдаа “Багшаа би алчуур, аяга угаагч аваад ирсэн” гээд хүрээд ирнэ. Би өдөр бүр уух зүйл өгдөг болохоор надад чихэр, кофе аваад ирнэ. Ганцаараа бус бусадтай хувааж идэх, хэрэглэх гээд хуваалцахын сайхныг мэддэг болсон. Эв нэгдэлтэй хамт олноос сайхан зүйл л гардаг юм билээ” гэсээр тэр өнөөдрийнхөө шүүсийг тарааж дууслаа. Түүнээс хүүхдүүдийн хамгийн дуртай уух зүйлийг асуухад “Хүүхэд бүр харилцан адилгүй ээ. Гэхдээ хүүхэд л юм хойно амттай зүйлд дуртай. Жимсний шүүс, найруулдаг аарц, чацарганад их дуртай. Өвөл бид ханиад, томуунаас сэргийлэх витамин их уусан. Манай ангид тоорны харшилтай, зөгийн бал ууж чаддаггүй хүүхэд бий. Тэдэндээ зориулж арай өөр амттайг нь сонгоно. Мөн хугацаа, орцыг нь сайн харж авдаг” гээд шүүгээнээсээ тал нь үлдсэн аньсны шүүс гаргаж ирж харуулаад “Манай ангийнхан энэ шүүсэнд их дуртай ээж маань манай ангийнханд зориулж өгсөн юм” гэв.
.jpg)
Ангийнхан дараагийнхаа багшийн хичээлд саад болохгүйн тулд шүүсээ завсарлагааны цагт багтаж ууж дуусгана. 9г ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ “Анх багшийг аягаа авчирч, ус уугаарай гэхэд нь итгээгүй. Ангийнхныгаа аяга авчрах эсэхийг хүлээж байгаад аягаа авчирсан. Одоо бол ус уух цагаа их хүлээдэг” гэв. Харин М.Маргад “Би багшдаа хайртай, үнэхээр зөв хэвшилтэй болгосон. Одоо өдөр огт ам цангадаггүй. Өдөр бүр өөр гоё амттай зүйлс уудаг учраас уйддаггүй” гэсэн бол М.Маралмаа “Ус уух цагаа их хүлээдэг болсон. Байнга шингэн зүйл ууж байгаа учраас хоол хурдан шингэдэг болсон” гэсэн юм. “Өмнө нь манай ангид ус цэвэршүүлэгч байдаг ч бид ус уудаггүй байсан. Багш ирснээсээ хойш ус цэвэршүүлэгчийг засаж, бидэнд олон төрлийн амттай ус өгдөг болсон. Ус ууж хэвшсэнээр миний ходоод өвдөхөө больсон. Гэрийнхэн маань ч найруулдаг цай өгч явуулдаг болсон” гэж Б.Билгүүнсайхан хэлсэн юм.

Б.Дуурсахмаа багш “Манай ангийнхан дунд өглөөний цайгаа уухгүйгээр гэрээсээ гардаг хүүхэд байхгүй ээ. Дэлгүүрээс газтай ундаа авч уудаггүй. Бид хичээлээ тараад номын санд суудаг юм. Тэгэхэд нэг удаагийн аяга авчихсан ус уугаад зогсож байдаг. Зарим нь жижиг халуунаа барьдаг аягатай. Би уг нь тэг гэж хэлээгүй шүү дээ. Тэгэхээр өөрсдөө ус ууж сурсан л гэсэн үг” гэсэн юм. Тэр үргэлжлүүлэн “Өсвөр насны хүүхдүүдэд хамгийн их нөлөөлдөг хүн нь багш. Би тэдэндээ үргэлж зөв зүйлийг л үлгэрлэж, сайхан бүхнийг түгээхийг, хариу нэхэхгүйгээр хайрлаж сургахыг л хичээдэг.” гэсэн юм.
| Б.ДУУРСАХМАА: ШАВЬ НАР МААНЬ ОДОО “БАГШ АА, УСАА УУЯ” ГЭДЭГ БОЛСОН |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |