"Та зээл хүсэж байвал энэ холбоосоор орж бүртгүүлнэ үү","Та азтан боллоо. Тус холбоосоор орж шалгаарай", "Таны цахим хаягийн бүртгэлийг баталгаажуулах шаардлагатай, тус холбоосоор орж шалгана уу" гэх мэйл, чат, олон улсын код бүхий дуудлага бидний өдөр тутмын амьдралд ирдэг. Энэ нь зарим тохиолдолд бидний хувийн мэдээлэл, санхүүгийн нууцад халдах хортой код байдаг. Долоо хоногт ирдэг 40-50 мянган халдлагын 75 хувь нь хортой код бөгөөд 64 хувь нь мэйлээр, 36 хувь нь вэбээр дамждаг байна.
Монгол Улс долоо хоног бүр 90 гаруй мянган кибер халдлага өртдөг гэх тоон мэдээлэл бий. 2023 оны байдлаар долоо хоногт дунджаар иргэн хуулийн этгээд рүү чиглэсэн кибер халдлага, зөрчил 38, компанийн 8699 IP хаягт 91788 удаагийн сэжигтэй хандалт илэрсэн байна. Үүний 55495 нь хортой код, 2952 системд дүрмийн бусаар нэвтрэлт хийхээр халдсан тохиолдол байжээ.

Кибер аюулгүй байдлын тухай хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хуулийн дагуу 14 журам батлагдан хэрэгжиж эхэлжээ. Нүдэнд үзэгдэх дайн, зэвсэгт мөргөлдөөнөөс илүү хохирлыг кибер халдлага үзүүлдэг. Хувь хүний санхүүгийн болон тухайн компанийн мэдээллийг нэг хүний санамсаргүй алдаанаас болж алдаж болно. Өдөр ирэх тусам аюулын харанга дэлдэж байгаа кибер аюулгүй байдалд Монгол Улс анхаарч ажилласаар байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улсад анх удаа "Itactiс" стратегийн команд штабын хамтарсан сургуулийн үйл ажиллаагааг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр Монгол Улсын кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх хариу арга хэмжээ авах зургаан байгууллагын 63 албан хаагч багаар оролцож, өөрсдийн ур чадвар, авхаалж самбааг сорьсон юм. Стратегийн сургуулийн үйл ажиллагааг нээж Зэвсэгт хүчний жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, генерал Ж.Өсөхбаяр үг хэллээ. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд явагдаж буй цэргийн тусгай ажиллагаа, зэвсэгт мөргөлдөөний үед эсрэг талынхаа эрчим хүч, онц чухал мэдээллийн дэд бүтэц, сүлжээ руу кибер халдлага үйлдэх нь нь ихсэхийн зэрэгцээ олон нийтийг хуурамч, сөрөг мэдээллийн нөлөөнд автуулан төөрөгдүүлэх, цэрэг, зэвсэглэлийн удирдлагын системийн ажиллагааг талууд өөрийн хяналтад оруулахад чиглэсэн довтолгооны арга техник, чадавхыг хөгжүүлэхэд анхаарал хандуулах боллоо. 2017 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын Удирдлага, холбоо, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн бүтцэд Кибер аюулгүй байдлын албыг байгуулж, 2019 онд бие даасан төв болгон өргөтгөсөн байдаг. 2020 онд Зэвсэгт хүчний бүтцэд бие даасан шинэ төрлийн-Кибер аюулгүй байдлын цэргийн анги байгуулан, улсынхаа цахим орон зайн аюулгүй байдлыг батлан хамгаалах үүргийг хэрэгжүүлэхэд чиглэж, чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч байна” гэв.
“Itactic” кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх стратегийн команд штабын хамтарсан сургуулиар Кибер хадлага зөрчилтэй тэмцэх үндэсний төв, Кибер хадлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв, Кибер цэргийн командлал, Үндэсний дата төв, Цагдаагийн ерөнхий газар, Батлан хамгаалах сургууль гэсэн зургаан баг заагдсан хугацаанд кибер хандлагыг илрүүлэх, халдлагад дүн шинжилгээ хийх даалгавар биелүүлэх юм. Баг тус бүр хуваарилагдсан ангид орж, компьютер дээр сууснаар сургалт эхэллээ.


"MN cert" ТББ 10083 IP хаягт шинжилгээ хийхэд 47 хувь нь наймаас бага тэмдэгттэй, 88 хувь нь тайлахад хялбар, 14 хувь нь түгээмэл англи үг ашигладаг бөгөөд эдгэр нууц үг нь нэг цагийн дотор тайлагдах амархан нууц үг юм. Мөн 3312 иргэний нэвтрэх нэр, нууц үгний 1549 нь mongol99 хэлбэрийн зургаан минутанд тайлагдахад түлхүүртэй. Шууд тайлагдах дан тооноос бүрдсэн 923 “түлхүүр” байсан. Утас, регистрийн дугаар, хүүхэд, тэжээмэл амьтныхаа нэрийг тэр чигээр нь түлхүү болгох нь түгээмэл.
Кибер аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Золбаяраас тэмцээний үеэр кибер аюулгүй байдлын талаар тодруулахад “Кибер халдлага, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, түүнд өртсөн дэд бүтэж, мэдээллийн системийг нөхөн сэргээхэд мэргэжил, арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх Халдлага зөрчилтэй тэмцэх төвүүдийг 2023 онд байгуулсан. Товчхондоо бид улсын хэмжээнд төр, иргэн хуулийн этгээд кибер халдлагад өртсөн тохиолдолд дэмжлэг авах мэргэжлийн газартай болсон. Цахим орчны эрүүл мэндийг иргэн, аж ахуй нэгжүүд хамгаалж сурах нь үндэсний кибер аюулгүй байдалд сайн нөлөөтэй. Банк болон цахим хаягийнхаа нууц үгийг амархнаар бус үсэг, тоо, тусгай тэмдэгт ашиглан зохиох хэрэгтэй. Монголчуудын дунд явуулсан судалгаагаар иргэд ихэвчлэн “Mongol999”, төрсөн өдөр, өөрийн нэр, 1-9 хүртэлх тоог ашигладаг гэх дүгнэлт гарсан. Энэхүү нууц үг нь цахим халдлагын үед тун хурдан тайлагддаг юм” гэв.
Цахим хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж бидний амьдралд хөгжил дэвшил авчирч байгаа боловч тэр хэрээрээ цахим халдлагад өртөж, байгууллагын хувийн мэдээлэл, санхүүгийн нууцаа алдах эрсдэл нэмэгдэж байна. Кибер халдлагаас сэргийлж, өөрийгөө болон гэр бүл, албан байгууллагаа хамгаалах хамгийн чухал зүйл нь цахим орчин дахь сахилга бат юм. “Үнэгүй зүйл зөвхөн хулганы хавханд л байдаг” гэх үг шиг шаардлагагүй тохиолдолд баталгаагүй цахим сүлжээнд нэвтрэлгүй, нууц кодыг өөрт болон өрөөлд амархнаар бус 12 тэмдэгт ашиглан хийх нь кибер халдлагаас сэргийлэх хамгийн том хамгаалалт юм.
Монгол орны мөнх хөх тэнгэр цэлмэг, цахим орон зай аюулгүй байхыг ерөөснөөр “Itactic” кибер халдлага, зөрчилд хариу үзүүлэх стратегийн команд штабын хамтарсан сургууль өндөрлөсөн бөгөөд улирал бүр зохион байгуулагдах болсноо дурдсан юм.
| МОНГОЛЧУУД ИНТЕРНЭТ БАНК, ЦАХИМ ХАЯГТАА ИХЭВЧЛЭН "MONGOL999" ГЭСЭН НУУЦ ҮГ АШИГЛАДАГ НЬ АЛДАА БОЛДОГ |
|
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |