Захууд хүний хөл хөдөлгөөн харьцангуй бага байв. Зорьсон ёсоороо бид цагаан идээний тасгаар орж, ааруул, сүү, өрөм, зөөхий, шар тос зэрэг иргэдийн түлхүү худалдан авалт хийдэг бүтээгдэхүүний үнэ ханшийн үнийг асуусан юм. Иргэдийн зарим нь худалдагчаас үнэ асуух, цагаан идээний амталгаа хийх зэргээр үйлчлүүлж байсан бөгөөд худалдан авалт хийх хүн цөөн байлаа.
Энэ жилийн хувьд харин борлуулалт муу байна
Бид энэ талаар худалдааны төвийн захын сүү, цагаан идээний худалдагчаас тодруулахад “Өмнөх онтой харьцуулбал энэ онд цагаан идээ харьцангуй элбэг байгаа ч худалдан авалт муу байгаа. Малчдын гар дээрээс бид үнэтэй авдаг. Тийм учраас үнэ жаахан нэмэгдсэн. Өдийд уг нь цагаан идээний худалдаа ид өрнөж, цагаан идээний наймаа эрхэлдэг бидний хувьд энгийн үеэс илүү орлоготой байдаг. Энэ жилийн хувьд харин борлуулалт муу байна” гэв. Ингээд бид цагаан идээний үнэ ханшийн ханшийг цааш сонирхсон юм.
.jpg)
Ихэнх худалдааны төвүүдэд тавгын ааруулын багц 400 мянга ба түүнээс дээш үнэтэй худалдаалагдаж байна.
Энэ жилийн хувьд цагаан идээгээр тавга захад 400 мянган төгрөг дундажаар хэрэг болох аж. Ихэнх худалдааны төвүүдэд тавгын ааруулын багц 400 мянга ба түүнээс дээш үнэтэй худалдаалагдаж байна. Тухайлбал “Бөмбөгөр зах”-д Ааруул килограмм нь 34 мянган төгрөгөөс эхэлж байсан бол шар тос 32 мянган, зөөхий 30 мянга, аарц килограмм нь 8000, бяслаг килограмм нь 28 мянга, ээзгий 22000 төгрөгөөр тус бүр худалдаалж байлаа. Худалдагчийн хэлж буйгаар цагаан идээний үнэ аймаг, аймгаасаа хамааран өөр байдаг байна. Улаанбаатар хотоос хол орон нутгаас авчирч байгаа цагаан идээний хувьд тээврийн зардлаас хамааран илүү үнэтэй байдаг гэнэ. Үргэлжлүүлэн бид Бөмбөгөр зах худалдааны төвөөр үйлчлүүлэгчээс цагаан идээний үнэ ханш ямар байгаа талаар тодруулсан юм. Худалдан авагч иргэн “Цагаан идээ худалдан авахад харьцангуй үнэтэй байна. Тухайлбал, Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үндэсний үйлдвэрлэгчдийн сар шинийн өргөтгөсөн худалдаан дээр очсон. Тавгийн ааруул 300 мянган төгрөгийн үнэтэй байна. Ер нь үнэтэй байна. Хэдийгээр зах зээл ч гэсэн ард түмнийхээ амьдралд ойрхон сэтгэл санаатай нийцүүлж үнэ ханш нь боломжийн хэлбэлзэлтэй байвал зүгээр байна” гэв. Үүнээс гадна тавгийн ааруулын багц дотор 25 ширхэг том ааруул, чимэг болох хорхой, хурууд ааруулууд дагалддаг аж.
Үүнээс гадна тавгийн ааруулын багц дотор 25 ширхэг том ааруул, чимэг болох хорхой, хурууд ааруулууд дагалддаг аж.
Төмстэй хоол тансаг хэрэглээндээ орж, монголчуудын амьдрал өдөр ирэх тусам доройтож, эдийн засаггүй улс боллоо. Шатахууны үнэ өссөнтэй холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдэж зарим нэр төрлийн бараа олдохоо байлаа. Харин энэ үед 60 сая малтай гэгддэг манай улс сүү, цагаан идээгээр бялхаж, хуучин монгол заншлаар бол хүнсний ногоо, мах идэх шаардлагагүй. Тухайлбал монголчууд зуны улиралд сүү, цагаан идээгээ өргөнөөр хэрэглэж ирсэн байдаг. Гэтэл сүү, сүүн бүтээгдэхүүн, цагаан идээний тасгаар явж буй хүн тун цөөхөн. Худалдагч нар нь хааяа нэг зөрж өнгөрөх иргэдэд лангуун дээрээ дэлгэж тавьсан шинэхэн хорхой ааруулаа өрмөнд дүрээд амтлахыг санал болгож, ар талын тавиураасаа “Өчигдөрхөн ирсэн шинэ ааруул байгаа юм. Амтлаад үз” гэж тослог зузаан ааруул авч өгнө.
| ААРУУЛ БАГЦ НЬ 400 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |