Бид өдрийн 13:00 цагийн үед “Дүнжингарав” худалдааны төвд очиход цагаан сарын баярын бэлтгэлээ хангахаар зэхэж буй иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. “Дүнжингарав” худалдааны төвийн урд хэсэгт дээл, малгай, толгойн гоёл, хромон гутал өнгө, загварын өргөн сонголттой байна. Охид, бүсгүйчүүд толгойн гоёл, дээл хувцас дээр дарааллаж өмсөж үзэж, толины өмнө эргэлдэж харагдана. Харин эрэгтэйчүүд голцуу хромон гутал, даалин, хөөрөг сонирхож байлаа.
Тэднийг өнгөрч, “Цагаан сар үзэсгэлэн худалдаа 2024” дээр ирлээ. Үзэсгэлэн худалдаанд тавгийн идээ, шүүсний цар, домбо, цагаан идээ, ул, гүрмэл, айргийн хул, даллагын уут, луу жилийн цаг тооны бичиг зэрэг дэлгэгджээ.
Тавгийн идээний цар, домбо хэмжээ, загвар, хийцийн хувьд хэдэн төрөлтэй, үнийн хувьд ямар байгаа талаар худалдагчдаас тодруулахад,
“Цар модоор хийсэн алхан хээтэй жижиг нь 50 мянга, том 100 мянга үнэтэй. Харин түмэн наст хээтэй нь 80 мянган төгрөг, хээгүй нь 55 мянга байна. Мөн 3D сийлбэр, 12 жил, найман тахилтай, эрдэнийн чулуун шигтгээтэй гараа сийлсэн цар нь 180-200 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Харин домбо шаазан нь 40-50 мянга, хээгүй нь 130-50 мянга, хээтэй нь 365 мянга” гэлээ.
Худалдагчаас тодруулах зуур иргэд “Энэ цар, тэр домбо хэд үү. Ямар үнэтэй юм бэ, энэ хээ нь юу бэлгэдэх вэ. Таван үе, гурван үеэр засахад аль нь болох уу” гэх нь тасрахгүй байлаа. Эргүүлж, тойруулж үзээд л үнийг нь асуугаад, “Заза цалин буухаар л ирье дээ, үнэ сонирхож яваа юм аа” гэх хүмүүс ч харагдлаа.

Мөн иргэд тавгийн идээ засах цар, ул, ааруул худалдаж авахад нийтдээ 400-600 орчим болж байгаа талаар ярьж байлаа.
Иргэн Х.Сувд: Манай ахмад настай айл болохоор зургаан үеэр тавгийн идээгээ засдаг. Идээний цар маань хуучирсан учир энэ жил шинээр цар авлаа. Бас гүрмэлээр засбал дараа нь хүүхдүүд идэхэд амар байдаг тул гүрмэлээр тавгийн идээгээ засах гэж байгаа. Улаар зургаан үе засаж, дээр нь ааруул тавихад 420 мянган төгрөг болж байна. Харин гүрмэлээр засахад арай хямд буюу 300 орчим мянган төгрөгийн үнэтэй зарж байна.
Иргэн Г.Ариунаа: Өнөөдөр манай нөхөр бид хоёр хоёулаа амарч таарсан болохоор цагаан сарын бэлтгэлээ хийж явна. Ер баярын өмнө яарч, сандарч байхаар эртхэн бэлдвэл амар байдаг даа. Энэ жил бараа үнэ бага зэрэг нэмэгдсэн байх шиг байна. Бид хоёр гурван үеэр засах тавгийн идээний ул, ааруул нийтдээ 450 мянган төгрөгөөр авлаа. Цагаан сардаа нэг сая төгрөг орчим төгрөг төсөвлөж гарч ирсэн ч арай л хүрэхгүй юм шиг байна. Өөрсдөдөө болон хүүхдүүддээ шинэ дээл авмаар л байх юм. Даанч олсон хэдэн төгрөг маань хүрэхгүй. Тэгсэн ч цалингийн зээл аваад ч хамаагүй энэ сайхан үе уламжлагдаж ирсэн баяраа өргөн дэлгэр, нүнжигтэй тэмдэглэнэ дээ. Монгол хүн цагаан сараар элбэг хангалуун байвал тэр жилдээ эрүүл саруул, хийморьтой явдаг байх гэж эгч нь боддог юм. Аав, ээж минь тэгж сургаж ирсэн дээ гэлээ.

Харин булангийн цагаан идээний тасагт хэдэн хүн ааруулын үнэ асууж, амс үзэх нь ажиглагдав. Худалдаагчаас үнийг нь тодруулахад, “Сүүн ааруул 45-50 мянга, мэхээр болон энгийн хольсон тос нэг килограмм нь 20 мянга, шар тос 40 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Амсаад үзээрэй, Архангайгаас ирсэн, ямар ч хольцгүй ааруул байгаа шүү” гэв.
Цагаан идээний үнэ тодруулж байх зуур гоёл чимэглэл, бэлэг дурсгалын худалдагч Н.Сувд “Эгчийн дүү толгойн гоёл зүүж үзэх үү ,чиний насныхан энийг л их авдаг юм даа. Эгч нь жаахан хямдруулаад өгье. Өнгөрсөн жил иргэд цагаан сараар хүний гар цайлгах монгол загвартай зүйл их асууж байсан болохоор хэд хэдэн зүйл авчирсан. Мөн охид, бүсгүйчүүдийн монгол загвартай толгойн гоёл, ээмэг зэргийг өөрөө урлаж ирлээ. Үнийн хувьд үсний уут, даллагын арьсан уут 20 мянга, гоёлын эрдэнийн чулуутай даруулга 10-15 мянга, дөрвөн бэрх савтайгаа 25 мянга төгрөгийн үнэтэй байгаа” гэлээ.

Бид “Цагаан сар үзэсгэлэн худалдаа 2024” худалдаанаас гарч, иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг зарим дэлгүүрүүдэд цар, домбо ямар үнэтэй байгаа талаар сонирхлоо.

Харин “Мөнгөн завъяа”-д ган домбо 299 мянга, зэсэн өнгөтэй ган домбо 365 мянга, нүүдэл домбо 579 мянга, хаан хатан бугуйвч хээтэй домбо 679 мянга төгрөг байгаа бол хамгийн үнэтэй нь найман тахил хээтэй домбо 1.2 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Харин идээний гуулин цар 640 мянга, шүүсний дөрвөн хүчтэнтэй цар 607 мянга, 12 жилтэй нь 648 мянган төгрөгийн үнэтэй байна.
.jpg)
Мөн “Emart” сүлжээ дэлгүүрт идээ, шүүсний цар хосоороо найман тахил, 12 жил, эрдэнийн чулуун шигтгээтэй нь 260 мянга, ухсан сийлбэр, эрдэнийн чулуутай нь 160 мянган төгрөгөөр зарагдаж байна. Тэгвэл хувиараа бизнес эрхлэгчид сийлбэртэй цар 150-300 мянга, энгийн цар 80-100 мянган төгрөгөөр хийж байгаа аж.
| ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: ЦАГААН САРЫН ШИРЭЭНИЙ ГОЁЛ БОЛОХ ДОМБО 130-1.2 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
“Айчи-Гакүин” их сургуулийн профессор Н.Нацүмэг хүлээн авч уулзлаа
2026-08-08 07:25:00
Азийн аваргыг Хойд Солонгосын баг 24 алтан медалиар тэргүүлж явна
2026-08-08 07:20:00
Б.Ачбадрах, Э.Ариунтунгалаг нар дугуйт цанын Азийн цомын аварга боллоо
2026-08-08 07:10:00
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |