Машиныхаа хортой утаагаар хүүхдээ утаад зогсохгүй, хөлдүү хуванцар чарган дээр суулгачихаад юман чинээ тоолгүй хаазаа тултал нь гишгэж байгаа эцэг, эхтэй таарлаа. “Приус-30” маркийн тэр машины жолооч эхнэрээ жолоочийн хажуу талын суудалдаа суулгачихаад 5-10 насны болов уу гэмээр гурван хүүхдийнхээ чаргыг хооронд нь олсоор холбож, машиндаа залгажээ. Хамгийн урд суусан охин, ардах хүү хоёрынх нь улаан, цэнхэр өнгөтэй хуванцар чарга. Харин цувааны сүүл мушгисан нөгөө хоёроосоо арай том хүүд чарга олдоогүй бололтой хуучирсан пабришкан дээр суулгасан харагдах. Гэтэл хамгаас хайртай гэр бүл, үр хүүхдүүдээ хөлдүү чарган дээр холбож суулгачихаад анхаарч байгаа ч юм алга. Мөсөн дээр машинтайгаа эргэж, жолоогоо хэдэн тийш дарсаар холбоо чарганы хамгийн сүүлд пабришкан дээр суусан хүүгээс эхлээд хуванцар чаргатай хүү, охин хоёр ч холбирч унах нь тэр.
.jpg)
Морингийн давааны хойхно талд цас их орж, дагтаршсан хэсэг мөсөн каток болчихжээ. Амралтын өдөр ч таарч олон хүн цуглаад яралзаж байх. Харин яг Даваа руу эргэж ордог шороон замаар нэг “Aqua”-тай мөргөлдчих шахам эгц тулаад өнгөрлөө. Өөдөөс ирээд дайрчих шахам хаазалж орж ирсэн өнөө машин гэнэт л хажуу тийш огцом дараад явчихлаа. Гэтэл машины жолооч нь ганцаараа давхиж байгаа биш ардаа хуванцар чарга холбочихож. Хуванцар чарган дээр нь хоёр ч жаахан хүүхэд сууж байх юм. Харин жолооч огцом дарж эргэснээс ард нь сууж явсан хүүхдээ гэдэргээ унахдаа урд суусан хүүхдээ тэврээстэй хамт уначихлаа. Замын хажуугийн цасан дээр хэд өнхөрч унасан хоёр жаахан хүү боссон ч үгүй хэсэг уйлж суутал өнөө “Aqua”-гийн жолооч хаазаа тултал нь гишгээд хажууханд нь кардан татаж эргэж зогсоод “Юундаа уйлдаг юм” гээд зандрах. Бага насны хүүхдүүдийг хуванцар чарган дээр суулгаад машинтайгаа олсоор холбож уяад чирч байгаа тохиолдол үүгээр зогссонгүй. Цаашлаад явтал 10-аад машин бүгд араасаа төрөл төрлийн тод өнгөтэй хуванцар чарга холбоод, дээр нь хүүхдээ суулгаад чирч байх юм. Аав, ээжүүд нь ч санаа зовох юмгүй хааз гишгэж, хүүхдүүд рүүгээ эргэж хараад “За, одоо сайн бариарай. Аав нь эргэлээ шүү” гээд л мөсөн дээр машинаараа бүтэн эргэх. Чаргаа машинтай холбосон олс нь арай богино хүүхдүүд чарганыхаа хоёр тал, бүр олсноос зуурч байж арайхийн үлдэх. Харин урт олсоор холбосон чарган дээр суусан хүүхдүүд тогтож дийлэлгүй чарганаасаа унах. Хүйтэн өдөр хацраа хайрч, хөлдүү чарган дээрээс унаад хэд холбирсон хүүхэд уйлагнаад босож амжаагүй байхад л хажуугаар нь дахиад нэг чарга чирсэн машин дайрчих шахам хурдлаад өнгөрлөө.

Хуванцар чарга машиндаа холбочихоод дээр нь хүүхдээ суулгаад унаган тусган яваа эцэг, эхчүүдийн цаахна талд мөн л цана, чаргатай хүмүүс гулгаж байна. Уулын энгэрээс цас манаруулаад л их хурдтай уруудах. Уруу гулгах, дээш өгсөх зам нь бараг нэг. Доош гулгаж байгаа нь дээшээ энгэр рүү мацаж байгаа руугаа чангаар “Холдоорой, зам тавиарай. Мөргөлдөх нь байна шүү” гээд л бархирах. Зарим нь чаргатай хүн ирэхээс урьтаж, өөрөө ч унан тусан холдож байна. Харин цөөн хэд нь бултаж амжилгүй мөргөлдөж, цас манаргаад л үлдлээ. Уулын энгэр рүү гараад байтал нэг хижээл насны эр хуванцар чарган дээр суугаад тав гаруй настай болов уу гэмээр хүүгээ урдаа авч суугаад уулын уруу гулгалаа. Замд нь хүн таараагүй ямар нэг зүйлд тээглэсэн бололтой удалгүй годройтоод уначих нь тэр. Аав нь шалавхан босоод чарга годройтож унахад метр гаруй зайтай хол шидэгдсэн хүү дээрээ очиж босгоод хувцсыг нь гөвж байх. Золоор аав, хүү хоёрын аль аль нь гайгүй бололтой. Харин сууж явсан чарга нь хугарч, хэдэн хэсэг болоод үлдэв.

Амралтын өдрүүдээр мөсөн каток болчихдог Морингийн даваа руу явах Нисэх, Яармагийн зам дагуу өнгө өнгийн хуванцар чарга солонгоруулаад тавьчихаж. Нэгнээсээ нэг нэг буудлын зайтай зогсож хуванцар чарга зарж байгаа наймаачнаас чарганы үнийг нь асуувал “Солонгосоос ирсэн сайн чарга байна шүү. Орчин үеийн сайн материалаар хийсэн болохоор хятад чарга шиг хүйтэн хөлдөж, амархан хугарч, эвдрэхгүй. Нэг нь 40 мянга гэж байгаа. За яах вэ, чи доошлуулаад 35-д авбал ав. Их сайн чарга шүү, авсандаа лав гомдохгүй” зэргээр чаргаа тултал нь магтаж байна. Замд таарсан дахин хоёр, гурван ч худалдаачнаас асуухад ердөө хоёрхон жилийн өмнө 20 мянган төгрөгийн үнэтэй байсан хуванцар чарга 40 мянган төгрөгөөс эхлээд зарагддаг болж. 40 мянган төгрөгийнх нь тэдний зарж байгаа хамгийн хямд, хамгийн энгийн нь. Цаашилбал, арай ховор, содон өнгөтэй, ямар нэгэн амьтан, хүүхэлдэйн зураг, дүрстэй бол үнэ нь 10, 20 мянгаар өсөөд явчихдаг аж. Бүр, хуванцар чарга дундаа түшлэгтэй хуванцар чарга байх бөгөөд зам дагуу хамгийн багадаа 65 мянган төгрөгөөр зарж байна. Харин зам дагуу ярайтал нь солонгоруулж орсон тэр хуванцар чаргыг харсан хүүхдүүд уулга алдаж, аав, ээжээ шалсаар авах юм. Ингэж ч хүүхдүүддээ чарга худалдаж авч буй иргэнээс чарганы тухай асуухад “Уг нь үнэтэй, чанартай нь байдаг гэсэн. Даанч түүнийг хайх цаг байхгүйгээс олохгүй юм. Тэгээд л арай ойр, хямд гэснээр нь ийм чарга авч байна” гэлээ. Түүнчлэн өөр нэг иргэнээс асуувал “Өмнө нь ийм хуванцар чарга авч ашиглаж байсан. Өөрөө л гамтай хэрэглэчихвэл хоёр жил гаран болдог юм байна лээ. Уг нь модон чарга байдаг гэсэн. 100 гаран мянган төгрөгийн үнэтэй хэрнээ цасанд шигдээд явж өгөхгүй, уулын орой руу чирч явахад их хүнд байдаг юм гэсэн. Тэгээд л хүмүүс арай амраар нь энэ хуванцар чаргыг сонгодог байлгүй дээ” гэв.

Манай орон 1982 оноос хойш хуванцар материал болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний стандартыг тогтоож, аюулгүй ажиллагааны шаардлагыг мөрдөж байгаа. Гэсэн ч уг стандартад хүйтний улиралд наймаа нь “цэцэглэдэг” хуванцар чарганы стандартыг тогтоогоогүй байдаг. Хэдэн жилийн өмнөөс хуванцар чарганд стандартын шаардлага тогтоож, импорт, нийлүүлэлтэд хязгаарлалт тавина гэж яригдаж байсан ч өнөөг хүртэл биеллээ олоогүй явсаар амралтын өдөр үр хүүхдээ агаар салхинд гаргах, тоглуулах эцэг, эхчүүд ямар нэгэн шаардлагагүй, сонголтгүйгээс “Солонгосын чанартай” гэж цоллуулсан хямд хуванцар чарга худалдан авч байна.

Холбогдох байгууллагуудаас аюулгүй байдлын шаардлага хангаагүй, цана, чарга автомашинтай холбож чирч байгаа иргэдийн үйлдлийг таслан зогсоож, анхааруулж байгаа. Гэсэн ч мэргэжлийн байгууллагуудын хараа, хяналтгүй олон газар хүүхдүүд эцэг, эхийнхээ хайхрамжгүй үйлдэл, стандарт бус хуванцар чаргаар гулгасны улмаас эрүүл мэндээрээ хохирч байна. Цана, чарганаас унаж, гар, хөлөө хугалахаас эхлээд автомашины осолд орж, бүр амиа алдсан тохиолдол ч гарч байсан. Тодруулбал, одоогоос есөн жилийн өмнө Улиастай орчимд 14-15 настай хоёр хүү чаргаар гулгаж байгаад 60 настай ахмад дайрч, аминд нь хүрсэн хэрэг ч гарч байв. Үүгээр тогтохгүй, өвлийн улиралд, амралтын өдрүүдэд гулгаж байгаад бэртэж, гэмтсэн олон хүүхэд ГССҮТ-д хүргэгдэж очдог юм байна. Чарганаас унаж, гар хөлөө хугалах, хуванцар чарганы хэлтэрхий биед нь зоогддогоос эхлээд чарга машинаар чирснээс үүдэн хүүхэд нь автомашины яндангийн тортгонд хордсон тохиолдол гарч байлаа.

Саяхны жишээ дурдахад, шинэ оны эхний өдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд цана, чарганаас унаж, бэртэж, гэмтсэн 111 тохиолдол бүртгэгдсэн. Харин өнгөрсөн оны сүүлийн хоёр өдөр буюу арванхоёрдугаар сарын 30-31-нд 15 иргэн цана, чарганаас унаж, бэртсэн байдалтай ГССҮТ-д хүргэгджээ. Үүнтэй холбоотойгоор ГССҮТ-ийн Хүүхдийн мэс заслын тасгийн эмчээс тодруулахад “Зориулалтын бус газарт, стандартын шаардлага хангаагүй цана, чаргаар тоглуулсны улмаас хүүхдүүд хүнд бэртэж, гэмтэх тохиолдол олон байна. Зөвхөн гар, хөлийг хугарлаар тогтохгүй толгойдоо гэмтэл авч эрчим эмчилгээнд орох хүртэл тохиолдол гарсан” гэв. Харин ГССҮТ-ийн Хүлээн авах тасгийн, яаралтай тусламжийн эмч Ц “Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхдүүд бэртэж, гэмтэж байна. Гар, хөл хугарч, тархи, толгойдоо гэмтэл авахаас гадна хуванцар чарга хугарч, хэлтэрхий нь хүүхдийн нүд, эд эрхтэн рүү хатгаж, хүнд бэртээж байна” гэсэн юм.
.jpg)
ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЧАРГА:

| 40 МЯНГЫН "ҮНЭТЭЙ" ЭРҮҮЛ МЭНД БУЮУ ХЯМД ХУВАНЦАР ЧАРГА ХҮҮХДҮҮДИЙН БЭРТЭЖ, ГЭМТЭХ, ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРОХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА |
|
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |